Tuesday, August 11, 2009

Зүрхний минь Гоолингоо

Өнөөдөр чинь ямар сайхан өдөр вэ. Мөн ч удаан хугацаанд хайж байсан дуугаа олоод авлаа. Нетээр тэнэж явтал Sonin.mn дээр Норовбанзад гуайн цомгийг/19 дуутай/ тавьсан байхыг үзээд шавайгаа ханатал сонслоо. Жинхэнэ кайф авлаа даа. Монгол ардын уртын болон богино дууг түүнээс илүү дуулдаг хүмүүн бийсэн бил үү? Тэгээд урам орж баяссандаа болоод нет ухтал Youtube.com дээр Mongolmaamuu хэмээх нэгэн буянтай охин Норовбанзад гуайн дуулсан "Гоолингоо" дууг энэ оны 6 сарын 15-нд шинээр суулгасан байхыг олж үзэв. Олзуурхаж хөөрсөндөө болоод баярлалаа ч гэж хэлэхээ мартан "үүрээд, дүүрээд" ирлээ. Одоо бас ахин дахин сонсож сууна.

Mongolmaamuu-даа тун их талархаж байгаа шүү. Норовбанзад гуайн дуулсан бусад олон сайхан дуугаар биднийхээ сэтгэлийг баясгаарай гэж хүсэн ерөөе.

Жич: Аминчлан асуухад ардын жүжигчин Д.Ичинхорлоо гуайн дуулсан "Гоолингоо" олдохгүй биз? Уг нь радиогийн алтан фондод байдаг л юм. Зарим нэг FM-ийн сан хөмрөгт ч бас байдаг сурагтай. Хэрвээ завшаан таараад олдвол, Монголын "Тайзны хатан хаан" хүрээ хийцийн ая дангаар "Гоолингоо"-г хэрхэн дуулахыг нь эргэн нэг сонсох юмсан...


5 comments:

soulmate said...

ай даа Ичинхорлоо гуайн дуулснаар сонсохоор ч өөр хүнийхийг тоохгүй болчихгээл...эвгүй шүү... Сарантуяа энэ дууг хэрхэн дуулсан тухай нэвтрүүлгийг үзэж байснаа санаж байна. Ер нь агуу дуу даа

Жаагий said...

Норовбанзад гуайн Уяхан замбуу тивийн наран доор гэдэг дууг сонсохоор цэлийсэн тал харагдах шиг болдог. Тэгэх тусам дахин дахин сонсоод л баймаар.
Хэнээс би сонссон юм бол, зурагтаар ярьж байхтай нь хальт таарсан юм болов уу? Энэ Гоолингоо гэдэг дууг сүнстэй дуу гэж сонссон санагдаад байна. Дуулсан хүмүүсийн ихэнхийх нь амьдрал төдийлэн сайн байгаагүй гээд байсан. Ялангуяа анх дуулж амьдруулсан Ичинхорлоо гуайг бүр илүү онцлоод байсан. Нэг ноёны хатан шивэгчин залуудаа сэм сэтгэл алдраад тэгээд түүндээ зориулж энэ дууг зохиосон юм гэсэн. Их л гэгэлгэн дуу даа. Ялангуяа шанз хэмээх хөгжмийн зэмсэгтэй хамтдаа бол бүр ч.

Soronzon said...

soulmate:
Бид хоёрын сонирхол ижил юмаа. Урьд өмнө Ичинхорлоо гуайн дуулснаар сонсож байсан. Санаанаас гардаггүй юм билээ.

Жаагийд:
UBS телевизийн уран бүтээлчид "Гоолингоо" дууны түүхийг өгүүлсэн нэвтрүүлэг хийсэн. Та түүнийг л үзсэн болов уу даа.
Энэ нэвтрүүлэгт оролцсон олон хүн "увидастай дуу" гэж онцлоод байсныг нь санаж байна.
Жич: "Шивэгчин залуу" гэж та ташаарч бичсэн байх аа. Зарц залуу байлгүй. Шивэгчин гэвэл эмэгтэй хүн байлтай...

bluefire said...

Oldvol endee taviarai

Nobuta said...

Гоолингоо-г Ичинхорлоо зохиов уу? эсвэл тэр дээрхийн өгүүлсэн түүх зөв үү?