Showing posts with label Дуу хөгжмийн цуглуулга. Show all posts
Showing posts with label Дуу хөгжмийн цуглуулга. Show all posts

Thursday, March 27, 2014

Лам багш маань ингэж дуулах болов уу?



Маань уншиж, манз цав эргүүлсэн
жип унаж, жин нэмсэн
лам багш маань энэ гэлэнмаа шиг ингэж дуулах болов уу?
 Маргааш марталгүй заавал асуух юм шүү...

 

Tuesday, December 6, 2011

Зөвхөн чамд зориулав.

Яг энэ мөчид энэхүү зурвасыг уншиж байгаа гэдгийг чинь би мэдэж байна.

Friday, November 11, 2011

Урлагийн ариун сүмийн ЭЗДЭД


Монгол Улсад мэргжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баяр энэ өдрүүдэд болж байна. “Урлагийн ариун сүм” болсон театрын жүжигчин, найруулагч, нийт уран бүтээлчдэд баярын мэнд хүргэхийн ялдамд тэдний бүтээсэн нэгэн шинэ клипийг үзэн сонирхохыг урьж байна.

Sunday, May 22, 2011

Миний дуртай дуу

...Снова между нами гоpода
Жизнь нас pазлучает, как и пpежде
В небе незнакомая звезда
Светит, словно памятник надежде

Hадежда - мой компас земной




Хуучин бичлэг маань энд бий.
http://soronzon.blogspot.com/2008/12/blog-post_27.html

Sunday, January 30, 2011

Багшаа дуулъя


Vг. Ж. Бадраа
Ая. Ш. Эрдэнэбат

Оньсыг нь тайлан эрдмийн үүдийг нээж өгч та
Оюун гийлгэн ээлтэй замыг зааж өгч та
Оройд дээдлэм ардын багш таны
Ойд шингээсэн баатар сүрийг магтья

Үнэнийг айлдан учрын чагт нээж өгч та
Үзлийг суурилан учгийн гох зааж өгч та
Үнэхээр хайрлам ардын багш таны
Үүрд гайхуулам сайхан алдрыг магтья

Дэвшлийг ойлгох хүчний хөл нээж өгч та
Дэлхийг нийтлэх хүний хэл зааж өгч та
Дэгжлээр дүүлсэн ардын багш танаа
Дээш бадраасан үйлст ачийг магтья

Saturday, January 15, 2011

Pechalniy Angel (Sad Angel) Igor Krutoy

"Амьдрал хүнээс булааж авсан бүгдийг хөгжим буцааж өгдөг"
Хайнрих Хайне


Thursday, December 9, 2010

Багын андаа дурсахуй...

Амьдралдаа би тун олон сайхан хүнтэй уулзаж учирч явжээ.
Тэднээс цөөхөнтэй нь дотно нөхөрлөн сэтгэлээ хуваалцаж ирсэн.

Зүрх сэтгэлийнхээ гүнд нуусан нандин бодол,
нулимстай дурсамжийг минь хүртэл
бүрэн уншиж чаддаг байсан унаган багын ганц найзаа алдсан
тэр цагаас хойш олон он улиран оджээ.

Эр улсын нөхөрлөл, андын ёс журам алдагдаж,
албан тушаал, эрх мэдэл, мөнгө төгрөгийн төлөө
нөхрөө золих болсон өнөө цагт чамайгаа мөн ч их үгүйлэх юм даа, найз нь…


P.S. “Нэгэн мөчид танилцавч
нэгэн насыг нөхөрлөн дуусгах нь
эр хүний эрхмийн дээд бахархал болой” хэмээн тэмдэглэлийн дэвтэрт минь бичин үлдээсэн ч салаа замын эрхээр салж одсон идэр насны андыхаа бичгийг эргэн үзэх бүрийд хоолой дээр нэг гашуун юм амтагдаад ирдэг юм даа, бас...

Monday, September 13, 2010

Тэнгэр огторгуйн тийшээ...


-Хэзээ нэгэн цагт, хаа нэгэн газраас харь гаригийнхан гарч ирээд
“Бидэнтэй хамт явах уу” гэвэл би эргэлзэлгүй явнаа.

-Юуууу? Тэгээд бид хоёр яах юм бэ?
Чи охин бид хоёрт хайргүй юм уу?
Ижийгээ, эгч дүүсээ, эх орноо санахгүй гэж үү?
Эх дэлхийгээсээ холын холд явах гэж юунд нь тэгтлээ дурлаав?

-Мэдэхгүй ээ. Гэхдээ би хэзээ нэгэн цагт “тэндээс” ирсэн ч юм бил үү, хэн мэдлээ. Тэгээд л би “төрсөн гэрлүүгээ” буцах гэж тэгтлээ тэмүүлдэг ч байж мэднэ шүү дээ...

/Эхнэр бид хоёрын ярианаас/

Saturday, August 28, 2010

Торомгор дархад бүсгүйд

Хэнд, юуны учир энэ аязыг зориулсныг
Хүлээн авагч эзэн нь өөрөө мэдэж байгаа!


Saturday, August 7, 2010

Мэрилин Монро буюу “Сүүлчийн дагина”


Одоогоос 49 жилийн тэртээ буюу 1962 оны 8 дугаар сарын 5-ны өдөр “Мэрилин Монро золгүй байдлаар нас барав” гэсэн нэгэн мэдээ Холливудыг донсолгож эгшин зуур дэлхий даяар тархсан гэдэг. Барууны сэтгүүлчид түүнийг “Сүүлчийн дагина” хэмээн нэрлэж байсан түүхтэй.

Хорвоод дөнгөж 36-хан жил амьдарсан боловч алдрын тавцанд баттай зогсож, ХХ зууны хамгийн сайхан бүсгүйгээр тодорч байсан түүний тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхсон эрхмүүд дараах бичлэгтэй танилцаж болох юм.

http://soronzon.blogspot.com/2008/07/blog-post_290.html


Wednesday, August 4, 2010

“Хөдөөгийн баясгалан” киноны дууг хэн, хэрхэн дуулав?



Өнөөдөр нетээр тэнэж яваад сонин юм олж үзлээ.
“Хөдөөгийн баясгалан” киноны аятай адил дууг Германчууд дуулжээ” гэсэн мэдээ “Өнөөдөр” сонины сайт дээр байх юм. “Хөдөөгийн баясгалан” киноны аятай адил дууг 1985 онд байгуулагдсан "Wind" гэх нэртэй германы хамтлаг дуулжээ” гээд мөнөөх хамтлагийн дуулсан клипийг хавсаргасан байна.

Саваагүйтэн сонирхож youtube-рүү орж үзлээ. Тэнд хэд хэдэн хувилбар байнаа. Бүгдийг нь л үзлээ. “Тунгалаг тамир” роман дээр Цахиур Төмөр “Ээдрээтэй утасны үзүүрийг барьсан хүн тавихгүйг л хичээдэг юм даа” гэж хэлж байдгийг санаад бүүр цааш нь төнхөж үзмээр санагдав. Амарч байгаагийн хэрэг юу билээ дээ.

Уг нь би л “зуны сарыг зургаа юм шиг эндүүрч” яваад мэдээгүй болохоос биш цахим ертөнцөөр сүүлийн үед энэ тухай бишгүй л шуугисан юм байна. Гэвч андуудын бичсэнээс арай өөр өнцгөөс нь харж бичихийг оролдов.



Юуны өмнө кино найруулагч Г.Жигжидсүрэн гуайн “Монгол киноны нэвтэрхий толь” номыг сөхөж харлаа. Дээрх киног Г.Бат-Очирын зохиолоор Д.Жигжид гуай 1974 онд найруулжээ./239 тал/

Киноны дууны үгийг С.Дашдондов, хөгжмийг Г.Бирваа бичсэн гэжээ./473 тал/ Энд Жийгээ ах бяцхан алдсан бололтой. Учир нь энэ киноны дууны шүлгийг ардын уран зохиолч С.Дашдооров гуай бичсэн бөгөөд миний бие түүний сайтаас давхар шалгасан болно.

Түүнчлэн өөрийн номын санд байгаа хуучны нэгэн номыг сөхөж үзэх хэрэгтэй боллоо. Нэр нь “Монгол киноны дуунууд”. Уг номын 23-24 дүгээр талд Г.Бирваа, С.Дашдооров “Хөдөөгийн баясгалан” киноны дуу гээд нот, үгийг нь давхар хэвлэсэн байх юм. Гэвч бас нэг юм байнаа. Нэр дурьдсан хоёр номон дээрх дууны үг бага сага зөрөөтэй юм гээч. Тэр ч байтугай Баяраа агсан киноны дууг гуравдугаар бадгаас нь буюу намраар эхлээд өвлөөр удаалаад хавраар дуусгаж дуулсан байх юм. Харин
Нарлаг зуны цэцэг нь өнгөлөг
Найрсаг олны сэтгэл тунгалаг
Өлгий нутгийн минь налгар хөндийд
Өрнүүн ажлын амжилт арвин
гэсэн бадгийг нь орхиж дуулсан болохыг энэхэн хэдэн мөрийг тэрлүүлж суухдаа л анзаарлаа.

Олж авсан баримт:
-“Хөдөөгийн баясгалан” киног 1974 онд Монголд бүтээсэн.
-Германы "Wind" хамтлаг 1985 онд байгуулагдсан.




Эцэст нь,
“Хөдөөгийн баясгалан” киноны дууг хэн, хэрхэн дуулсан тухай харьцуулан шинжих эрхийг Та бүхний мэргэн оюунд даатган үлдээлээ.

Эх сурвалж:
http://www.mongolnews.mn
http://www.youtube.com
http://dashdoorov.com
http://legion.blogmn.net
Г.Жигжидсүрэн, Д.Цэцэг-Монгол киноны нэвтэрхий толь. УБ. 2005 он
Монгол киноны дуунууд. МХЗХ-ны нотны хэвлэл. 1985 он

Thursday, March 25, 2010

"Чи минь байгаа хойно..."

"Насаараа чи минь дэргэд байгаа хойно
Болно доо болно хоёулаа..."

Wednesday, March 3, 2010

Paul Mauriat


Францын нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Paul Mauriat 1925 оны 3 дугаар сарын 4-нд мэндэлжээ. Түүний 85 насны ойд зориулан маргааш БЦДБЧ-ын хамт олон Офицеруудын ордны соёлын танхимд үнэ төлбөргүй концерт тоглох аж. Тоглолтод тус чуулгын эстрадын симфони найрал хөгжимчид оролцож, түүний сонгодог бүтээлийг тоглох юм гэнэ. Би урьдчилаад өөрийн блог дээр мөн үнэ төлбөргүй тоглолт зохион байгуулахаар шийдлээ. Тавтай морил.






Saturday, December 19, 2009

Strauss - Radetzky March - Karajan

"Бусдад мэдрүүлэхийн тулд өөрөө маш хүчтэй мэдрэх хэрэгтэй"
Никколо Паганини

Wednesday, November 18, 2009

"...Өөрийн Монгол орноо өөд нь татаж магтая"

Могой гурав хэрчигдсэн ч гүрвэлээс урт
Монгол гурав таслагдсан ч Францаас том...
яруу найрагч Чимидравдангийн Мягмарсүрэн.


Thursday, November 12, 2009

"Цэнхэр дээлээ өмсөөд цэцэрлэгтээ очно доо..."


Өнөө өглөө охин маань босч ирмэгцээ ингэж хэлж байнаа.

-Аав аа, би хэзээ цэцэрлэгтээ явах юм бэ?
-Миний охион, танай цэцэрлэг ажиллахгүй байгаа шүү дээ.
-Яагаад?
-Ханиад томуу гараад цэцэрлэгийг чинь хаасан. Тэгээд танай ангийн хүүхдүүд бүгдээрээ чам шиг гэртээ байгаа шүү дээ.
-Манай ангийн Билгүүн, Марлаа, Оюун-Эрдэнэ, Анарбат, Номин эд нар чинь явж л байлаа шүү дээ. Зурагтаар гарч байна лээ.
-Тэр чинь танай ангийн хүүхдүүдийн зургийг бүүр урьд нь авснаа гаргаж байгаа байхгүй юу.
-Би гэртээ байгаад байхаар чинь өвлийн өвгөн аав ирээд надад бэлэг өгөхгүй явчихвал яах юм бэ?
-Тэгэхгүй, миний охион. Удахгүй энэ ханиад томуу дарагдахаар шинэ жил болно. Тэгээд танай цэцэрлэгт өвлийн өвгөн аав ирээд миний охинд бас ангийнх нь хүүхдүүдэд бүгдэд нь бэлэг өгнө шүү дээ...

Энэ муу ёрын ханиад томуунаас болоод охин маань хөл хоригдон цэцэрлэгтээ явж чадахгүй болоод байна. Найз нартайгаа тоглож наадаж чадахгүй болохоор их л бухимдуу байх шиг. Энэ цэцэрлэг гэдэг чинь буянтай сайхан газар юм байна шүү. Ажиллахаа болихоор нь л ач тусыг нь ойлгож сууна. Ингэхэд цэцэрлэг гээч зүйл Монгол оронд хэдийд үүссэн юм бол оо?

...1929 онд Улаанбаатар хотноо Эрүүлийг хамгаалах газрын дэргэд байгуулагдсан “Багачуудыг асран хүмүүжүүлэх газар” юм. /оросоор детский сад/ Үүний анхны эрхлэгч нь Монголын ууган их эмч Дашийн Сэржмядаг гэдэг/оросоор Дашеев гэдэг байсан/ буриад эмэгтэй байв. Энэ газрыг 6 орон тоотой, цалин /3377 төг/, бичгийн хэрэглэл /110 төг/, гэрэл түлш /2564 төг/, хогшил /516 төг/, элдэв зардал /3903 төг/ бүгд 10460 төгрөгийн төсөвтэй байгуулжээ. /1929 оны сүүлийн хагасын төсөв/

Анхны ажилчид нь Карма /сургагч сувилагч/, Сударченко /эмнэлгийн сувилагч/, Сэвжидмаа, Норов, Ханджав асрагч, Надмид /угаагч цэвэрлэгч/, Гэндэн /галч манаач/ нар байжээ гэж “Эрүүлийг хамгаалахын домогт сайд. УБ.2008/ номд дурьдсан байх юм.
Тэгвэл энэ жил чинь манай оронд цэцэрлэг хэмээх байгуулага үүсч байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа юм байна шүү дээ.
Эцэг эх бидний нуруун дээрх ачааг хөнгөлөгч
Ясли цэцэрлэгийн яруу алдар бадрах болтугай!

...Монгол шуудангийн түүхэнд хүүхдийн зурагтай хэвлэгдсэн захидлын дугтуй, картмаксимум, ил захидал тун олон бөгөөд түүний нэгийг дээр толилуулав. 1961 онд фото эвлүүлгийн аргаар хийсэн хар цагаан уг ил захидлын нэр нь “Баясгалант хүүхдүүд”. Манай орны хүүхэд багачуудын өмсөж зүүж байсан хувцас хунар, үс гэзэгний засалт, тоглож наадаж байсан тоглоом наадгай зэрэг нь дөчөөд жилийн тэртээ ямархуу байсныг дээрх ил захидлаас харж болно.

Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын
Авчирсан тоглоом бий шүү гэх буюу,

Тогоруу янзын хүүхэлдэй
Тоодог бяцхан ангаахай
Ойн хүрэн баавгай
Олон янзын шувуунууд гэдэг ч юм уу эсвэл,

Цэнхэр дээлээ өмсөөд
Цэцэрлэгтээ очно доо
Баавгайтай чихрээ аваад
Бамбарууштайгаа хуваана даа гээд л цангинуулж байсан байх даа, эдгээр жаалууд. За би ч дутах юу байхав. Охинтойгоо нийлээд хангинуулж өгнө өө. Цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажлыг “сайн дураараа” хийхээр шийдсэн аав гуай блогтоо хэдэн дуу орууллаа. Алив бүгдээрээ нэг цэнгэн хөгжилдийл дөө. Анд нар минь, хүүхэдтэйгээ хамт наашаа дөхөөд сууцгаа.
Амны хаалт цаашаа, ая дуу наашаа!