Өнгөрсөн тав дахь өдөр “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” номын нээлтэд очлоо. Сүүлийн хэдэн жил ийм олон алдар цолтон, ахас ихэс нэг дор хуран цугласан номын хуримд би лав очоогүй юм байна шүү.
Намайг үл таних зарим нь “Энэ одоо хэн бэ” гэж сонирхсон, сонжсон харцаар харах, зүс таних зарим нь болохоор “Эсгий хийх газар хүүхэд, нохой хэрэггүй гэдэг дээ. Энэ нэг юм энд ямар юмаа хийж яваа золиг вэ” гэх тээршаасан харцаар харах, ккк.
Таньж, мэдэх ганц хоёр нь болохоор улаан вино барьсаар тулгах гэж ирэх юм даа, хөөрхий. Нэгэнт албан ёсны урилгатай юм чинь ичиж зовохыг умартаад, улаан виноноос нь жаал хүртэж аваад, бэлгэнд өгсөн номыг нь барьсаар гараад өгсөн...
Хүүхэд байхдаа энэ “Гурван улаан толийг” мөн ч олон удаа эргүүлсэн дээ. Одоо миний номын санд 1 боть нь нооройсон юм болоод байна. Харин II, III ботийг нь дүү нар минь гуйж авч яваад эргүүлж өгөлгүй “гол гаргасан” билээ.
Насан багадаа амтархан уншиж өссөн энэ номынхоо нэгэн зохиогч нь болох юм гэж даанч зүүдэлсэнгүй ээ. Дурсгалтай сайхан л юм.
Энэ ном
Балчирхан охины минь номын сангийн
хүндтэй байранд “заларч”, мэдээлэлийн багтаамж сайтай, хэрэгцээтэй номынх нь
нэг байх болтугай.
3 comments:
Shine jiliin mend hurgeye. And chamaaraa mash ih baharhaj baina.Hiisen buteesen yumtai baih yutai saihan!
Баярлалаа.
Та хэддээ бас шинэ оны мэнд хүргэе. Амьдрал дажгүй биз? Өнөө муу жаахан амьтан одоо ч мундаг том билээ биз дээ. Том хүү нь сургуулиа төгсөө юу?
Шинэ он танай гэр бүлд аз жаргалын дээдийг авчирах болтугай.
дүү нар минь гуйж авч яваад эргүүлж өгөлгүй “гол гаргасан” билээ.
Saihan sonsogdoj baina.
Sar shinedee saihan shineleerei
Post a Comment