Tuesday, December 23, 2008

БНМАУ-ын Маршалын од


УБХТ, Ардын СнЗ-ийн 1936 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 14-р тогтоолоор Ерөнхий сайдын I орлогч, Мал тариалангийн яамны сайд Х.Чойбалсан, Бүх цэргийн жанжин, ЦЯЯ-ны сайд Г.Дэмид нарт анх удаа БНМАУ-ын Өрлөг жанжин-Маршал хэмээх цэргийн дээд алдар цолыг олгожээ.

1940 оны сүүлчээр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн дарга, ГЯЯ болон ЦЯЯ-ны сайд, МАХЦ-ийн Бүх Цэргийн Жанжин, Улсын өрлөг жанжин Х.Чойбалсанд Маршал цолтны онцгойлох тэмдэг-Маршалын од олгосон байна.

Маршалын од нь шижир алтаар төвийлгөн хийсэн тал бүр тийшээ цацарсан 108 ширхэг алтан цацраг бүхий 12 талт хошуу хэлбэртэй. 12 талт хошууны үзүүрийн диаметр нь 75 мм байх бөгөөд 108 алтан цацрагийн гол дунд 40 мм диаметр өргөн хүрээтэй Очир алмааз чулуун шигтгээт улаан паалант таван хошуу байна. Таван хошууны уулзвар бүрт нарийн хүрээтэй гурвалжилсан үзүүртэй Очир алмааз чулуун шигтгээ байна. Таван хошууны голд 25 мм диаметртэй, өнгөт паалантай 1940 оны БНМАУ-ын төрийн сүлдийг байрлуулжээ.

Маршалын одны дээд үзүүрт зүүлтний бэхэлгээг байрлуулсан байх бөгөөд бэхэлгээнд хүзүүнд зүүх шар хүрээтэй, улаан торгон өргөн бүчтэй байна.

БНМАУ-ын маршалын одны эх загварыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зураач Д.Чойдог зуржээ.

Энэхүү маршалын од нь одоо Үндэсний Түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

5 comments:

bluefire said...

Tomruulj baigaad harlaa. Mongol bichgendee bi iluu taltai.

бж said...

Zul sariin bayariin mend hurgeye. Saihan bayarlaarai.

Soronzon said...

blue fire:
Хэ хэ, дараа анхааръя.

Ганаад:
Баярлалаа хө.
Танай гэр бүлд ч бас зул сарын мэнд хүргэе.

Namjilsuren Nyamsuren said...

Yostoi hovor zurag medeelel bnaa.
Tsedenbal guain marshaliin od ni bas bdag gesen.
netees olson mongoliin medial odongiin zurag tailbariin tsugluuga bgaa.
bidnees iluu gadniihan ih sain sudalsan bnaa.

Djay said...

2 төрлийн маршалын одон байдаг байхаа???