Tuesday, June 16, 2009

Хүрээ хийцийн ундааны этикетик



Энэ бол одоогоос бараг 100 жилийн өмнө Нийслэл Хүрээнд хийж байсан ундааны этикетик. Тодруулбал, 1914 онд Австри улсын иргэн Генрих гэгч Оросын нэг офицертой хувь нийлүүлж амтат ундааны үйлдвэр Хүрээнд байгуулсан байна. Түүний байгуулсан амтат ундааны үйлдвэр нь тухайн үеийн Бишрэлт гүнгийн хорооны нутаг дэвсгэр буюу одоогийн 23 дугаар дунд сургууль, Барилгачдын талбай хавьцаа оршиж байсан ажээ. Уг үйлдвэрт хийж байсан нимбэгний ундааны этикетик энэ болой.

4 comments:

бж said...

Хүүе ямар сонирхолтой юм бэ, ёстой сонсож дуулаагүй сонин мэдээ байна. Энэ Со анд нээрээ энэ мэтийн нандин мэдээлэл олохдоо мундаг шүү...
Бараг 100 жилийн өмнөх ундаа ямар амттай байсан бол гэнэт бодогдлоо.

Soronzon said...

Түүхч О.Пүрэв гуайн "Монгол төрийн голомт" гэж номонд байдаг юмаа./УБ.2004 он.65 тал/
Харин миний цуглуулгад 1950-1960 аад оны үеийн архи/Нийслэл/ пиво/Боргио/, чихэр/Сарлагт/ зэргийн сонирхолтой этикетик бий шүү. Жороо ухаж байгаад олвол блогтоо оруулна аа.
Бас Сталины татах дуртай байсан "Герцоговина флор" гэж тамхины хайрцаг байсныг олдоггүй ээ, хайран юм.

peakfinder said...

Undaag ih suuld orj irsen gej boddog buruu baih n' ee. Ih sonin yumaa.

Anonymous said...

ene hesgee urgeljluulvel....