Monday, June 1, 2009

“Хар морь ногоон ногттой”


Энэ зурган дээрх монгол гутал бол Оросын ШУА-ийн угсаатны судлалын музейд хадгалагдаж байгаа эд. Тайлбарт нь хүүхдийн гутал хэмээн тодотгосон аж. Хэдий үед ямар хүний үр өмсөж эдлэж явсан гутал хилийн дээс даван харь орны музейд залран байдаг юм бол доо, зайлуул…

Намайг бага байхад ах маань оньсого цээжлүүлж таалгадаг байсан юм. Одоо ихэнхийг нь мартжээ. Харин санаанд минь үлдсэн оньсого гэвэл энэ байна. “Хар морь ногоон ногттой” тэр юу вэ?
-Монгол гутал.

“Монгол хэлнээ ямар нэг амьтны мөчний арьсыг год буюу годулсун гэдэг бөгөөд одоо ч бид “арьсны год”, “хурганы год” гэж ярьсаар байна. Ер нь ямар нэг амьтны хөл шилбийг хучсан арьсыг год гэж хэлдэг бөгөөд хүний хөлийг байгаль орчны нөлөөнөөс хязгаарладаг, хамгаалах үүрэгтэй амьтны годоор хийсэн эдлэлийг год, годулсун, годол, гутал гэж үе улиран нэрлэж бичиж иржээ. Гутал хэмээх үгийн гарал нь годулсун хэмээх үг гэж байсан болов уу” гэж эрдэмтэн Х.Лувсанбалдан гуай бичсэн байдагсан.

Түүнчлэн “Монгол малгай, дээл, цамц тэргүүтэн нь бүгд ам нь доошоо харсан сав мэт зүйл ажээ. Тийм учир дотор нь орсон зүйлийг асгаж гээх учиртай гэнэ. Гэтэл үүнийг асгуулахгүй, эл хувцас өмссөн хүн хишиг буянаа барахгүй байх аргыг хүн сүвэгчилж, тэр нь юу вэ гэвэл тэрхүү дээл малгай мэт дээд биеийн хувцаснаас асгах бүгдийг дороос нь тосох хишгийн сав болгосон гутал оймс болно. Оймс гутал хоёрын ам нь өөдөө харах тул түүнд орсон юм барагдах учиргүй бөгөөд эдгээр нь өмссөн эзнийхээ хишиг буяныг хурааж явдаг” гэж угсаатан судлаач Х.Нямбуу гуай бичсэн байдаг билээ.

Иймийн учир эрт дээр цагаас өвөг дээдэс маань хөлд углах эдийг “Түших төрийн гутал” гэж хүндэтгэн нэрлэж ирсэн болов уу.

Монгол ардын зүйр цэцэн үгэнд:

Гутал муут гурвын хойно
Гуниг эр гучийн хойно

Гуталдаан хавчигдсан хөл хөөрхий
Эхнэртээн хавчигдсан эр хөөрхий гэдэг нь нэгийг сануулж нөгөөг өгүүлнэ бус уу?

Эцэст нь сонирхуулахад Гутал хэмээх үгийг

Оросоор –обувь
Чехээр-Обув
Польшоор-Обувнэ

Англиар-Шоес
Германаар –Штоффе

Францаар –Тиссис
Испанаар-Тэсидос
Италаар-Тессути

Араваар-Ахдиьга
Унгараар-Лаббели
Хятадаар-Сюесе
Энэтхэгээр-Жүтэ гэдэг хэмээнэ. Энэ зөв үү? Хэрвээ буруу зөрүү бичсэн байвал блог Андууд минь засаж залруулна уу! Мөн мэддэг хэлээрээ нэмэн бичиж арвижуулна уу!

12 comments:

aLam said...

hi friend.. have a nice day

Interests_Policy_Security said...

Японоор "靴-くつ-күцү" гэдэг.

Soronzon said...

Баярлалаа. Сайхан мэдээлэл байна. Бас манайд тавтай морил.

ganga said...

Богд уулын бэлийг бойтогтой хөлөөр өшиглөв гэх шиг ажаа баахан агсам тавиад танайхаар орж ээтэн монгол гутлаа харж элэг дэвтэв.

Soronzon said...

За яамай даа. Уурлаж цухалдахад элэг гэмтдэг гэсэн шүү. Биеэ бод оо!

Arsun said...

Ээж нь хүүгээ шургачих вий гэж
Ээтэн болгосон юмуу монгол гутлыг
Эх дэлхийгээ өшигчихгүй гэж
Ээтгэр болговуу монгол гутлаа

peakfinder said...

Czecheer boty
Francaar chausser (duudahdaa shosyur hav'caa) gedeg shig sanaad baih yum.

Soronzon said...

arsun:
Таны шүлэг үү?

peakfinder:
Баярлалаа.
Харин асуухад Чехэд Батя гэж гутлын үйлдвэрийн эзэн байсан бил үү?

peakfinder said...

Batya gej czech hwn baij. Kommunistuud zasaglaad ireheer baruund garsan yum uu daa. Uildveruud n' suuldee ulsiin uildver bolson baih.

fox said...

англиар шүүз
солонгосоор гүдү

Unknown said...

Мэнд,
Тун сонирхолтой, сайхан бичлэгүүдтэй блог байна.
Германаар "шүүэ" - "die schuhe" гэдэг.
Суахилигээр бол "виату"-"viatu" гэдэг юм байна.

Unknown said...

Тийм ээ, Эх дэлхий, газар шороогоо сэндийчихгүй гэж хайрлаж хүндэлсэндээ Ээтэн болгожээ <3