Thursday, September 17, 2009

“Малын дайсан чоно бол миний дайчин нөхөр мөн”


Энэ үгийг зохиолч Бөхийн Бааст гуай хэлсэн билээ. Тэрбээр 75 насныхаа ойн цайллага дээр сэтгэл хөдөлсөндөө болоод ингэж хэлчихсэн гэдэг.

2007 оны намар азай буурал зохиолчтой уулзахад “Гэрийн, хээрийн хоёр хар амт” номоо бэлэглэсэн юм. Бүхий л насаараа эх орныхоо байгаль, ан амьтныг хайрлан хамгаалах тухай бичсэн энэ зохиолч эл бүтээлдээ дан чонын тухай тууж, өгүүллэг, үлгэр зэргийг багтаажээ. Тэрээр “...Ерөөсөө ингээд эргээд бодоод байсан чинь манай эх орны нэгэн зүйл, нэн эрэлхэг сүрлэг гайхамшигт араатан чоно гуайг эх орныхоо их утга зохиолд анхлан бүдэг бадаг ч атугай дүрслэн оруулж ирсэн зохиолч яах аргагүй миний бие мөнөөс мөн бололтой” гэж бичсэн нь ортой болов уу.

...1975 онд Өмнөговь аймагт болсон Монголын тэмээчдийн анхдугаар зөвлөгөөн дээр Бааст зохиолч үг хэлж “чоно олонтой газарт түүнийг цөөлөе, чоногүй болсон газарт чоно аваачиж тавья. Ер нь чоныг хүйс тэмтрэн устгаж болохгүй. Чонотой байхад малчин хүн малчин шиг л байна” гэсэн санал тавихад тэр зөвлөгөөнд оролцсон тэмээчид таашаан хүлээн авчээ.

Тус зөвлөгөөнд оролцож байсан нам, засгийн удирдагчдаас Т.Рагчаа, Н.Жагварал хоёр,
-Энэ Бааст зохиолч чоно, чоно гээд юу хэлээд байна вэ? Түүний саналыг анхааралтай хүлээн авах хэрэгтэй. Тэр үнэн юм ярьж ардын ухаан гаргадаг золиг байгаа юм гэж хошигнон хэлжээ. Тэгээд орой нь болсон зоог дээр нөгөө хоёр дарга “Чоно ба Баастын төлөө” гэж хундага өргөсөн хэмээн ахмад сэтгүүлч Г.Баатарчулуун дурссан байдаг.

4 comments:

www.MonKey.mn said...

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэж Монгол улсад Мэдээлэл шуудан харилцааны салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ойд зориулан Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт хамтран насанд хүрэгчдийн дунд зохион байгуулж буй блог нийтлэл богино өгүүллэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.monkey.mn/news/208/read эндээс уншина уу.

Anonymous said...

Чонын талаар хятадын зохиолчийн бичсэн Wolf totem гэсэн номыг уншаарай. 60-д оны хятадын соёлын хувьсгалын үед оюутан байсан хужаа залуу Өвөрмонголд нэг айлд амьдарч байх хугацаандаа чонын талаар олж мэдсэн зүйлээ бичсэн онц сонирхолтой ном.

T said...

“Гэрийн, хээрийн хоёр хар амт” энэ ном одоо олдох болов уу.бага байхдаа өвөөгийнхөө ярианаас чонын тухай үлгэр домог олон л сонсдог байлаа.одоо тэр бүгдийг ахиж нэг санамаар санагдлаа.

тэрнээс гадна сүүлийн сэтгэгдэлүүдийг унщдаг зүйл блог дээрээ нэмбэл зүгээр юм щиг...

Soronzon said...

Уг ном УБ хотын номын дэлгүүрүүдээр байгаа болов уу. Лав л Metromail их дэлгүүрт байрладаг номын дэлгүүрт Бааст гуайн хэд хэдэн ном харагдана лээ.

Тийм тохиргоо уг нь хийсэн юмаа. Гэтэл заримдаа ажиллахгүй байх шиг байдаг юм.