Monday, June 22, 2009

“Хэн ч, юу ч мартаагүй”


1941 оны зургадугаар сарын энэ өдөр фашистын Герман ЗХУ-д халдан довтолсон хар өдөр. Улмаар уг дайнд 61 улс орон татагдан оролцож, 62 сая хүн буюу дэлхийн нийт хүн амын 2.5 % нь нас барсан гэдэг.

Би дайн дажингүй цагт өсч торнисон азтай хүн. Дайны аюул үзээгүй энх цагийн “ургамал”. Хорвоод хүн болж төрснийх тоотой насаа өвчин зовлонгүй элээж, өөрт оногдсон хувь тавилангаар нүд аних юмсан гэж хүсч явдаг нэгэн.

Бас миний охин болон түүний үе тэнгийн сая сая хүүхэд багачууд дайн дажины аюул хөнөөл бүү үзээсэй гэж залбирч явдаг эгэл жирийн аав.

Ирээдүй хойч үе минь энх тайван цагт, аз жаргалтай амьдраасай гэж орой болгон тэнгэр бурхандаа даатгадаг монгол эр.

Тийм ч учраас би ОХУ-ын хот, тосгодын энгэрт орших нэргүй цэргийн булшин дээр сийлсэн “Хэн ч, юу ч мартаагүй” гэдэг үгийг энэ өдөр давтан хэлэхийг хүсч байна.

2 comments:

Anonymous said...

Эх болсон эх орон дуудаж байна гэдэг алдарт плакат байна шд.

Ганаа_бж said...

Хэлээд юугхэв, дайн дажингүй энх амгалан байх юмсан даа... бүх дэлхийгээрээ...