Tuesday, May 7, 2013

Уулзалт маань амжилттай бүтэх болтугай!



Сүүлийн хоёр сарын турш тэвчээртэй хүлээсэн өдөр маань өнөөдөр. Манай улсын хоёр ч том байгууллагын захирал дарга нартай өнөөдөр уулзана. Урьд нь хэд хэдэн удаа уулзаж ярьсан яриа хэлэлцээ маань тохиролцоонд хүрч чадвал гэрээнд гарын үсэг зурна даа. Уулзалт маань амжилттай бүтэх болтугай!

Бүх бичиг баримт бэлэн. Бас усанд ороод, хувцасаа бэлдчихлээ. Одоо ухрах газар байхгүй. Бурхан болооч ах маань “Зорилготой, Зоригтой, Зогсолтгүй Урагшил” гэж үргэлж хэлдэгсэн. Ахаа, дүү нь  өнөөдөр зорилгоо биелүүлж чаднаа.

Уулзалт болтол 1.30 хугацаа үлджээ. Сэтгэлийн догдлолоо дарахын тулд дуу сонсоод өтгөн хар кофе уугаад сууж байна. БНСУ-д хараар ажиллаж байсан он жилүүд, Сөүлийн Чамшил дүүргийн нэгэн орон сууцны подвальд орших нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байсан сарууд, эх орноо, ижийгээ, эхнэрээ санаж мөрөөдсөн өдөр хоногуудын тухай дурсамжийг зүрх сэтгэлийн минь хаа нэгтээгээс  “дуудан” гаргаж ирэх энэ дууны эзэн нь  БНСУ-ын дуучин PSY.
 
Сайхан дурсамжийг минь сэргээж, өөрийгөө баясгах мөч хором хайрласан эртний блог анд, өдгөөгийн жиргээч: https://twitter.com/Oogiinoo-доо БАЯРЛАЛАА.  


3 comments:

peakfinder said...

Amjilt huseye!

Nogoohon said...

За зорьсондоо хүрнэ шүү. Амьдрал өмнө чинь байна.

Soronzon said...

peakfinder:
Баярлалаа.

Nogoohon Naran:
Уулзалт амжилттай болсоон.Гялайлаа.