Saturday, November 22, 2008

Энэ гэрэл зураг дээр таны таньж мэдэх хүн байна уу?


Санамсаргүй учрал тохиолоор миний гарт орж ирсэн энэ гэрэл зураг дээрх хүмүүсийн овог нэр, тухайн үед хашиж байсан албан тушаалыг мэдэх яаралтай хэрэг гараад байна.

Энэ гэрэл зураг дээрх хүмүүс хэн бэ?
Ямар намтар түүхтэй улс вэ?
Ямар учир шалтгаанаар энэ гэрэл зургийг авахуулсан юм бол?
Энэ хэдэн оны гэрэл зураг вэ?
Таны өвөг дээдсийн хэн нэг нь энэ гэрэл зураг дээр байгаа юм биш биз?

Миний мэдэж байгаагаар зургийн гол дунд сууж буй хүн нь Дэмид жанжин. Энэ хүн 1937 оны YIII сарын 22-нд нас барсан тул эл гэрэл зургийг тэр жилээ буюу түүнээс өмнө авахуулсан байж таарна. Өмссөн форм, зүүсэн одон тэмдэг зэргийг нь харвал Монголын Ардын армийн удирдах бие бүрэлдэхүүний нэг төлөөлөл болов уу гэсэн таамаг төрнө.

Энэ гэрэл зурагтай холбоотой ямар нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүн байвал надад туслаач!

15 comments:

Ганаа_бж said...

Za yostoi medehgui zurag bainaa. Neleed ertnii zurag baina, tee?
Uuh tuuhii ni olchihoor chini l tuhlan unshii daa.

Gesnees yamar udaan alga bolvoo?

Soronzon said...

Та сайн анзаарчээ.
Би сүүлийн үед блогтоо шинэ бичлэг оруулахаа багасгаад байгаа.
Учир нь дахин сурч боловсорч байна. Хичээл, даалгавраа дийлэхгүй юмаа./ккк/
Бас хажуугаар нь хоёр ч номон дээр сууж байна. Чадвал эхнийхийг нь шинэ жилээс өмнө гаргачих санаатай.
10 сараас хойш миний ажил, амьдралын хэмнэл, ачаалал эрс нэмэгдсэн. Нэг л учраа олохгүй хүн туугаад байна, яая даа байз?

altai mountains said...

he he soronzon..zurgaa jooxon jijgeruulj xii..tegexgui bol yag ingene

altai mountains said...

nad tur ezgui ..garlaa

blue fire said...

Shagaigaad garsan d bayarlasan shuu. Hoid Amerikaar heren hesdeg hun bolvoo bi chini. Odoo l neg suurin deeree togtoj ehelj baina. Za ene zurgiig bi ch bas medehgui yum. Harin uchir ni tailagdaad ireh zagt bas l neg tuuh heleh baih daa. Amjilt husye.

Soronzon said...

Алтайн уулст:
Шинэ зүйл зааж өгсөнд баярласан шүү. Ямар болж вэ?

Blue Fire:
Түүхийг нь мэдэх юм бол заавал бичих болно.Чамд ч бас амжилт хүсье.

Ruujnaad said...

Soronzon met B
1. Marsahal Demidiin zurgiig zeelj boloh uu. Tursen nutag ni Bulgan uulyn ard Tamiryn golyn urd ih saihan elstei tolgod baidag. Neeh uzsen ch zurag yum shig sanagdaad l...
Tusgaar togtnol chamaig tsusaaraa bi tangaraglanam. Yamar ch uuriin tsahim oyut huudsand oruullaa.
http://www.mongolinternet.com/niitlel.htm
End busdaas sanal heregtei bolood...

3. Gurvan naiz kino zohiol oldoh uu. Soronzoon tuuhees ni bicheech. Baigalyn avyastanguud ni er zorigooroo amidarsan tuuhiig ene buural uvgen D.Chimid-Osor batlaad orshison met. Yamartaa ch ene met humuus ard tumniihee umne uhtel unencheer yavjee.
4. soronzoon email avsan uu. Udahgui Demid marshalyn tuhai neg yum bicheed helnee.

Ruujnaad said...

Zia, erhem tany zahialgaar neg iim yum olov.
Урд эгнээнд голд Г.Дэмид маршал, зүүн гар талд Г.Малж, баруун гарт Г.Самбуу

Арын эгнээнд баруун гараас хоёрт Л.Дарьжав үлдсэн 4 хүнийг мэдэхгүй юм байна.
gehdee ene link ruu orood bas neg uzdee.
harin ene zurgiig tend oruulchihlaa bolohgui bol avaad orhiyo.
http://www.mongolinternet.com/famous/GelegdorjDemid.htm
http://www.mongolinternet.com/FamousMongolian.htm

ganga said...

Зурагт ямар хүмүүс байгаа хэлж чадахгүй ч хэн хэлж чадах тухай хов хүргэе.
1.Монгол цэргийн түүхээр 30 гаран жил дагнаж буй Д.Гомбосүрэн гэж цэргийн хүн (цолы нь мэдэхгүй)
2. Адмон хэвлэлийн газрын дэргэдэх Фотомоны Чантуу гуай, хуучин Улаан-Од сонинд сурвалжлагч байсан, одоо номд оруулах зургийн архив хариуцдаг, гайхмаар ой сайнтай хүн бий.

meesh said...

Сайхан блог хөтөлдөг юм байна.. Бум ахын бичлэгийг уншаад дамжиж орж ирлээ..

Soronzon said...

Ruujnaa:
-Дэмид жанжны зураг хэрэгтэй бол аваа, хө.
-"Гурван найз" кино зохиол надад байхгүй, олдох ч үгүй болов уу даа.
-Майл авсан. Хүсэлтийг тань ямар ч байсан биелүүлнэ ээ. Жаахан цаг хугацаа л хэрэгтэй байна.
-Гэрэл зураг дээрх хүмүүсийн нэр хэлж өгсөнд баярлалаа.
Гангад:
Зүг чиг зааж өгсөн танд гялайлаа.
"Хуучин бууны хугархай" гэсэндээ та аргагүй л өөр байна шүү.

meesh:
Тавтай морил, блог анд минь.

Galaa said...

Сайхан зураг шүү.Бага байхад ардын армийн түүхээр хийсэн өнгөт нэг сэтгүүл байсан Түүн дээр нэр устайгаа байсан санагдаж байна.Хүмүүсийн нэрийн хувьд Дэмид жанжныг эс тооцвол Малж жанжин , Цэрэн (жанжин штабын дарга)... гээд л дуусаж байна даа хэ хэ.Гол нь залуухан бас өнгөлөг байсан манай залуу дарга нарыг харахаар бахархдаг юм шүү.

Soronzon said...

Галаад:
Ардын армийн 50 жилийн ойгоор гаргасан өнгөт альбомыг хэлж байна уу? Үзэж магадлая аа, баярлалаа.

Galaa said...

Баярлалаа.Соронзон.Би бараг андуурсан бололтой санагдаад байна.Яагаад гэвэл 50 жилийн ойгоор гаргасан тэр сэтгүүлд тэд нарын зургийг тавиагүй болов уу гэж санагдаад байна.Эд нар чинь бараг бүгдээрээ хэлмэгдэлд өртсөн болохоор (тэгж уншсан санагдаад байна) тэр үеийн сэтгүүлд тавьсан гэхэд эргэлзээд байна.Харин яг ямар сэтгүүл дээрээс харсанаа санадаггүй уучлаарай.

Anonymous said...

deed tal baruunaas 2 daxi ni suchbaatar