Friday, November 14, 2008

Цуглуулагч хүний анхаарвал зохих хэдэн зүйл


Олон жилийн турш марк, мөнгөн тэмдэгт сонирхон цуглуулж буй туршлагатай, түүнчлэн хорвоо ертөнцийн хүмүүс хэрхэн цуглуулга хийдэг, зав чөлөөтэй цагаа хэрхэн зугаатай өнгөрөөдөг талаар мэдээ баримт дагнан цуглуулдаг хоббитой миний бие өөрийн ажиглалт, туршлага дээрээ үндэслэн танд хэдэн зүйлийн бяцхан зөвлөгөө өгье.

1. Ямарваа нэгэн цуглуулга хийж эхлэхдээ заавал зорилго тавь. Эхлээд юу цуглуулах вэ, дараа нь яаж цуглуулах вэ, эцэст нь ямар цуглуулгатай болсон байх вэ гэдгээ сайтар бод.

2. Болж өгвөл өөрийн сайн мэддэг ажил мэргэжилтэйгээ холбоотой зүйл цуглуул.

3. Аливаа цуглуулга хийж эхлэхдээ гар доор элбэг олдох зүйлээс эхлэ. Дараа нь олдоход ховор зүйлийн араас хөөцөлд. Бас юуны өмнө эх орныхоо түүх соёлтой холбоотой зүйлийг гүйцээ. Дараа нь гадаад орны холбоотой зүйлийг хөөцөлд.

4. Этгээд марзан, утгагүй зүйл бүү цуглуул. Болвол өөрт болон өрөөлд тустай тийм зүйл цуглуулахыг хичээ.

5. Эргээд зарж болох зүйл цуглуулахыг л бод.

6. Цаг хугацаа, хөрөнгө мөнгөө харамгүй зарцуулсан тэр цуглуулгаа эцэст нь яах билээ гэдгийг эхнээсээ сайн тооцоол.

7. Өв залгамжлагчаа бэлд. Олон сайхан ховор нандин цуглуулга ухаан муутай угсаа залгамжлагчийн балгаар бусдын идэш болсон гунигт түүх бий шүү.

Цуглуулагч хүний эрхэм дээд зорилго нь цуглуулгаа ард түмэндээ сурталчлан танилцуулах, судалж шинжлэн ном бүтээх, бүтээл туурвих, төрөлжсөн үзэсгэлэн, музей байгуулж хойчийг залгамжлагч хүүхэд багачуудаа соён гэгээрүүлэх явдал болов уу гэж би боддог. Таны цуглуулга ч энэ сайхан ариун үйлсийн нэг нь байх болтугай.

Цуглуулагч Soronzon

14 comments:

Galaa said...

Хэрэгтэй л зөвөлгөө байна.Бага байхдаа ганц хоёр юм цуглуулах гэж үзсэн юм.Даан ч эзний зүтгэл дутаад чадаагүй.Гол нь бас сэтгэл зүрхнээсээ дуртай байх гэдэг цуглуулагчийн нэг чанар байх ёстой байх л даа.Харин хоббидоо үнэхээр дуртай хэдэн найз нартай байлаа.баярлалаа

Ганаа_бж said...

Baga baihdaa hed heden tsugluulgatai boloh gej oroldoj baisan ch tegsgeed orhison. Tuilbargui hun shig baigaa yum. Temdeg, mark, gazar gazriin nusnii alchuur tsugluulj ehelj baisan yum. Ter uyed uuriin chini ene zuvluguu ih hereg boloh baij dee. Huu maani tsugluulagch boloh ch yum biluu.
Yutai ch bayarlalaa.

blue fire said...

Heren hesuuchilj yavsaar baigaad arai gej neg ergej ireed orood buusan chini nuur zaraigaa uurchluud, duu huur, shuleg nairag, zurag geed ih olon onguur gerelteed suuj baigaa yum baina shuu. Bi ch yavsan gazriinhaa post card zugluuldag baisnaa ih nuudeg hun tul yu sh zugluulahaa bolison. Harin semi-pro photogragy hiij baigaa.

Daanjuur said...

Соронзоон, надад цагаан хааны үеийн 500-т байдаг юм. Уулзахааараа атгуулнаа.

Мөчит дөрвөн туурайт
Монгол морин хүрсэн
Мөгөөрс нимгэн хоолойт
Индиан удмууд нэвтэрсэн
Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутгаас
Хөх цэнхэр далайн
Эрэг ирмэг улсын
Баян минь мужаас бичиж байна. Энэ 4 мөртийг Баатар ах дээр ишлэн дурссан байсан.
www.bayanmongol.com дээр 2 настай Ро шүлэг, бас дээрх 4 мөрт энэ шүлэгтэй холбоотой талаар тайлбар орууллаа. Үзээрэй.
Энэ удаа нэг юм гуйх болж дээ.

Хүндэт эрхэм дүү минь
Хүрээд ирэв үү бас
Явдал учир юу вэ
Ямар хэргээр ирэв гэж асуувал

Тохойн чинээ биетэй
Ханцуйн чинээ дээлтэй
Бээлийн чинээ малгайтай
Балчир нялх дүү нь гуйх зүйл байна.

Үдээс үдэш болтол
Үүргэлж бүр ядарчихлаа
Үргэлж юм оролдсоор
Нойр бүр хүрчихлээ...

Баатар вангийн хатанд
Бараалхаж та очсон уу
Балчир жаахан Ро-гийн
Борхон нүдийг харсан уу

Эх нутгаа эрмэлзсэн
Элгэн саднаа дурдсан
Эрхэм Да багшийн
Мутартай бичгийг үзсэн үү...

за баяртай.

ganga said...

Дандаа сонин сайхан мэдээлэлтэй сайхан блог гэж бодож явдаг сан. Бум-Эрдэнэ аврага уран яруугаар бүр найраглал маягаар танай блогыг бичсэн байдаг шүү.

Soronzon said...

Галаад:
Цуглуулагч хүний нэг нандин чанарыг та зөв л олж харсан байна шүү дээ, хө.

Ганаад:
Би дээхнэ өөрийн тань блогоос хачин сайхан цуглуулга хийдэг болохыг чинь мэдсэн л дээ. Та гурав чинь АНУ-ын бүх штатын холбоотой зоосон мөнгө цуглуулдаг гэж байсан биз дээ? Эсвэл би андуураад байна уу?

blue fire:
За, удтал алга болсон хүн маань гараад иржээ. Нутгийн шувуухайг таг болохоор нь гайхаж л суулаа. Ямар ч болсон дажгүй сайн л яваа юм байна, тийм үү?

Daanjuur:
Аль хэдийнээ давхиж ороод уншсаан, хө.ккк.
Үнэнийг хэлэхэд Баатар вангийн хатанд дахин бараалхах аятай завшаан таарсангүй ээ.
Да багшийн тухайд бол гар бичмэл энээ тэрээ гэх юм надад даанч байхгүй ээ. Харин гарын үсэгтэй фото зураг нь хэрэгтэй бол би танд илгээж болох юм.

Гангад:
"...бодож явдаг сан." гэжээ.
Танд дутуу дундуур сэтгэгдэл төрүүлэхээр юу бичсэн билээээ, байз? Хуруун чинээ охиндоо зориулан хэдэн хүүхэлдэйн киноны дуу блогтоо тавьсан нь буруутав уу?
"...сан" хэмээн төгсгөснийг тань харвал би нэг л газар алдаа гаргажээ дээ, янз нь.
Хүндлэж явдаг хүнээсээ анхааруулга, сануулга авсан ч баярлаж үлдэх болноо, би.

gegeen said...

huvi hunii zovlogoo yu. bi orchuulsiim baih gej bodlooshd. soronzon ah yu l tsugluulaad baina daa ho.

Ганаа_бж said...

Aan, neeree, sanuulsand bayarlalaa. Ter 25-tiin zoosnii tsugluulga maani barag guitssen. Gants l muj ulsiinh dutuu baigaa.

Terniigee hachin saihan tsugluulga gej bodoogui l yavj. Unelsend bayarlav.

Unendee bol heregtei hereggui, yanz buriin tsugluulga gehed hetsuuhen yum tsugluulj ehelj baigaad bolichihdog yum oo. Hezee negen tsagt yag sonirhol tatsan zuilee olj tsugluuga bolgohoor shiidvel uuriin chini zuvluguug daganaa.

altai mountains said...

nad yu tsugluuldag yum bol..bodoodohii..;-)..
Bagadaa nom ix tsugluuldag blaa..mark..il zahidal..gee l...odoo chuluu l yum shig bna..gehdee haij yavahgui taarval ..taalagdval avdag bh..Bas tuushtai bishee..Ug ni sonirhoj tsugluuldag bas l sonirholtoi gej boddog..Nomiin tsugluulgaa sergeei gej bodood l bgaa..end tendees huuchnii nom ix xaix bx..Saihan sedev xondjee..

Daanjuur said...

Хонгор үрээ орхиод холдсон Хатан эхийн домгоос

Эрт урьдын цагт элэнц хуланцын үед
Эсэргүү дайсан довтолсон эмгэнэлт бэрх цагт
Буган чулуун хөшөөт Хүн гүрний домогт
Баатар нэгэн эхийн гаслант түүхийг өгүүлдэг юм.
Төрөл удмаа аврахаар тэнгэрлэг нэгэн эх
Төрүүлсэн сайхан хүү, төрсөн хайртай дүүгээ
Түгшээх дайснаас харамлан арагтаа нуун үүрээд
Тэнхээ тамираа тасартал тэмцэж зугатаасан гэдэг юм
Ундгүй хоолгүй цангаж ухаан балартан гуйвж
Ээрэм талд төөрөөд эцэж ядран тамирдаж
Эрхгүй туйлдан унаж алхах тэнхэлгүй болохдоо
Эцсийн дусал сүүгээ энхэр үрдээ амлуулаад
Надад хүү олдоно, дүү минь олдохгүй гээд
Нялх жаахан үрээ эзгүй талд орхиод
Чарлан сарвайх үрийнхээ сэвлэг үснээс үнэрлээд
Чулуун тоглоом өрөөд орхиод явсан гэдэг юм
Эрэвгэр жаахан үр нь учраа мэдэхгүй инээж
Ээжээ ээжээ дуудан даллаад үлдэх мөчид
Элээ шувуу дэргэд нь эргэлдэж байсан гэдэг юм
Энгэр талын цэцэгс уйлж байсан гэдэг юм

Элгэн голоо тасартал эгших нулимсаа дуустал
Эхийн цагаан сэтгэл нь эмтрэн уйлах агшинд
Эхийн цагаан сүү нь харлаад дуссан газарт
Эрдэнийн цагаан цэцэг цайраад ургасан гэдэг юм
Хүрэн зүрхээ хагартал уйлан гаслан явсан
Хатан сэтгэлт эхийн хагацлын нулимс нуурлаж
Халуун цөлийг дэвттэл хайлан урссан гэдэг юм
Хүйн амин холбоо нь тэгж, хэзээ ч дуусаагүй гэдэг юм

Хонгор үрээ орхиод хоргодон хоргодон холдоход (амьдын тамыг гэтлэхэд)
Хурмаст тэнгэр уйлаад элчээн илгээсэн ч юм уу бүү мэд
Хөөрхий дүүгээ авраад удмаа үлдээсэн гэдэг юм
Хөх монголын удам тэгж, хэзээ ч тасраагүй гэдэг юм

Голоос хайртай үрээ орхиод явахад уясаад
Гоо марал ирээд тусалсан ч юм уу бүү мэд
Эх хүний сэтгэлийг дээдийн дээд гэдэг юм
Эхээн дээдлэх сэтгэл ингэж үүссэн гэдэг юм
Балчир жаахан үрээ орхиод явахад уяраад
Бөртэ чино ирээд аварсан ч юм уу бүү мэд
Бааван бууван нэртэй бүүвэйн дууны домог
Балар эртний үед ингэж үүссэн гэдэг юм

arsun said...

Zan saitai aild hun bolgon tsuglanaa gej. Bum-Erdene guainhaas surag duulaad irlee.

Soronzon said...

Гэгээнд:
Би таныг ороод ирэхээр ичээд байх юм. /Таны блогт ганц ч удаа сэтгэгдэл үлдээж чадаагүй гэж бодохоор.../
Аан энэ үү, миний хувийн ажиглалт, амьдралын туршлага гэх үү дээ. Түүнээс орчуулга биш шүү,хө!

Ганаад:
Ямар ч тохиолдолд өөрийгөө бүү чамла, битгий дутуу үнэлэ.
Би л лав тань шиг АНУ-ын бүх штатын мөнгөн зоосыг цуглуулж чадаагүй, чадах ч үгүй.
Тийм болохоор та миний урд гишгэж байгаа биз?

Алтайн уулст:
Ямар сайхан юм бэ?
Би өөрийгөө овоо дажгүй номын цуглуулгатай гэж тоож явсан юмсан. Тэгвэл миний блог багш
надаас илүү номын цуглуулгатай байж таарах нь ээ.
Аа яа яа, гайхалтай.

Даанжуурт:
Захидлыг тань аль эрт авсан.
Зав маань болохгүй нь гачлантай.
Хүсэлтийг тань заавал биелүүлнэ гэдгээ
Хүндэтгэн илэрхийлсэн SORONZON

Арсунд:
Таны анх бичиж байсан бичлэгүүд мөн ч уншууртай шүү!

Тоонто said...

Бага байхдаа хэсэгтээ марк, открить цуглуулдаг байсансан.Одоо тэднээс нэг ширхэг ч байхгүй гэж бодхоор харамсаад л байдым.

Soronzon said...

Тоонтод:
Хээрийн гөрөөс шиг насны минь
Хээтэй хоргой шиг намтар дунд
Арилшгүй мөрөө үлдээсэн
Аяа, миний буриад...
Дураар задгай амьдралын минь
Дундуур дүүрэн хундагнууд дунд
Аагтайхан сархад болж амтлагдсан
Аяа, миний буриад...

Мэнд амар аа! Анд минь.

Миний эртний танил ороод ирсэн байх чинь вэ. Анх блог ертөнцөд хөл тавиад таны блогоор мөн ч их олонтаа орж ёохор хатирсан даа. Хэдэнтээ сэтгэгдэл үлдээсэн боловч Банжигын админууд "зочин" гэж бүртгээд жаахан тиймхэн байсан шүү.
Миний ертөнцөд тавтай морил!