Friday, June 19, 2009

Дипломоо авлаа


Өчигдөр диплом, ромбоо авлаа. Уг нь сар хагасын өмнө авах ёстой байсан боловч эмнэлэгт хэвтэж байсан тул авч чадаагүй юм. Бас нэгдэх өдөр "дипломоо ирж ав, албан ёсоор гардуулж өгье" гэхэд нь зүрхээр хатгаж өвдөөд байсан тул очиж чадаагүй юм.
Билэг дэмбэрэл бодож шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөсөн өдрийг сонгож өчигдөр очив. Сургуулийн зааланд ганцаархнаа дипломоо гардаж авлаа. Ганцаараа ч биш юмаа. Яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй ахыгаа дагуулж очсон юм байна. Миний Монголын энэ цагийн авьяаслаг дуун хөрвүүлэгч, хөрөг нийтлэлийн мастер энэ хүнийг хань татаж дагуулж очсон минь наддаа нэр төрийн хэрэг байсан шүү.

Сургуулиасаа гараад, хуурай дүү Галаагаа дуудаж дипломоо "угаалаа". Нэгэн цагт Монголын яруу найргийн их асрын өмнө торгон жолоо өргүүлнэ гэж итгэж найдан хүлээж суудаг "Авьяасын хүүдий" андтайгаа сархдын ширээний дэргэд сөн түшиж суух нь жаргал байв.
"Хашийн шим мэт тунгалаг архийг гуравхан хундага" ууж байхдаа багш нартаа баярлаж суулаа. Эрдэм заасан багш нарынхаа ачийг мартахгүй ээ. Та нартаа Их Баярлалаа.
Харин ангийн минь хүүхдүүд альхан талдаа дуулж явдаг юм бол доо?


Нэг ангийнхан

Хаврын бүлээн бороонд надтай цуг норсон
Хайрын анхны зурвас бэх нь урсаж бүдгэрсэн
Ширээний ард сийлсэн үг бүхэн түүх өгүүлж
Чиний тухай бодол хайрын дуу болж эгшиглэнэ

Урь дуудсан хавар сургуулийн хаалгыг хааж
Уянга болсон дуугаа ангиараа дуулж суусан
Бие биенээ түшин далд гунигаа мартацгааж
Нэг ангийн хүүхдүүд тоотойхон үлдлээ

Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан

Дурсамж зургаа татуулахад сэтгэл минь уймран догдолж
Төгсөх өдрийн урд шөнө нойр минь хулжин холдсон
Маргааш бидний гунигийн бас баярын минь өдөр
Миний л мэдэх ангийнхан чиний мэдэх найзууд

Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан

13 comments:

Anonymous said...

Surguulia tugssend bayar hurgey!
Ah huu yamar surguuli tugsee ve?

Ганзо said...

Ahdaa bayr hurgey!

peakfinder said...

Za mash tom bayar hurgeye.

ganga said...

Ямар сургууль төгсөөд юү угааж буйг Нэргүй шиг бас л ойлгосонгүй ч "Баяр хүргэе".

Och Oyuntugs said...
This comment has been removed by the author.
Och Oyuntugs said...

bayr hvrgey
biye bodooroi

Бум said...

За сутргууль соёлоо дүүргэсэнд баяр хүргье. Уншаад, бодоод бичээд хааяахан бас ураад байж дээ. Амжилт хүсье ээ

Soronzon said...

Бүгдэд нь их баярлалаа.
Зүрх зогсчихгүй бол зүтгээд бичээд байна даа...

Anonymous said...

haha zurh zogschihgui bol gene shuu..Yu gej zogsdiin..Za surguulia togssond amjilt husie..olon olon sonirholtoi zuil hiij bichij buteej..bidniihee tarhiig baysgaarai daa gej erooe..:o)

Soronzon said...

Баярлалаа багш аа.
Харин "тархи баясгана" гэдэг чинь огт дуулаагүй шинэ сонин үг байх чинь, тэмдэглээд авъя байз!

бж said...

Хүүе ганцаараа баяр хүргэлгүй хоцорчихож. Ёс алдсанд уучил.
Хүн ер нь сурч дуусдаггүй гэдэг биз дээ. Амьдрал гэдэг тэр чигээрээ сургууль юм хойно сураад байхаас яахав. Өө олон юм бичээд гол үгээ мартах гэж байна. Баяр хүргэе ээ... Андаас улам их сонин сайхан мэдээлэл хүсэн хүлээх болно шүү...

Soronzon said...

Баярлалаа, Ганаа.
Ойрд яагаад чимээгүй болоо вэ?

aamur said...

Сургууль төссөх ч бас сайхан шүү.