Monday, August 25, 2008
Петр хааны цуглуулга
Оросын I Петр хаан далайн зам тээврийн холбогдолтой эд юмс цуглуулдаг хүн байв. Ажилчид, Васильевскийн арал дээр мөчрөөрөө барилдан ургасан хоёр нарс үзсэн тухайгаа хаанд айлтгажээ. Үүнийг сонсоод Петр хаан, уг хоёр нарсны байгаа газар урлагийн болон байгалийн ховор нандин зүйл цуглуулах үзмэр байгуулж, "Энд тэндээс олдсон элдэв сонин эд агуурсыг шилжүүлэн авчирч байх" тухай зарлиг гаргасны дагуу 1714 онд тус улсад анх удаа ховор чухал, хачин жигтэй зүйлийг цуглуулах газар буюу Кунсткамераг байгуулжээ. Тэнд их хааны цуглуулга болох төрөл бүрийн дарвуулт хөлөг, усан онгоцны тоног төхөөрөмж, далайн аялалд хэрэглэгдэх багажууд, усан онгоцны загвар, газар зүйн дэлгэмэл ба дэвтэрлэсэн зураг, далай тэнгисийн элдэв үзэгдлийн тухай бичсэн ном зохиол, уран зураг, эртний зэр зэвсэг, мөнгө зоос, медаль зэрэг 300 мянга гаруй ховор нандин эд агуурс цуглуулжээ. Мөн хоёр толгойтой, хоёр зүрхтэй, дөрвөн гартай зэрэг гаж төрсөн хүүхдүүдийн болон хүн адгуус хоёрын дундаас гарсан үр садын цогцсыг тусгай уусмалд хийн хадгалсан байдаг аж. Энэ музейг 1874 онд Оросын ШУА байгуулагдахад мэдэлд нь өгсөн бөгөөд Урал, Сибирээс олдсон түүх соёлын үнэт ховор зүйлсийн цуглуулгыг нь Эрмитажид шилжүүлсэн байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment