Wednesday, June 24, 2009

“Рерих ба би” үзэсгэлэн


Уржигдар ийм нэгэн урилга ирсэн юм. Оросын алдарт зураач, дорно дахины судлаач Н.Рерихийн музей байгуулагдаж байгаатай холбогдуулан зарласан “Рерих ба би” уран бүтээлийн уралдаанд ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан ажээ. Дүрслэх урлагийн мэргэжлийн багш, оюутнуудын дунд зарласан уран зургийн уралдаанд ирсэн нийт 50 гаруй хүний 70-аад бүтээлийг үзэсгэлэнд дэлгэн тавьсан гэнэ. Харамсалтай нь би эрүүл мэндийн байдлаас болоод нээлтэн дээр нь очиж чадаагүй. Урилга ирүүлсэн Монголын Рерихийн нийгэмлэгийн тэргүүн, академич Ш.Бира, ОУМСХолбооны ажилтнуудад талархаж байна.

Манай зураачдын Рерихийн тухай сэдвээр зурсан шинэ бүтээлийн үзэсгэлэнг үзэж амжаагүй байгаа ч гэсэн блогтоо хэдэн зураг оруулъя гэж бодлоо. Алдарт зураач Н.Рерих монголын тухай сэдвээр нийт 107 зураг зурсан гэдэг. Хамгийн алдартай бүтээл нь “Шамбалын хаан Рэгдэндагва” буюу “Их морьтон”. Монголын урлагийн хосгүй үнэт бүтээлд бүртгэлтэй энэ зураг нь одоо Дүрслэх урлагийн музейд бий. Ингээд Н.Рерихийн монголын тухай цувралаас сонгон хэдэн зураг блогтоо тавьж байна. Та бүхний таалалд нийцэх болтугай.

Урилга:

Эрхэм блогчид, та бүхнийг 7 сарын 1 хүртэл ХААН банкны Арт галерейд өдөр бүр үнэ төлбөргүй гарах уг үзэсгэлэнг морилон очиж үзэхийг урьж байна.




Монгол цам.1928 он






Чингис хаан.1937 он








Монголын цуврал.1938 он








Монгол гэр.1940 он

4 comments:

aamur said...

Аанхаан. Тийм бий вий. Хагас бүтэн сайн ажилладаг юм бол үздэг хэргээ.

peakfinder said...

Ih goyo zuragnuud baina shuu. Rerihiin tuhai meddeggui baigaad Ganga egch ta hoyoriin buyanaar tanilcsandaa setgel hanagluun yavaa shuu. Ih bayarlav. Gertee baisansan bol uzehgui yu.

ganga said...

Ямар ргоё зургууд вэ. Манайд аль нэг фондод байдаг зургууд уу, түр ирсэн үзэсгэлэн юм уу?t

Soronzon said...

aamur:
Зөвхөн ажлын өдрүүдэд 9.00-18.00 цагийн хооронд үнэ төлбөргүй нээлтэй гэж байсан байх шүү!

peakfinder:
Та гүүглээр хайгаад орос, англи дээрх сайтуудыг жаал ухаж сонирхоорой. Тэнд энэ хүний тухай бичсэн тун ч сонирхолтой бичлэг уул овоо мэт бий шүү.

Гангад:
Энэ зургуудыг би орос сайтуудаас авч тавьсан юмаа. Манайд байхгүй.
Энд гарсан үзэсгэлэнгийн тухайд бол манай зураач урчуудын бүтээл юм гэсэн. Би хараахан үзэж амжаагүй бна. Үзэж сонирхоод аятайхан зураг байвал дараа блогтоо тавихыг хичээе ээ.