Sunday, January 30, 2011

Багшаа дуулъя


Vг. Ж. Бадраа
Ая. Ш. Эрдэнэбат

Оньсыг нь тайлан эрдмийн үүдийг нээж өгч та
Оюун гийлгэн ээлтэй замыг зааж өгч та
Оройд дээдлэм ардын багш таны
Ойд шингээсэн баатар сүрийг магтья

Үнэнийг айлдан учрын чагт нээж өгч та
Үзлийг суурилан учгийн гох зааж өгч та
Үнэхээр хайрлам ардын багш таны
Үүрд гайхуулам сайхан алдрыг магтья

Дэвшлийг ойлгох хүчний хөл нээж өгч та
Дэлхийг нийтлэх хүний хэл зааж өгч та
Дэгжлээр дүүлсэн ардын багш танаа
Дээш бадраасан үйлст ачийг магтья

4 comments:

A.Амарсайхан said...

Сайхан дуу. Магтаж байгаа хүмүүс нь бүр сайхан. Багш нараа саначихлаа

ganga said...

Sar shineer saihan shineleerei.

бж said...

Энэ дууг бүр бага байхаасаа л мэддэг, сайхан дуу шүү, тээ.

Со анд сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Туулай жилд ч төлөвлөсөн ажил зөндөө л биз дээ? Энэ жил хүсэл болгон биелэх сайхан жил болох юм гэсэн шүү. Миний зурхайд тэгж бууж байна лээ... :-р

Unknown said...

Ард түмэн, хэрвээ та нарт хуучин эхлэлд нь радиогоор явж байсан хувилбар нь байвал би худалдаж авна шүү. Жишээлбэл 5000т? И-мэйл бичээрэй хэрвээ байвал