Монгол маркийн 90 жилийн ойд зориулсан үндэсний
филателийн үзэсгэлэнд Таныг урьж байна.
Үзэсгэлэн 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейд гарч байгаа.
Манай
филателистууд дэлхийн болон тивийн үзэсгэлэнд оролцож медаль хүртэж
байсан шилдэг үзмэрийн дээжсээ сүүлийн 10 жилд ингэж нэг дор дэлгэж байгаагүй
юм.
Та энэхүү үзэсгэлэнгээс Ч.Энхбатын “Монгол
шуудангийн түүхээс”, С.Болдхэтийн “Монгол шуудангийн дугтуй, ил захидал”,
Г.Ловорын “Д.Нацагдорж”, Ч.Содоогийн “Чингис хаан” зэрэг 11 цуглуулагчийн өөр
өөр цуглуулгатай танилцах болно.
Мөн Монгол маркийн 90 жилийн ойд зориулсан
дурсгалын марк худалдан авч, тусгай дугтуйнд ойд зориулсан тамга даруулж болох
юм. Үзэсгэлэн өдөр бүр 09.00-17.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Манай марк цуглуулагчид
өөрсдийн ховор нандин үзмэрээ танд танилцуулан тайлбарлаж өгөх болно.
Бас 12 сарын 5-ны өдөр 10.00-13.00 цагт
ховор маркийн дуудлага худалдаа болно. Үр хүүхдээ дагуулан ирж “Эх орны нэрийн
хуудас” болсон монгол маркийн шилдэг үзмэрүүдтэй танилцана уу.
Монгол маркийн ертөнцөд тавтай морил.
No comments:
Post a Comment