Wednesday, August 4, 2010
“Хөдөөгийн баясгалан” киноны дууг хэн, хэрхэн дуулав?
Өнөөдөр нетээр тэнэж яваад сонин юм олж үзлээ.
“Хөдөөгийн баясгалан” киноны аятай адил дууг Германчууд дуулжээ” гэсэн мэдээ “Өнөөдөр” сонины сайт дээр байх юм. “Хөдөөгийн баясгалан” киноны аятай адил дууг 1985 онд байгуулагдсан "Wind" гэх нэртэй германы хамтлаг дуулжээ” гээд мөнөөх хамтлагийн дуулсан клипийг хавсаргасан байна.
Саваагүйтэн сонирхож youtube-рүү орж үзлээ. Тэнд хэд хэдэн хувилбар байнаа. Бүгдийг нь л үзлээ. “Тунгалаг тамир” роман дээр Цахиур Төмөр “Ээдрээтэй утасны үзүүрийг барьсан хүн тавихгүйг л хичээдэг юм даа” гэж хэлж байдгийг санаад бүүр цааш нь төнхөж үзмээр санагдав. Амарч байгаагийн хэрэг юу билээ дээ.
Уг нь би л “зуны сарыг зургаа юм шиг эндүүрч” яваад мэдээгүй болохоос биш цахим ертөнцөөр сүүлийн үед энэ тухай бишгүй л шуугисан юм байна. Гэвч андуудын бичсэнээс арай өөр өнцгөөс нь харж бичихийг оролдов.
Юуны өмнө кино найруулагч Г.Жигжидсүрэн гуайн “Монгол киноны нэвтэрхий толь” номыг сөхөж харлаа. Дээрх киног Г.Бат-Очирын зохиолоор Д.Жигжид гуай 1974 онд найруулжээ./239 тал/
Киноны дууны үгийг С.Дашдондов, хөгжмийг Г.Бирваа бичсэн гэжээ./473 тал/ Энд Жийгээ ах бяцхан алдсан бололтой. Учир нь энэ киноны дууны шүлгийг ардын уран зохиолч С.Дашдооров гуай бичсэн бөгөөд миний бие түүний сайтаас давхар шалгасан болно.
Түүнчлэн өөрийн номын санд байгаа хуучны нэгэн номыг сөхөж үзэх хэрэгтэй боллоо. Нэр нь “Монгол киноны дуунууд”. Уг номын 23-24 дүгээр талд Г.Бирваа, С.Дашдооров “Хөдөөгийн баясгалан” киноны дуу гээд нот, үгийг нь давхар хэвлэсэн байх юм. Гэвч бас нэг юм байнаа. Нэр дурьдсан хоёр номон дээрх дууны үг бага сага зөрөөтэй юм гээч. Тэр ч байтугай Баяраа агсан киноны дууг гуравдугаар бадгаас нь буюу намраар эхлээд өвлөөр удаалаад хавраар дуусгаж дуулсан байх юм. Харин
Нарлаг зуны цэцэг нь өнгөлөг
Найрсаг олны сэтгэл тунгалаг
Өлгий нутгийн минь налгар хөндийд
Өрнүүн ажлын амжилт арвин гэсэн бадгийг нь орхиж дуулсан болохыг энэхэн хэдэн мөрийг тэрлүүлж суухдаа л анзаарлаа.
Олж авсан баримт:
-“Хөдөөгийн баясгалан” киног 1974 онд Монголд бүтээсэн.
-Германы "Wind" хамтлаг 1985 онд байгуулагдсан.
Эцэст нь,
“Хөдөөгийн баясгалан” киноны дууг хэн, хэрхэн дуулсан тухай харьцуулан шинжих эрхийг Та бүхний мэргэн оюунд даатган үлдээлээ.
Эх сурвалж:
http://www.mongolnews.mn
http://www.youtube.com
http://dashdoorov.com
http://legion.blogmn.net
Г.Жигжидсүрэн, Д.Цэцэг-Монгол киноны нэвтэрхий толь. УБ. 2005 он
Монгол киноны дуунууд. МХЗХ-ны нотны хэвлэл. 1985 он
Subscribe to:
Post Comments (Atom)
8 comments:
saihan delgerengui tailbarlaj, ih zutgelteigeer eh survaljuudtai haritsuulj bichsen baishw. bi ch zugeer youtube-s oldson surgaar ineed hureed gyals byatshan note oruultsan hehe.
HUUYE AH AA
dOOROV GUAIN site BAIDIIMUU
tegwel syyld baiguulagdsan yum chin Germany xamtlag xuulsan baixnee l gej bodloo yoroosooo
Гэгээнд.
Урам хайрласанд баярлалаа, хө.
oldoshaksli:
Байлгүй яахав. Энэ байна.
http://dashdoorov.com
Oogiinoo:
Дүү охины хичээл сурлага өндөр үү?
Одоо амарч байгаа биз дээ?
энэ хамтлаг нь манайхаар бол зохиолын дууг дуулдаг юм байна. Хөөрхөн л болгосон байгааддээ.
герман давалгаа гээд үзэл байдаг юм байна л даа бүгдийг германчилдаг.
дуу хуурыг ч бас.
Манайхан ч бас монгол давалгаатай.
Монголд ямар үүсэж хөгжсөн биш
Бусдыг даган үлгэр дууриал аван жиш
Яг эхээр нь байгаа жинхэнэ дууных нь үгийг бичиж өгөөч. Баярлалаа
Таны гутлын тухай нийтлэлийг уншиж байсан. http://www.mglradio.com/forum/?mid=forum15&page=6&document_srl=176963 -с уншсан. Үнэхээр сонирхолтой мэдээлэл байна. Гутлыг Францаар chaussure буюу шөсүг гэнэ шүү. "Хар морь ногоон ногттой" гэдгийг тайлбарлавал?
Надад хоёр янзын санаа орж ирээд байна. Эхнийх нь Хар морь гэдэг нь хөл, ногоон ногт нь хөлийг ногтолдог гутал. Дараагийнх нь хар морь бол гутал, ногоон ногт нь газар. Ногоон тал, ногоон өвс хар гутлыг ногтлоно?
Яг жинхэнэ утга учир нь юу юм болоо?
тэр ноттой номыг олж авах юмсан
Mongol duunii noot bwal olj ugj tuslaach gadaadad bdag bolhoor oldohgui neteer oldohgui yum aa
Post a Comment