Монголчуудын захидал харилцааны эртний уламжлалын тухай кино урлагт үзүүлсэн нь олонтаа. “Цогт тайж”, “Түмний нэг”, “Ардын элч”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Туяагийн бичээгүй захидал”, “Цэргийн хүү” зэрэг монголын уран сайхны олон кинонд захидал илгээх ёсны тухай дүрсэлсэн нь бий. Зохиолч Дожоодорж, Н.Надмид нарын зохиолоор Д.Жигжид гуайн найруулсан “Улаанбаатарт байгаа миний аавд” гэдэг кино 1961 онд дэлгэцнээ гарсан бөгөөд уг киноны эхэнд “Улаанбаатарт байгаа миний аавд” хэмээн хаягласан нэгэн дугтуй гардаг. Одоо тэр дугтуй хаана хэнд хадгалагдаж байдаг юм бол доо?
Өдтэй юу бичиг нь
Өртөөгөөрөө дамжина аа хө хэмээн үе үеийн монголчууд дуулж ирсний зэрэгцээ захидал бичгийн тухай оньсого таавар зохиож хэлэлцэж ирсэн нь эртний хэрэг билээ.
Далавчгүй байж ниснэ
Хэлгүй байж ярина /Захиа/
Хөлгүй байгаад явж чадна
Хэлгүй байгаад ярьж чадна
Хоёрын сэтгэлийг илэрхийлж чадна
Хол ойрыг холбож чадна /Захидал/
Алгын чинээ алчуур
Айл бүрээр гүйнэ /Бичиг, захиа/
Ухаангүй байтлаа өөрөө хэлж
Улаа унах нь хэнээс ч илүү
Хэлгүй байтлаа хэсүүлэн явж
Хэрэг бүтээх нь юунаас ч илүү /Албан бичиг/
Өдтэй юу бичиг нь
Өртөөгөөрөө дамжина аа хө хэмээн үе үеийн монголчууд дуулж ирсний зэрэгцээ захидал бичгийн тухай оньсого таавар зохиож хэлэлцэж ирсэн нь эртний хэрэг билээ.
Далавчгүй байж ниснэ
Хэлгүй байж ярина /Захиа/
Хөлгүй байгаад явж чадна
Хэлгүй байгаад ярьж чадна
Хоёрын сэтгэлийг илэрхийлж чадна
Хол ойрыг холбож чадна /Захидал/
Алгын чинээ алчуур
Айл бүрээр гүйнэ /Бичиг, захиа/
Ухаангүй байтлаа өөрөө хэлж
Улаа унах нь хэнээс ч илүү
Хэлгүй байтлаа хэсүүлэн явж
Хэрэг бүтээх нь юунаас ч илүү /Албан бичиг/
Цэлгэр сайхан талын
Дөрвөн өнцөг
Чиг сайхан шугам дээр л
Дайралдан уулзана /Бичгийн дугтуй/ гм. захидал, албан бичиг, бичгийн дугтуйн тухай оньсого таавар олон байдгийн захын жишээ нь энэ билээ.
Алтан номын үсгээр үг хийж
Ам цагаан цаасаар бие болгож гэж ирээд л гуч дөчөөд оны үед шүлэглэн захидал бичдэг байсан буурлуудын маань ихэнх нь өнөөдөр энхжингийн оронд “морилжээ”.
Алтан үсэгтэй захидлыг
Амраг чамдаа бичлээ дээ
Ардын цэргийн албандаа
Амар сайн байна уу даа гэж зохиолч Хөдөөгийн Пэрлээ 1942 онд зохиосон “Амрагийн дуу” шүлэгтээ өгүүлсэн нь бий. Энэ шүлэг тухайн үедээ янаг сэтгэлийн дуу болон эгшиглэж байлаа.
Дурлаад өгсөн захиа чинь
Өвөрт минь одоо явж байна
Дурсгаад өгсөн зураг минь
Өөрт чинь одоо байгаа юу? хэмээн 1956 онд яруу найрагч Г.Санжжав "Дурлал хайрыг минь дамжуулаасай" шүлэгтээ бичсэн байдаг. Жараад оны залуусын хайрын дуу болон мандаж байсан энэ дуу одоо хэр мартагдаагүй л байна.
... “Захидал гэдэг юу вэ? Хувийн харилцааны хэрэглүүр. Гэвч захидал гэгч нь хүний сэтгэлийн үг. Аливаа уран зохиолд, зохиогчийн зөгнөл, давуулал, хэтрүүлэл, зохиомж орж болно. Захидалд тийм зай байхгүй. Гагцхүү сэтгэлийн үгээ л захидалд бичнэ. Зохиомол юмгүйгээрээ, илэн далангүй бодол саналаа гаргадагаараа захидал шиг үнэтэй баримт бичиг хувь хүнд байхгүй. Захидал бол жаргах цагт сэтгэлийн жигүүр, баярын идээ, зовох цагт итгэлийн жолоо, тайтгарлын эм тан. Сайхан захидлын үг бүр нь сувд эрдэнэ. Саар захидлын үг бүр нь цэнэгтэй сум. Захидал бол бичигч хүнийхээ сэтгэлийг нээгч бөгөөд халуун буюу хүйтнээс нь хадгалан үлдээгч халуун сав лугаа адил болой. Захидал бол хүлээн авсан хүндээ сайн болоод саар мэдээний аль нэгийг хүргэж сэтгэлийг нь донсолгон хөвсөлзүүлэгч хөлгүй их нуур мэт нэгэн билээ. Ертөнцийн мөнх бусыг үзүүлэн одсон хүний боловч сэтгэлийн илч, бодлын хорвоог хадгалан үлддэг шидтэн нь захидал юм...
...Хоёр хүнийг, хоёр гүрнийг, хорвоо дэлхийг, урд хойт үеийг, эрин зууныг холбон ойртуулагч захидал гэдэг алтан утас бүү тасартугай” гэж эрдэмтэн зохиолч Л.Түдэв нэгэнтээ магтан дуулсан билээ.
“Далавчгүй байж нисдэг, хэлгүй байж ярьдаг” энэхүү захидал хэмээх “ид шидэт” зүйл нь шуудангийн дугтуйнд хийн, марк наан баталгаажуулж, тамга тэмдэг дарсны эцэст сая хоёр хүнийг, хоёр гүрнийг, хорвоо дэлхийг холбож чадах “хүчтэй” болдог ажгуу.
No comments:
Post a Comment