Хангу нутагт хаваржиж буй хайрт ээж, эгч болон дүү нартаа
Ханой хотод амьдран суугаа нагац ах, бэргэн эгч хоёртоо
Сингапурт аялж яваа дүү Баярмаа,
Австралид сурч буй дүү Баясаа, Пүүжээ болон Отгоо,
Америкт сурч байгаа дүү Чимгээ нартаа
Баясгалан хэмээх усан луу жилийн шинийн хоёрны билэг дэмбэрэлт өдрийн мэнд
дэвшүүлье.
Түүнчлэн ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист аж төрөн суугаа блог андууддаа
сар шинийн мэнд дэвшүүлэхийн хамт,
Хөх тэнгэрийн дээгүүр хүржигнээд байдаг
Хүч ихтэй луу жил та бүхнийг ивээхийн ерөөл өргөж,
“Таван эрдэнэ” дуугаар мэндчилж байна.
Сайн бна уу сайхан шинэлсэн үү. блогоор тань орж гаралгүй их уджээ. Луу жилдээ эрүүл энх байхыг хүсье
ReplyDeleteБаярлалаа.
ReplyDeleteДүү охиндоо ч гэсэн эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье ээ.