Thursday, December 9, 2010

Багын андаа дурсахуй...

Амьдралдаа би тун олон сайхан хүнтэй уулзаж учирч явжээ.
Тэднээс цөөхөнтэй нь дотно нөхөрлөн сэтгэлээ хуваалцаж ирсэн.

Зүрх сэтгэлийнхээ гүнд нуусан нандин бодол,
нулимстай дурсамжийг минь хүртэл
бүрэн уншиж чаддаг байсан унаган багын ганц найзаа алдсан
тэр цагаас хойш олон он улиран оджээ.

Эр улсын нөхөрлөл, андын ёс журам алдагдаж,
албан тушаал, эрх мэдэл, мөнгө төгрөгийн төлөө
нөхрөө золих болсон өнөө цагт чамайгаа мөн ч их үгүйлэх юм даа, найз нь…


P.S. “Нэгэн мөчид танилцавч
нэгэн насыг нөхөрлөн дуусгах нь
эр хүний эрхмийн дээд бахархал болой” хэмээн тэмдэглэлийн дэвтэрт минь бичин үлдээсэн ч салаа замын эрхээр салж одсон идэр насны андыхаа бичгийг эргэн үзэх бүрийд хоолой дээр нэг гашуун юм амтагдаад ирдэг юм даа, бас...

2 comments:

Уйгаржин said...

Huvirashgui setgeltei, hatuu uneniig ch minii l tuluu heldeg jargaliin gund hazar, berhesheld tulgur...

бж said...

Любэ-гийн дуунуудад дуртай. Их ч олон дуулж байгаа хамтлаг биз дээ... Гандан буурахгүй юмаа...