Tuesday, August 19, 2008

ЯЛАЛТ, ДАХИАД ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА

Бээжингийн олимпийн наадмын боксын 48 кг-ийн жинд хүч үзсэн манай П.Сэрдамба Тайландын боксчин Амнат Руенроеныг 5:2 оноогоор ялж хүрэл медалийн болзол хангалаа.
УОХМ П.Сэрдамбын өрсөлдөгч нь дээрмийн хэргийн улмаас 15 жилийн ял сонсож шоронд хоригдож байхдаа бокс сурсан, Тайланд улсын боксын аварга болж хугацаанаасаа өмнө суллагдсан, хөнгөн жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай "хүнд гаруудын" нэг ажээ.
Монгол тамирчдын медалийн буухиа тасрахгүй үргэлжилж байна. Ялалт, дахиад ялалтын төлөө урагшаа. Уухай, уухай, уухай
PS: Гэрэл зургийг "Даяар Монгол" сайтаас авч ашигласан болно. Баярлалаа.

4 comments:

Altai mountains... said...

aanxan..xarsan..goe bsan shuu

gegeen said...

harin tiin, yostoi gogo bainaa. boon boon bayaraa hoo

www.gegeen.com

ganga said...

hurel bish mungu ch avch boloh yum, goyo bna.

Soronzon said...

Алтайн уулс, гэгээн хоёртоо зочилсонд баярлалаа.Би та хоёрын блогт сэтгэгдэл үлдээх гэсэн боловч нэг л болдоггүй ээ? Миний "орос хэл"-ний боловсрол дутаад байгаа бололтой.ккк
Би чинь саяханаас л дөнгөж блог хөтөлж эхэлж байгаа "нялх амьтан" шүү дээ. Хэлд, хөлд орох яагаачгүй байна,ккк