Friday, September 4, 2009

Эрхийдээ эрчтэй эртний мэргэн хатад


Үлгэр ингэж эхэлжээ:

Эртээ урьдын цагт Тоба улсын ШэньҮ хаан, Жужаны гүнжийг хатан болгон авах үедээ өөрийн анхны хатан Сяочжуан хатныг Фэй/хоёрдугаар хатан/ болгон өөрчлөөд,

Хаан өөрийн биеэр Жужаны гүнжийг угтан аваад буцаж ирэх үед нь авааль хатан, хааныг угтахаар муцзин/одоогийн Шаньси мужийн Тайюань сяний нутаг/-ий газар хүртэл ирсэн боловч Жужаны гүнжтэй халз уулзахгүй, урьд хойно орон зөрөн явдаг байв.

Нэгэн удаа Жужаны гүнж огторгуйд нисэн яваа шувууг эвэр чимэг бүхий нумаар эгц дээшээ харвахад сумын хамт ууль доош газарт унав.
Энэ үед нөгөө Фэй нь урт нумаар ташуу харваад нисч буй шувууг бас оносон байв. ШэньҮ хаан маш баярлан, “миний энэ хоёр хатан цөм гарамгай харваачид болой” хэмээн магтан сайшаасан гэдэг.

5 comments:

ganga said...

Энэ бичлэгийг уншихад тааламжтай байлаа. Манай ээжийн судалж ирсэн сэдэв. Ц.Хандсүрэн "Жужаны хаант улс ба түүхийн зарим судалгаа" номыг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилд номыг бүтнээр нь эрдэм шинжилгээний тайлбар хавсралттай хэвлэж, 2005оны судалгааны шилдэг номоор шалгаруулж, хожуу ч гэсэн үнэлсэн билээ.

ganga said...

Цамын тухай хуучин бичлэгүүдийхээ линкийг нэг файлд нийлүүлээд тавьчихсан шүү гэж хэлэх гээд мартаад гараал явчихлаа.

Soronzon said...

Хүүе, ямар сонин сайхан хэрэг вэ?
Би саяхан Урт цагааны хуучин номын дэлгүүрээс хэрэг болгож авсан ном маань энэ. Ц.Хандсүрэн "Жужаны хаант улс"/УБ.1994 он/
Сүүлийн үед миний ширээний ном болоод байгаа юм. Маш сайн бичсэн ном доо. Гэтэл энэ хүн маань таны ээж байсан хэрэг үү?/давхар баяртай учрал байна даа./
Уулзахын ерөөл байвал ээжтэй тань танилцаж хууч хөөрөх юмсан.
Та чинь тэгэхээр Цэнд гүний удам угсаа болж байна уу?

ganga said...

1994 оны наад ном чинь хавсралт байхгүй жижигхэн товхимол байгаа. 2005 оны ном дээрх ном эрдэм шинжилгээний тайлбар зүүлттэйгээ, бас бус түүхийн нийтлэл орсон хоёр зуун дөчөөд хуудастай хөх хавтастай ном байгаа.

gegeen said...

lagiimoo. er emgui l harvaand sain baihiig surtalchilj undesnii sport bolgodog baisan tsag baihaa tee.