Tuesday, November 25, 2008

БНМАУ-ын анхдугаар их хурал


...Төлөөлөгч Сэрээтэр: Соёмбо үсгийн утга нь юу, хэрхэн учир улсын тамга ба далбаанд энэхүү үсгийг оруулдаг вэ?
Ерөнхий сайд Цэрэндорж: Соёмбо үсгийн тухай дэвтэр бичигт тайлбарласныг олж үзсэнгүй боловч, өвгөчүүдийн хэлэхийг сонсвоос, урьд Өндөр гэгээн энэхүү үсгээр бүрэн эрхт Монгол улс хэмээн тэмдэглэсэн хэмээдэг бөлгөө.
Дөчин наймдугаар зүйлийг уншсанд,
Элбэгдорж: Тэмдэг хэмээх үгийг сүлд хэмээн соливоос ямар?
Дарга Жадамбаа: Алинаар болгохыг асуусанд Сүлд болгохоор тогтов.
Элбэгдорж: Далбааны соёмбо үсгийн өнгийг ямар өнгөөр үйлдэх вэ?
Төлөөлөгч дотроос: Алтан үсгээр хийсүгэй.
Дарга Жадамбаа: Олонхийн саналаар алтан үсгээр /өнгөөр/ хийхээр тогтов.
Дарга Жадамбаа: Нийслэл Хүрээг Нийслэл хот хэмээн нэрийдэх эсэх хэмээснийг алинаар болгохыг санал эрсэнд, олонхи нь, Нийслэл хот хэмээсүгэй,
Элбэгдорж: Хот нь ч хот юм биз, чухам ямар нэртэй хот юм бэ?
Төлөөлөгч дотроос: Янз бүрийн нэр өгч байна
Дарга Жадамбаа: Зарим нь Баатар хот хэмээгээд, олонхийн саналыг эрсэнд, Баатар хот болгохоор тогтов.
...Үнэхээр, Нийслэл хүрээ лүгээ бидний монголчуудын сайн муу зүйл машид холбогдсон нь тийнхүү нэрийг солисугай хэмээсэн нь зүй мөн. Тийм боловч одоо шинэ өгөх нэрийг эрх үгүй, энэ цагийн явдал байдалд нийлүүлэн Улаанбаатар хот хэмээвээс ямар бол хэмээвч олон ард хэрхэн үзэж хүлээх...Улаанбаатар дарлагдсан буурай ардын эрх чөлөөг олгоно.
Төлөөлөгч Даутбай: Тус хотыг шинэ нэртэй болсонд их баяр хүргэж, хүсэж ерөөх нь энэхүү Улаанбаатр хот дарлагдсан олон ардын эрх чөлөөг олгогч Төв газар болж мандтугай.
Төлөөлөгч нар машид их алга ташивай.
Ерөнхий сайд Цэрэндорж: Би нэг хэдэн үг айлтгасугай. Европын олон улсууд болбоос аргын улирлын тоог баримтлан атал бидний монголчууд хуучин Чин улс ба түвдийн цаг тоог баримтлан ирсэн нь элдэв дор будлиан бүхий бөгөөд ялангуяа эдийн засагт харшлах зүйл байлтай, учир нь илүү дутуу сарын уршиг мөн бөгөөд нэгэнт бид нийтийн байдлын шинэ ёсонд дэвшин буй атал, бусад Европын олон улсын адилаар мөн аргын улирлыг баримтлан явуулбаас ямар бол хэмээсэнд мөн ёсоор явуулахаар зөвшөөрөн тогтож Улсын Үндсэн хуулийг Үдийн хойно дөрвөн цаг арван таван минутад баталбай.
/1924 оны XI сарын 26-ны өдөр
14-р хуралдааны тэмдэглэлээс/

18 comments:

blue fire said...

Dautbai gej hen be?

Mongol uls mandan badrag

Ганаа_бж said...

Soronzon andad bayariin mend hurgeye.

Soronzon said...

blue fire:
Даутбай гэж хасаг хүн. БНМАУ-ын анхдугаар их хуралд казахын ард түмний дуу хоолой, төлөөлөл болон оролцож байсан хүн л дээ. Хурлын явцад их л идэвхтэй оролцож байсныг нь хуралдааны тэмдэглэлээс харж болно.
Анд минь ээ, Танд баярын мэнд хүргэе.

Ганаад:
Баярлалаа.
Танд ч бас Улс тунхагласны баярын мэнд хүргэе.

Oogii said...

Соронзон ахдаа Улс тунхагласны баярын мэнд хүргэе.

Galaa said...

Сайхан баярлаарай Ажил ихтэй байгаа гэж бичсэн байсан.Завгүй тусмаа л хүнд сайхан байдаг даа тээc

Soronzon said...

Оогийд:
Баярлалаа. Дүү охинд ч бас баярын мэнд хүргэе.

Галаад:
Баярлалаа. Дахин сурч эхэлтэл хажуугаар нь амжуулж хийх ажил гэж үстэй толгойноос их зүйл гараад ирсэн. Гэхдээ бас амьдрал улам илүү сонирхолтой болоод ирсэн шүү.
Үзэж тарж л явна даа, анд минь.

altai mountains said...

bayariin mend.. :-)

Soronzon said...

Баярлалаа.
Танд ч бас баярын мэнд дэвшүүлье.

Azaa said...

Tand ch gesen uls tunxaglasnii bayariin mend xurgey! Saixan bayarlaarai! :)

oyunaa said...

Tanid ch bas bayariin mend. Ih sonirholtoi medeelel bna aa

ganga said...

Ёстой сонин түүх өгүүлсэн сайхан бичлэг байна, баярлалаа.
Баярын мэнд хүргэсэн зэвэрсэн бууны хэлтэрхий хэмээгч хатагтай.

Д.Цогбадрах said...

Танд мөн энэ сайхан түүхэн өдрийн мэнд хүргэе. Таны блогоос тэр чигээрээ эх оронч зүрх сэтгэлгээ үнэртэж, мэдэгдэж байдаг юм шүү. Баярлалаа.

Д.Цогбадрах

arsun said...

Сонирхолтой мэдээлэл байна, баярлалаа.

Г.Ганбат said...

Өнгөрсөн ч гэсэн баярын мэнд дэвшүүлье.

Энэ тэмдэглэлээс харахад Хичээнгүй сайд Б.Цэрэндорж шинэ цагийн соёлд хөтлөх, Соёмбо үсгийг авч үлдэхэд их үүрэгтэй оролцсон бололтой. Зарим нэг сурвалжид эцэг нь хятад, хятадын талыг баримтлагч гэж ирээд таагүй хандах юм билээ.

Soronzon said...

Азаа, Оюунаад: Баярлалаа.

Гангад: Дээрх түүхэн зургийн эздийг олох эх сурвалжийг та зөв хэлж өгсөн байна лээ.
Таны бичиж хэвлүүлсэн "Хүрээ цам"/УБ.2003 он/ номыг үзэхэд судалгаа сайн хийж, олон эх сурвалжтай уулзан баримтыг нягталсан нь тодхон харагддаг юм. Тиймээс ч би таныг "хуучин бууны хугархай" хэмээн нэрлэснийг минь зөвөөр ойлгоорой!

Д.Цогоод:
Баярлалаа.Би таны сайхан сэтгэлээс үйлдсэн буянтай үйлсэд тань баярлан баясаж суусан шүү. Амжилт хүсье.

Арсунд:
Зочилсонд талархаж байна аа.

Г.Ганбатад:
Баярлалаа. Танд ч бас баярын мэнд хүргэе.
Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн хувьд янз бүрээр бичиж, ярьдаг л юм. Яаж үнэлж дүгнэх нь хувь хүний асуудал болов уу!
Харин би энд түүхэн баримт, хуралдааны тэмдэглэлээс зөвхөн хэсэглэн/ишлэж/ тавьсныг болгооно уу.
Өөрийн үнэлэлт дүгнэлт бүхий ганц ч мөр хавчуулсангүй ээ.

Ганзо нь said...

Соронзон ах сонин сайхан бичлэг оруулжээ, баярлалаа

Ganga said...

Sanaa zovoltgui ee, zov oilgosoon "хуучин бууны хугархай" ni

Soronzon said...

Ганзод:
Би түрүүчийн 7 хоногт өөрийн тань блогт Д.Нямсүрэнгийн тухай бодлоо хуваалцан сэтгэгдэл бичсэн, гэтэл алга болсон байна лээ..?

Гангад:
За ашгүй дээ, бүр санаа зовоод байсан юм.