Monday, September 21, 2009

Монгол бичгийн түүх-марканд


1959 оны есдүгээр сарын эхээр Улаанбаатар хотод Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал хуралдсан юм. Уг хуралд зориулан зураач Д.Лувсанжамцын зургаар гүн хэвлэлийн аргаар хэвлэсэн цуврал маркийг 1959 оны есдүгээр сарын нэгний өдөр гүйлгээнд гаргасан билээ.

Бадамлянхуа цэцгээр хөвөөлсөн суурин дээр байрлуулсан зэндмэнэ дотор “Монгол” хэмээсэн үгийг худам, соёмбо, тод, дөрвөлжин, кирилл үсгээр бичсэн уг маркийг 50-100 мянган хувь хэвлэжээ.
30 мөнгө-Худам монгол үсэг
40 мөнгө-Соёмбо үсэг
50 мөнгө-Тод үсэг
60 мөнгө-Дөрвөлжин бичиг
1 төгрөг-кирилл үсгийн бичлэгийг харуулсан эдгээр маркийг хэвлэлийн алдаанаас болоод хэд хэдэн янзын өнгөтэй, харилцан адилгүй шивээтэй хэвлэсэн байдаг юм.

Уг сери марк нь нэлээд үнэтэй бөгөөд ялангуяа 30 мөнгөний үнэтэй номиналь нь өдгөө ихэд ховордсон. Эдгээр марк нь интернет дээр анх удаагаа гарч байгаа болов уу. Шуудангийн маркийн төрөлжсөн сайтуудаас ухаж үзээд олоогүй. Бэлэн марк ашиглах гэсэн санаа минь бүтээгүй тул өөрт байснаа скайнердаж орууллаа.

Жич: Олон Улсын Монгол Судлалын Холбооны 50 жилийн ойд зориулсан баярын хурал, нээлтийн хуралдаан өнөөдөр МУИС-ийн дугуй зааланд боллоо. Маргааш бас хурлын ажиллагаа үргэлжлэн болно. Сонирхсон эрхэмүүд хүрэлцэн очиж, гадаад дотоодын монголч эрдэмтдийн барааг харж, илтгэл яриаг нь сонсож болох юм.



5 comments:

3apaa said...

Очиж үздэг хэргээ.

Д.Цогбадрах said...

Нээрээ марк бүхэн өөрийн түүхтэй байдаг шүү. Цаашид маркийн түүхийн талаар бичээрэй. Сонин сайхан юм гарах байх даа.

Soronzon said...

Зараад:
Дугуй заалны үүдэнд гаргасан гэрэл зургийн үзэсгэлэн үзэж чадсан уу?

Д.Цогбадрахад:
Шуудангийн маркийг "эх орны нэрийн хуудас" гэж зүгээр ч нэг нэрлээгүй байх гэж боддог. Тийм ч учраас би ХХ зууны Монгол улсын түүхийг өгүүлсэн маркийн тухай бичих дуртай байдаг юм.

Anonymous said...

sonirhnoo

Zori said...

Маркны талаар илүү мэдлэгтэй болох гэсэн юм...
https://www.facebook.com/groups/454424304599895/