Thursday, January 15, 2009

Энэ ханзыг уншиж өгч тус болно уу!



Энэхүү зурагны дээд хэсэгт байгаа ханзыг уншиж өгч тус болно уу. Чухам ямар утгатай юу гэсэн үг юм бол оо? Яаралтай мэдэх шаардлагатай болоод байна.

10 comments:

Ганаа_бж said...

Sain uu, Soronzon and.
Ih l ertnii zurag bololtoi yumaa, tee. Hed gurvan mongol deeltei hun haragdaj baina.
Harin hanz gedeg zuil chini nadad nuguu "meddegguid ereen tsoohor" l gedeg baina doo, hehe.

Ш. Баатар said...
This comment has been removed by the author.
Ш. Баатар said...

Үсэг нь тодорхой биш юм аа. Баруун талаасаа унших юм байна. Ард тумний улсын 9 жилийн дунд хаврын (?) гурван сарын өмнө ... гээд цааш нь унших гэхээр үсгүүдийн дээд тал алга болсон байна. Уг зурган дээрээ үсгүүдийн орой байхгүй байна уу.

Soronzon said...

Ганаад:
Сайн уу, хө.
Өөрөө бас над шиг шалгалт шүүлэг гээд завгүй гүйгээд байна уу? Ойрд юм бичиж харагдсангүй. Би 2-3 хонож байгаад ордог хэдэн блогоороо гялс шагайж харчихаад л гүйгээд байгаа. Юм бичиж завдахгүй нэг л их ажилтай хүн давхиад байнаа хө,ккк.

Баатарт:
Баярлалаа.Яг иймэрхүү утгатай тодорхой бус зүйлийг өчигдөр ганц нэг хүн хэлж байна лээ. Ойролцоогоор орчуулбал "хаврын тэргүүн сарын баяр" гэх маягтай юм хэлэх юм?
Энэ зургийг 1918-1921 оны орчимд Нийслэл Хүрээнд авахуулсан болов уу гэсэн таамаглал бий.
Үсгүүдийн орой нь байхгүй юм билээ. Өөрт олдсон эх зургаа тэр чигээр нь оруулаад байгаа нь энэ.

Ш. Баатар said...

Ард түмний 9-ээр он гэдэг нь, Сүн Ян Синий хувьсгал 1911 онд ялснаас тоолж үзвэл 1919 он болно. Өмнө эгнээний шаахайтай гурван хятадаас гадна монгол дээлэн дээр хантааз өмссөн сахалтай хоёр нь бараг цахарууд байх даа. Цахарууд тэр үед нэг тиймэрхүү хувцасладаг байсан юм билээ. Хэрвээ Хүрээнд авсан зураг гэж үзвэл Монголын автономит төрийг Сү шү-жан унагасны дараа хятадууд сүрийг үзүүлж байсан цагт ханз үсгээр ийнхүү нэгэн хурлын зарыг бичсэн байх аа. Энэ лавтай Монголын ямар нэгэн эрхийг устгахтай холбоо бүхий зураг байж болох юм. Орос хятадууд олон гэрээ хийж монголчуудад тулгаж байсан цаг үе дээ. Сонин сайхан зураг үзүүлсэнд баярлалаа.

Soronzon said...

Сүүлийн арваад жилд манай цуглуулагчид түүхэн фото зураг их сонирхох болсон. Эх орныхоо түүх соёл, түүхэн хүмүүстэй холбоотой гэрэл зургийг хайрлан хамгаалах үүднээс цуглуулдаг нэгэн байхад гадаадын зарим нэг чинээлэг цуглуулагчдын хүсэлт, захиалгаар мөнгөөр зодон худалдаж авч гадагш нь гаргадаг хүмүүс бас мэр сэр бий.
Хил давуулан гадагш нь алдчихгүй юмсан гэсэндээ учрыг нь үл ухавч хожим хэрэг болж мэднэ гээд худалдаж авсан, холио солио хийж олж авсан цөөн зураг надад бий. Хэрэгтэй хүндээ хэрэг болох ч юун магад гэж боддог доо!

bayabaga said...

BI hyatad hel medehgui ch ihenhiig ni yaponoor unshij bolj baina..

Dundad irgen ulsiin 9 r on(net eer shalgasan chini 1920 ontoi duine genee) namriin dund sariin 2, Hureenii(Kuuron gsn baina)tsahilgaan medeenii eronhii horoo gdg hurtel unshij chadlaa..hamgiin suuld ni zurag avah gsn ug baina..

ooriin unshsanaas tosoolbol yamar negen uls toriin holbodgdoltoi zurag bish harin odooniihoor bol shuudan holboonii gazriin ajilchid hamt olnooroo avahuulsan zurag gej oilgoloo. hyatad heltei huenees asuugaad dahiad delgerengui comment bichii..

P.S.
Soronzon ahaa tanii blog sonirholtoi shuu..dahiad olon sonin zurag material taviarai..

Bayabaga

Soronzon said...

bayabaga:
Танд талархаж байнаа. Миний эрлийг мөн ч дөхөм болгож өглөө. Тэгвэл энэ зургийг Богд хаант Монгол улсын Засгийн газрын Цахилгаан мэдээний ерөнхий хорооны ажилтнууд авахуулсан байж таарах нь. Олноо өргөгдсөний 6 дугаар он буюу 1916 онд байгуулагдсан энэ байгууллагад орос, хятад, монгол ажилтнууд ажиллаж байсан тухай архивын баримт бий. Гамингууд Хүрээг эзэлсний дараа Сы-Лин-Пугийн яамнаас цахилгаан мэдээний хятад нэвтрүүлэгч Юу И Сы-ийг мөн хорооны даргаар томилон захируулсан тухай мэдээ ч бас байдаг юм.
Аливаа зургийн төвд алдар цол, албан тушаал илүүтэй нь зогсож авахуулсан байдаг шүү дээ! Энэ зургийн тэргүүн эгнээний 7 хүний голдох хятад нь магадгүй тэр этгээд байж мэдэх л юм. Гэхдээ энэ бол нотлогдоогүй зүйл бөгөөд одоогоор таамаг л юм даа. Дахин хэлэхэд маш их Баярлалаа.

P.S.
Дээр та өөрийнхөө блог дээр Life
сэтгүүлийн архиваас манай улсын 1950-1960-аад оны түүхэнд холбогдох тун сонирхолтой зургууд тавьж баярлуулсан шүү. Эх орныхоо түүх соёлтой холбогдох баримт бичиг, фото болон гар зураг, газрын зураг, ном судар гээд олдсон болгоныг ганц нэгээр нь ч болов "зууж ирээд" байвал өвөг дээдсийн минь сүнс баярлана даа, тийм ээ?

Anonymous said...

Bayabaga-d 中秋 gedeg ni bilgiin toolliin namriin dund sariin shiniin 15 gesen ug. buguud tuhain udruus 3 udriin umnu buyu namriin dund sariin shiniin 12 nd daruulsan zurag bn.

Javkhlan.T said...

Бүгд найрамдах хятад улс (одоогийн тайвань)-ын 9-р он, хаврын дунд-аас өмнөх 3 өдөр (манайхны еэвэн баяр буюу хаврын дунд сарын шинийн 15-ны өдрөөс өмнөх 3 эсвэл 12, эсвэл зүгээр тэр сарын 3-ны өдөр), Хүрээ (Өргөө, Хүрээ, Нийслэл хүрээ гэдэгшт)-ний цахилгаан холбооны ерөнхий газрын хамт олны зураг л гэсэн байна