Friday, July 18, 2008

Мөрдөгч Шерлок Холмс


Артур Конан Дойл амьдралдаа 70 боть зохиол бичсэн гэдэг. Гэхдээ түүний зохиол бүтээлийн дотроос мөрдөгч Шерлок Холмс л зохиогчоо алдаршуулан утга зохиолын хүндэт тавцанд гаргаж, алдрын титэм зүүлгэсэн билээ. Лондоны нэг сонинд А.К.Дойлын "Цуст хэрэг явдал" туужийг хэсэг хэсгээр нь хэвлэсэн тэр цагаас утга зохиолын баатар Шерлок Холмс "мэндэлсэн" түүхтэй. Тэр бол 1886 оны намар байлаа. Өнгөрсөн онд цуут мөрдөгчийн 120 жилийн ой тохиосон байна. Түүний 100 жилийн ойгоор зохиолч Аллен Айлесийн бичсэн "Шерлок Холмс 100 нас хүрлээ" ном олон мянган хувь хэвлэгдэн уншигчдыг шуугиулж байсан аж. 1933 онд АНУ-д үүссэн "Бейкер-Стрит гудамжны эвслийнхэн" хэмээх сайн дурын нийгэмлэгийн салбарынхан бараг бүх дэлхий даяар тархсан байдаг бол Лондон хотод "Шерлок Холмсын Холбоо" гэдэг байгууллага байдаг ажээ. Энэ бүх баримтыг цуглуулсан хүн бол АНУ-ын Нью-Мексико мужийн Санта-Фе хотод амьдардаг Бенни Соу гэгч юм. Тэрээр Шерлок Холмсын тухай дэлхий дээр хамгийн их мэдээ цуглуулсан хүн гэнэ.

3 comments:

Мөнхбаатар said...

"Баскервилийн удмыг хэлмэгдүүлсэн нохой" болон ганц нэг өгүүллэгийг нь уншиж байлаа.

Шерлок Холмс гэж үнэхээр бодит хүн байсан юм уу? Артур Конан Дойл-н уран зохиолын дүр л гэж бодоод яваад байдаг хүн шүү дээ би.

Unknown said...

Мөнхбаатарт хэлэхэд Шерлок Холмес яг ч бодит хүн биш. Гэхдээ түүнийг Жозеф Белл гэхь хүнээс сэдэвлэн зохиосон юм.

Unknown said...

Мөнхбаатарт хэлэхэд Шерлок Холмес яг ч бодит хүн биш. Гэхдээ түүнийг Жозеф Белл гэхь хүнээс сэдэвлэн зохиосон юм.