Tuesday, May 31, 2011
“Аав аа, хүүхэд ХААГУУР гардаг юм бэ?”
Өчигдөр орой зурагт үзээд хэвтэж байлаа. Охин маань хажууд хүүхэлдэйгээрээ тоглож сууснаа гэнэт нэлээн нухацтай өнгөөр,
-Аав аа, наашаа харж бай даа гэнэ.
-За гээд эргэж харвал,
-Хүүхэд хаагуур гардаг юм бэ?
-Юуууу? Юу гэсэн үг вэ. Миний охин яагаад ингэж асууж байгаа юм бэ. Чи юу бодоов?
-Жаахан хүүхэд том хүний хаагуур нь гардаг юм бэ? Би бодоод бодоод олдоггүй гэнэ ээ.
Хүүхдийн баяр угтаж ах дүүсээс минь бэлэглэсэн хоёр шинэ хүүхэлдэй гарт нь байна. “Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” тэд бололтой.
Эрт орой нэгэн цагт эцэг эх бүрт тулгардаг тэр АСУУЛТ надад ирж байгаа ажээ.
Зургаан настай охиндоо би юу гэж тайлбарлах ёстой юм бол оо?
Subscribe to:
Post Comments (Atom)
8 comments:
gedesnees gechih
Үнэнээр нь тайлбарлана шүү дээ. Хүүхэд бага гэлтгүй алив зүйлийг үнэн зөв тайлбарлаж хэлж өгч байх нь зөв. Манай охин хүүхэд хаанаас гардагийг ноднин мэдэж авсанаа өөрийн үгээр их инээдтэй тайлбарладаг юм. Үүнийг тайлбарлахад эртдэх гэж байхгүй ээ.
манайх 4тэй, хүйсний нүхнээс гарсан л гэж бодож байгаа :р
zarim japan eej nar toroh uedee huuheddee toroh yavtsaa haruuldag yum bilee. Manai ajliin neg huuhen lav ehnii 6-7 nastai ohindoo baga huuhdee toroh yavtsaa uzuulsen gej yarij baisan. Ed nar ch tegeed haluun rashaand charmai nutsgeleed aav ni ohiduudaa, eej ni hovguudee daguulaad l ordog bolohoor tiimerhuu ichne barina gesen oilgolt baidaggui baihaa. Hodoonii huuhduud iimerhuu yumiig ert medeh yum daa, orchnoosoo. ali bagaasaa l mal herhen tolloj baigaag harj baigaa bolohoor.
Хэцүү асуулт даа. Би багадаа "ээжийнхээ хүйснээс гардаг юм" гэсэн хариулт л авдаг байж билээ. Гэргий минь хоёр хүүдээ ийм л хариулт өгч байсан. 5 дугаар ангид нь Эрүүл мэндийн хичээл бүх үнэн зөв хариултуудыг нь өгчих шиг болно билээ. "Эрүүл мэнд" гэж нэг балай хичээл ороод гэдэг байж билээ
- Хүйснээс гэсэн чинь
- Буцаад орвол багтах болов уу? гэж сандаргасан гэсэн.
Uneneer n evteihen tailbarlasan zov bhaa. Ene asuult huuhduudiin asuudag ui tumen yaagaad? gedeg asuultuudiin l neg. Peakfinder egchiin heldeg zov shuu. Etseg ehchuuded zoriulsan huuhdiin humuujliin tuhai nom uzhed bas iluudehugi bhaa.
huisnii nuhnees l gehgui yu daa, yamar 5 nastai huuhded dooroos geltei bish
Post a Comment