Friday, June 29, 2012

Халуун усанд орох юмсан

Манай гэрийн халууун ус 5 сарын 16-нд тасарсан. Халуун усгүй одоо бараг 45 хоног болж байна. Эхнэр, охин хоёроо чирээд Улаанбаатар хотоо тойрон амьтан ах дүүгийндээ очиж усанд орсоор залхаж дуусч байна. Сүүлдээ “Танайд халуун ус байна уу, ганцхан удаа усанд ороодхоё” гэж ах дүү нартаа ч хэлэхээс ичиж байна. Уг нь манай гэр Монгол Улсын Засгийн газрын ордоноос 100 метр хүрэхгүй шахам газарт, хотын яг төв дунд байдаг юм шүү дээ. Энэ байрыг ямар үнэтэй авлаа даа. Гэтэл одоо долоон буудлын эцэст амьдардаг Должин эмээгээс дээрдэх юм надад алга даа. Өөрийнхөө гэр оронд тав тухтай, нэг сайхан халуун усанд орох юмсан...

3 comments:

  1. Ус халаагаад усанд орчихож болдог шүү дээ. Би лав халуун ус тасарвал хэдэн литр ус буцалгаад, тэрийгээ хүйтэн устай хольж томоохон саванд хийж хажуудаа тавьж байгаад банндаа зогсоод биеэ угаачихдаг. Айл хэсэж хүн амтанд дараа болж байснаас хамаагүй амар байдаг юм ккк.

    ReplyDelete
  2. Нээрээ зун хотод хэцүү шүү тээ? Эндхийнхэн цахилгаан шүршүүр хэрэглээд байдаг манайд таарах юм шигээ. Энд чинь өөрсдөө бойлороор усаа халаадаг болохоор цахилгаан шүршүүр хэмнэлттэй гээд байдаг, харин манайд бол халуун ус тасарвал алзахгүй болох юм даа. Гэхдээ зуны ганц сарын төлөө цахилгаан шүршүүр тавих бас хаашаа ч юм бэ.

    ReplyDelete
  3. MRowan:
    Өчигдөр таны туршлагыг хэрэгжүүлж үзсэн, болж бна лээ, баярлалаа.

    peakfinder:
    Гол нь халуун ус тасарсандаа ч байсан юм бишээ. Манай энэ хавьд дулааны шугам сольж байгаа улс нь ажлаа хийхгүй байгаа юм. Тэгээд бас түрүү жил 100 сая гаруй төгрөгөөр тохижуулсан зам талбай сүйтгээд хаячихсан, ухаад сар гаруй болсон нүхэнд нь 2-ч удаа хүн унаж бэртсэн юм гэсэн. Тэрэнд л бухимдаад гэхүү дээ.

    ReplyDelete