Monday, July 7, 2008

Би “дахин” төрлөө.

Сайн байцгаана уу? Цахим ертөнцийн “эзэд ээ”. Эрхэм блогчид оо.

Өнөөдөр “мэндэлж” буй шинэ хүнийг алга, сэтгэлээ дэлгэн тосож авна уу.
Хүн төрөлхтөний бий болгосон цахим иргэншил, шинэ ертөнцийн иргэн болохыг хүссэн миний бие энэхүү блогийг нээж байна. Та бүхэн миний блогоос Монгол түмний түүх, соёл урлаг, угсаатны зүйн холбогдолтой хуучин, шинэ бичлэгүүд уншиж болно. Мөн Монгол улсын хил хэрхэн баталгаажиж хамгаалагдаж ирсэн тухай ч уншиж магадгүй.
Цоо шинэ нийгэм, шинэ цаг үетэй хөл нийлүүлэн алхахыг хүссэн миний бие хэлтэй устай, авьяас билэгтэй гурван дүүгээ дагуулан олон сайхан найз нөхөдтэй болно гэсэн итгэл хүслээр та бүхэнтэй нэгдэж байна.
Цахим ертөнцийн ахмад зүтгэлтэн, архаг гарууд, загалмайлсан эцэг, эхчүүд ээ.
Яг блогоо нээх болсон чинь зүрх дэлсээд, толгой эргээд, амьсгаа давчдаад хэцүү болж байна шүү...

Блогчид оо, бие биендээ урам хайрла.

No comments: