Monday, July 6, 2009

Зээбадын домог


Гандан хийдээс авахуулаад Богд хааны өвлийн ордон, Дашчойлин хийдийн дааман хаалга тэргүүтний үүдэнд ийм дүрс байх нь олонтаа. Зээбад хэмээн нэрлэх эл дүрсийг монголын эртний уран барилгын чимэглэлд өргөнөөр ашиглаж ирсэн байдаг. Учрыг нь магадлаж, улбааг нь хөөвөл сонирхолтой үүх түүх, домог хууч яриа хөвөрнө.

Энэ нь Чингис хааны зүүдэнд орсон гадаад их далайн эзэн лусын хааны толгойн дүрс хэмээнэ. Их хаан умард Хятадад дайтаж яваад нэгэн өдөр шар далайн эрэг дээр амарч байх зуур лусын эзэн хаан уснаас цухуйн гарч ирээд,
-Чи хүний хорвоогийн олон улсыг эзэлж байна. Харин ганцхан миний далайг л хэзээ ч эзэлж чадахгүй гэж хэлээд далд орж гэнэ.

Тэр цагаас хойш их далайн эзнийг “Зээ бад” хэмээн нэрлэж түүний толгойн дүрийг өвөг дээдэс маань бишрэн шүтэж тэр амьтнаар орд харш, дуган сүмийнхээ үүдийг мануулдаг болсны дээр хөөрөгнийхөө хоёр бөөрөнд Зээбадын толгойн дүрсийг сийлбэрлэдэг болсон гэдэг домогтой.

9 comments:

Oogii said...

сайхан мэдээлэл байна. Баярлалаа

kakadu said...

Сонирхолтой юм бна. Гэхдээ Чингисийн цэрэг далайн эрэгт хүрсэн юм бол уу?

kakadu said...

ХҮрсэн байх шүү тэ

3apaa said...

Сонин л юм.

Сhuka said...

sonsjigagu dajgu medeelel bna

Oogii said...

Дэнж хотойтол Сайхан наадаарай :-)

Soronzon said...

Оогийд:
Агаа нь чамайг сайн яваасай гэж залбирч суугаа шүү. Самгебсаль идэж сайхан наадаарай!

Какаду:
"Үүнээс цааш газаргүй" гэдэг рекламыг санаж байгаа биз дээ.

Зараад:
Би таныг зураач хүн гэж боддог шүү дээ. Эрх биш энэ домгийг дуулсан байлгүй. Таны блогийн архивт уран зургийн тухай сонирхолтой сайхан
бичлэгүүд олон байдаг шиг санах юм.

Чука:
Хэн хүн юм бүхний тухай мэдэх албагүй, тийм хэрэгцээ шаардлага ч байхгүй гэж би боддог. Таны мэдэхгүй зүйлийг би мэднэ, миний мэдэхгүй, дуулж сонсоогүй зүйлийг Та бас сайн мэдэж болох шүү дээ, хө. Тийм биз дээ?

Жаагий said...

Дэлгэр зуны нарлаг өдрүүдээр
Дэнж хотолзуулан сайхан наадаарай!

Bagabandi said...

Миний сонссон арай өөр домог байдийн. Манжийн хааныг дүрсэлсэн эд бөгөөд даран сөнөөхийг билэгдэж чанга атгагдаж байдгаар нь хөөрөгний 2 мөрөнд, байнга цохигдож татагдаж байхаар бодож хаалганы бариул, цохиурт дүрслэн хийдэг гэж . . .
Дулам багш л сайн мэдэх байхаа даа.