Tuesday, November 23, 2010
Бурхан минь, Дайн бүү гараасай!
Өдөр охиноо сургуульд нь хүргэж өгөөд явж байтал
“Хойд Солонгос Өмнөд Солонгос руу дайрлаа” гэсэн муу ёрын мэдээ сонсоод эгээ л зүрх зогсчихсонгүй.
Байрны мөнгө хийх гэж алсыг зорьсон залуу,
хүүхдийнхээ сургалтын мөнгийг олох гэж далай гаталсан ээж,
хадмын хаяанаас холдож биеэ даах гэсэн залуу эцэг эх,
сайхан амьдралыг бүтээн босгохоор байраа барьцаанд тавин зүтгэсэн хос залуус,
гурван хүүхдээ хоолны захад хүргэх гэж зүтгэсэн охин дүү маань гээд Монголын 30 гаруй мянган иргэн албан бусаар БНСУ-д амьдарч буй гэдэг. Тэдний хэд нь дайны гал дүрэлзэж байгаа Инчоны бүс нутагт байгаа бол?
Бурханы өмнө ямар ч нүгэл хилэнц үйлдээгүй миний Монголын үр садыг/тэр дундаа миний муу сайн дүү нарыг/ Өршөөж хайрла!
/Нээрээ, Ванга эмээгийн зөгнөл биелэж байгаа юм биш байгаа даа?/
2010 он.
Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дvгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Дайн алгуурхан жирийн байдлаар эхэлж улмаар хvчээ авна. Эхлээд цємийн зэвсэг хэрэглэж эцэст нь химийн зэвсэг хэрэглэнэ.
2011 он.
Радио идэвхит тунадас унаснаас шалтгаалж дэлхийн бємбєрцєгийн хойт хагасын ан амьтан, ургамал устана. Дараа нь мусульманчууд Европын эсрэг химийн дайн дэгдээнэ.
2014 он.
Энэ химийн дайны уршгаар ихэнх хvн арьсны хорт хавдар, болон арьсны бусад тєрлийн євчнєєр євчилнє.
2016 он.
Европ тив бараг хvнгvй болно.
2018 он.
Хятад дэлхийн хамгийн хvчирхэг гvрэн болно. Хєгжиж байгаа орнууд мєлжигчєєс мєлжигдєгч болон хувирна/ түй, түй, түй.
Алив,
Та утсаа аваад залгаач,
Хангүг нутагт "харлаж" яваа ах дүү нар тань,
эсэн мэнд явна уу, асуугаач!!!
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
hey bo Koread bdag hun bnaa, end yamarch tim dain en ter bologui bnaa, zuger jiriin uzegdel bainga l ene hoyor ingej bdag yumaa, ugasaa olon ulsiin nuluu, diplamat baiguulaga ged zunduu huchin zuiles hamaarch bie bien ruugee dairdgui yumaa,
гайгүйдээ
санаа бүү зов
гэхдээ ер нь эгзэгтэй оронд амьдардгаа ухаараад л байж байна
hen hend ni ashiggui yuman deer dain degdeeh ni yu l bol... sanaa zovoh shaardlagagui gej bodoj baina.
Дэлхийн улс оронууд арай ч юу юугүй үй олноор нь хүний амь хөнөөхгүй байлгүйдээ. Ингэж байгаад зөвшилцөлд хүрнэ гэдэгт би найдаад л байгаа.
Ёооо ядаж байхад хүмүүс бараг хөөрөх нь холгүй. Сөүлийг цөмдөх хэрэгтэй ч гэх шиг гадуур явж байхад тэнэг тэнэг юм ярих хүмүүс мэр сэр байх юмаа.
Саналаа хуваалцсан та бүгдэд баярлалаа.
Энэ хорвоод энх амгалан амьдрахаас илүү сайхан зүйл юу байх билээ дээ.
Post a Comment