Wednesday, August 13, 2008

Гүндэгмаадаа баярлалаа


Олимпийн наадмын буудлагын эмэгтэй 25м спорт гар бууны төрөлд анхны мөнгөн медаль "зууж ирсэн " Отрядын Гүндэгмаадаа баярлалаа. Сэтгэл ёстой сайхан боллоо. Олимп эхэлснээс хойш тамирчдынхаа амжилтыг чих тавин сонсож, сэтгэл догдлон хүлээж байсан билээ. 7 сарын 1-нээс хойш гэрэл гэгээтэй, сэтгэл баясгасан сайхан мэдээ бараг сонсоогүй байсан болохоор уйлах шахлаа. Анхны энэ мөнгөн медаль араасаа олон олон медаль дагуулж ирэх болтугай. Монголчууд Бээжингийн олимпоос алтан медаль авчирна гэдэгт одоо харин итгэж байна шүү.
Олимпийн мөнгөн медальт Отрядын Гүндэгмаад дахин баярлалаа.

5 comments:

sanakae said...

баяртай байнаа.

Мика /美香/ said...

Ёстой сайхан баярт мөч байлаа..

Оогий said...

Hooh goyo blog baina shde

Оогий said...

Би түүх сонирходог юм. Бичлэгүүд тань их гоё юм байна. Урагшаа хэхэ. Бичээд байгаарай. Шинэ бичлэг бүрийг саатан уншиж байнаааа.
танд санал болгоход номинчимэд ахын www.greathistory.blogspot.com бас миний ахын http://hardware-csms.blogspot.com блогуудад зарим нэгэн түүхийн гоё бичлэгүүд байдаг.

Оогий said...

Арсланг урласан уран дарханы алдар мэдэгдэж амжаагүй алга болсон нь жаахан харамсаар л юм байна.