Wednesday, April 15, 2009

"Харамч авгай хажуудаа амтай"



Эрхэм блог анд минь та юуны өмнө доорхи хэдэн оньсогыг таах гээд үз дээ.

Барихыг барина
Баавгай ирэхээс нааш тавихгүй

Жинжийн хүү нь
Айлаа хэсээд
Жимбэгэр Дагва нь
Гэрээ сахиад хоцорно

Харамч авгай
Хажуудаа амтай

Хар нохой
Харуулчин болж хэвтээд
Хазаж зуудаггүй ч гэсэн
Хавьтуулж хүн оруулдаггүй

Хөлгүй манаач
Ээлжгүй харуулд
Хөдлөхгүй зогсож
Анихгүй ширтэнэ

Час хийсэн чавганцаас
Чис хийсэн хүүхэд гарах…

Өвөг дээдэс маань цоож, өргөс, түлхүүр зэргийг уран дүрслэлийн аргаар нууцлан оньсого зохиож, үр хүүхдийнхээ оюун ухааныг тэлж ирсний нэгээхэн жишээ нь энэ.

Өчигдөр орой зураг хайж нетээр тэнэж яваад Монгол цоожны зураг олж үзлээ. Баярласан гэж юухэв. Нүүрэн талд нь “Буян, өлзий” хэмээн монгол бичгээр бичиж цэцгэн хээгээр чимэглэсэн эл цоож нь хас түлхүүртэй ажээ. Хас буюу түмэн насан хээ нь түүхэн гарвалийн хувьд нэн эрт үед хамаарах бөгөөд Хүннү, Сяньби, Жужан, Кидан улсын түүх соёлын дурсгалууд дээр олонтаа дайралддаг.

Эрдэмтэн Р.Отгонбаатарын цоожны цуглуулгад ийм хас түлхүүртэй цоож хэд хэд байхыг үзсэн. Олон жилийн турш монгол цоож дагнан цуглуулж гурван ч удаа үзэсгэлэн гаргасан хүнд байхаас ч биш яахав. Урлаг судлаач, зураач, барималч С.Бадрал багшийн цуглуулгад Ламын гэгээний хийдийн их жасын хаалганы хас түлхүүртэй цоож байдгийг мэднэ. Одоо харин ийм хас түлхүүртэй цоож тун ховордсон шүү.

Зөвхөн орон байрны хаалга үүд, авдар савны таглааг оньслох төдийгүй гэр орноосоо алдуурч хэсээд байгаа хүүхдийг цоожлон тогтоодог дом бөөгийн ёсонд байсныг мэдэх хүн одоо хэр олон бол?

Ахуй нөхцөл, авдар савны хийц маягаа дагаад монгол цоожны хэрэглээ бидний амьдралаас алслан холдсоор л байна. Ор суурийг нь хятад хийцийн кодтой кодгүй төмөр цоожнууд эзлэх болж. Хөгжлийн хурдыг дагах нь зүй ч, өвгөдөөс уламжлагдан ирсэн үндэсний бренд монгол цоожоо хаяж гээлгүй хойч үедээ хүлээлгэж өгөх юм сан даа.

Ингэхэд танай гэрт “хажуудаа амтай, харамч авгай” бий юу?

10 comments:

Idea said...

Цоож. Мөн үү?

ganga said...

Bankomat metiin nariin zuraasaar pin min bolj baij neg yum mongo ogdog hairtsagnuud sanaand buugaad baih yum. Tsooj chin bogsondoo... shig hehe.

Soronzon said...

Idea:
Та зөв таажээ. Баяр хүргэе.

Ganga;
Та ч гэсэн дөхүүлж л хэлсэн байна шүү дээ. Баяр хүргэе ээ.

peakfinder said...

Duulj baigaagui goyo onisogonuud baina. Bichij avaad dald hiinee ho. Zurgand deerh bol bas uzej haraagui sonin ooj baina shuu. Za za baahan yum uzeeguigee gaihuulchihavuu daa gesen.Medeeguig meduulj, uzeeguig uzuulsend talarhav.

бж said...

Yostoi uzej haraagui sonin tsooj baih chini ve. Saya huudee haruulj, manai ardiin uhaan yamar nariin bolohiig gaihuullaa. Has tulhuuriig ni haraad bishirch bainaa, huu maani.

Onisogonuudiig taadaggui ee. Daraa orj irj l budaa idehees. Idea zaluu hun gesendee, bas mergejil ch nuluulj baigaa bailgui, hurdan ni argagui taachihjee...

Оогий said...

Ёстой гоё. Намайг жаахан байхад л манай өвөөгийн амбаар ийм түгжээтэй байсныг санаж байна. Нээх том хар цоож

Дүүгийн хангукт буй нутаг нь Тежон гээд сөүлээс баруун урагшаа хот байгаа. Энэ хотын Чуннамын их сургууль юм даа.
Манай хотод яаахвээ үзэж харах нь бөөн л уул байх шив дээ хэхэ өө нээрээ дэм гээд нэг их мундаг ттом далан байдаг тэр далангаа тойруулаад их гоё цэцэрлэгт хүрээлэнтэй хагас бүтэн хүмүүст ёстой пиг дээ. Ер нь солонгосчуудын хувьд уул руу гарах гэдэг нь их сайхан аялал юм байна гэж ойлгоод байгаа шүү.
Одоохондоо Хангуго хэл сураад л гүйгээд байна даа. Хэлний бэлтгэл болохоор хөнгөн амар сайхан л байна. Ингэхэд нээрээ солонгос багш нарын заах арга барил маш их таалагдсан шүү.

ganga said...

Oh, sov sorry, deeree gogtsootoi duujildeg tsooj sanaand orood saihan mongol tsoojoo martsan baina.

Arsun said...

Надад хоёр гуулин цоож бий юмсан.
Гангаа сайн сэтгэжээ.

Anonymous said...

Хийц маяг чамин гоё эд байна. Энэ цоожийг харсан чинь хурууныхаа нарийхан тамхи хавчуулсан Хүрээний ганган, гэхдээ жаахан настай эмэгтэйн дүр санаанд орж байна. Тамхи татсаар байгаад нүүр нь жаахан барайсан, хоолой нь жаал сөөнгөтсөн нэг тийм хөгшиндүү эмэгтэйн төрх. Ямар кинон дээр гардаг билээ, санадаггүй тэр хүн л нүдэнд харагдаад байхийн :)

Soronzon said...

peakfinder:
Өөрийн чинь оньсогоны цуглуулгад миний мэдэхгүй тун ч олон сайхан оньсого байна лээ шүү...

Ганаад:
Харин тиймээ. Улсын маань түүх, соёлтой холбоотой ийм ховор нандин сонин сайхан зүйл харахаар тэсэлгүй
"үүрээд" ирдэг юм.

Оогийд:
Сайн байна. Хэлийг нь л сайн сураарай даа. "Хамгийн адгийн гуйлгачин бол хэлний гуйлгачин байдаг" гэсэн нэг үг бий шүү!

Гангад:
Хи хи..

Арсунд:
Цоож сайтай хүн хөрөнгөтэй л байдаг юм даа. Хөрөнгө зоорь нь хотойшгүй дүүрэн байх болтугай!

Үлмэдэхэд:
"Нүгэл буян" киноны Тоохуар уу?