Wednesday, October 14, 2009

Улсын эх дагина


Богд хаант Монгол Улсын Эх дагина Цэндийн Дондогдулам нь Бүрэн засагчийн сүүлчийн /1874/ оны намрын сүүл сарын 15-ны өдөр /билгийн тооллоор/ Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон бэйс Цанлигдоржийн хошууны нутагт мэндэлжээ. Түүний тухай түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Гомбосүрэн гуай сонирхолтой түүх олныг хуучилдаг юм. Зах зухаас нь сонирхуулбал:

-Их Хүрээнд байсан Оросын мэдээлэгч Хлебников гэгч 1910 оны 11 сарын 20-нд Хиагтын комиссар Хитровод бичсэн захидалдаа: “...нэг удаа Сандо амбан Богд гэгээнд бараалхан очиход гэгээн эхнэртэйгээ сууж байв. Амбаныг ороход эхнэр нь босож хүндэтгэл үзүүлээгүй аж. Сандо амбан илт таагүй байхыг ажигласан Богд мэдээд, Энэ бол гэгээн миний эхнэр тул босох албагүй гэж түүнд хэлсэн байна. Хариуд нь амбан, “Гэгээн та эхнэр авах ёсгүй” гэж сөргөөв. Үүнээс хойш тэдний харилцаа эрс хүйтэрсэн нь магад” гэжээ.

Сайтар тунгаавал Богд гэгээн манжийн амбан Сандоог хүлээн авахдаа, Дондогдуламыг зориуд байлган, түүнд эхнэрээ босон хүндэтгэл үзүүлэхгүй байхаар бодсон бололтой. Улс төрийн бодлого гэдэг тийм л айхтар нарийн юм даа. Ер нь 1911 онд Монгол улсыг сэргээн тунхаглахад Богд Жибзундамба хутагтын оруулсан хувь нэмрийг тодруулахдаа Улсын эх дагина Дондогдуламын тухай орхиж болохгүй юм шүү гэж билээ.

5 comments:

byambaa said...

sonirholtoi ym bna, dahin oruulaarai.eh daginii tuhai.

Euphoria said...

ЭХ дагиний талаар өөр мэдээлэл байна уу? Би шашин номын эрдэм ухаанд хэр нэвтэрсэн талаас нь судалж байгаа юм. Надад тусална уу. Хаанаас, ямар ном уншсан нь дээр вэ?

Soronzon said...

Бямбаад:
Даалгаврыг тань ойлголоо. Хичээе ээ.

Euphoria:
Цэргийн түүхч Д.Гомбосүрэн гуайн бичсэн "Хувь зохиолын төрөлх мэргэн ухаантай" Эх дагина" гэсэн бичлэг "Өнөөдөр" сонины 2009.10.01-ний дугаарт бий. Нетээр шүүгээд үзчихээ. http://www.mongolnews.mn/unuudur.php?n=41552
Бүр илүү мэдээлэл хэрэгтэй бол майл хаягаа үлдээнэ үү.

peakfinder said...

Dund surguulid tuuhiiin hicheel deer muulaad l baisnaas yag unen namtriig n' sonsoj baigaagui yum baina. Ingeed bodohoor bid bas tuuhee buren meddeg bolj amjaagui l baigaa yum daa.

Soronzon said...

peakfinder:
Тийм шүү. Бид тархиа "угаалгаж" явсан улс юм билээ. 1990 оноос хойш нээлттэй болсон архивын ховор нандин зарим баримт бичгийн ачаар засварлаж, гоёж чимсэн түүх заалгаж байснаа мэдээд гутарсан шүү. Одоо ч бас бүрэн дүүрэн нээлттэй болоогүй байна даа. ТЕГ-ын архив, МАХН-ын архив судлаачид болон олон түмэнд нээлттэй болоогүй цагт түүхийн зузаан хөшиг нээгдэж, гэрэл тусна гэдэг юу л бол доо...