Monday, December 21, 2009

“Тэртээ ойгоос гацуурханыг гэртээ бид нар авчирлаа”


Нэлээд хэд хоногийн өмнө:

-Өвгөөн нэг яриа байна аа.
-За
-Охин маань таван нас хүрсэн юм чинь шинэ ёолк авбал ямар вэ?
-Чи л мэддэг шүү дээ.
-Тэгвэл би гадуур явж байхдаа ёолк харж явах уу?
-Тэгээ тэг.

Хоёр хоногийн дараа:

-Байна уу?
-За, чи хаана явж байна.
-Ёобо, би охиндоо ёолк авчихлаа. Миний өвгөн зурагтын доодох шүүгээгээ холдуулаад, тоосыг нь авчихаарай. Би удахгүй очно оо.
-За, тэгээд хэдээр ямархуу ёолк авав даа.
-Дэмий юм сонсож даралтаа ихэсгээд яахав ээ, хө. Гоё ёолк авсан. /утас тасрав-дид дид дид/

Өчигдөр:

-Наадах чинь далий байна шүү дээ. Оройг нь жаахан баруун тийшээ болгомоор байх юм.
-За одоохоон.
-Ээж ээ, би бас таньд тусалмаар байна ш дээ.
-Миний охин, аав шигээ ингээд томоотой сууж бай. Ээж нь өөрөө засчихна.
-Хүүе, ингэхэд энэ чинь хэний ёолк юм бэ? Миний охин ядахдаа ганц хоёр тоглоом өлгөг л дээ.
-Харин тийм, ээж өөрөө л бүх тоглоомоо тавиад байх юм.
-Энэ хүүхэд чинь тоглоомоо газар унагаад хагалчихвал яах юм бэ? Түмэн шилний хагархайг түүж барахгүй шүү дээ. Тэгээд гар хөлд нь орвол яах юм бэ? Аан.
-Сонин юмаа. За за, миний охин аавтайгаа томоотой сууж бай. Ээж нь ганцаараа л ёолкоо чимнэ биз. Уг нь энэ чинь миний охины ёолк биз дээ, тээ?
-Тийм. Ааваа би ёолкоо гоёмоор байна шүү дээ.
-За яах вэ, миний охин том болохоороо өөрөө ёолкоо засч чимэглээрэй. Тэр болтол ээж нь л засч өгч байя.
-Өө, за за. Миний охин дор хаяж 16 нас хүртлээ ёолкоо засч чадахгүй юм байна л даа.
-Аав гуай, битгий хүүхэд шордоод байгаарай.
-Аавын зөв. Би аавынхаа талд байна.

За нэг иймэрхүү явдлын дараа манай гэрт сүндэрлэн боссон сүлд модыг та бүхэн харж байна. Хэдийгээр зарим үед “улс төрийн байдал нэн хурцдаж, талууд өөрсдийн байр сууриа тууштай хамгаалж” байсан боловч эцсийн эцэст “эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаар” асуудал нааштай шийдэгдэн сүлд мод маань зохих байраа олон сүндэрлэж байгаа нь энэ ээ.

Хуучин сүлд модоо “нийгмийн эмзэг давхарга” болох дүүдээ шилжүүлэн өгөх тухай гэрийн эзэгтэйн гаргасан санал 100 хувь дэмжигдлээ. Харин сүлд мод чимэглэх ажилд дараа жилээс охиноо оролцуулж байх тухай өрхийн тэргүүний гаргасан санал олонхийн дэмжлэг хүлээв.

Жижигхэн гацуурхан
Өвөл хүйтэн байдаг даа
Тэртээ ойгоос гацуурханыг
Гэртээ бид нар авчирлаа…

8 comments:

Unknown said...

Ohiniihoo nereer ehner tani oortoo yolk avsiin bishuu hehe.

PUZL said...

Манайх харин ойгоос биш захаас гацуураа авчирсөөн :)

Anonymous said...

гоё ёолк засчээ.
хэхэ гэхдээ хүүхэдүүдтэйгээ хамтарч ёолкоо засах хэрэгтэй л дээ уг нь. улсын ерөнхийлөгч муу ажиллаж байна уу даа. хориг тавих хэрэгтэй хэхэ ;-)Би одоо хүүхэд насныхаа шинэ жилийг бодохоор гоё байдаг. ээж аавтайгаа хамт бүгдээрээ гэр бүлээрээ ёолкоо засаад л аав угсарч өгөөд, ээж саа тоглоом гэрэл чийдэн энэ тэрийг нь янзлаад бид нар дуртай тоглоомоо дуртай газраа өлгөөд л...хурахдаа ч бас бид нараар хураалгадаг байсан манай ээж аав. одоо бодоход сайхан байдаг. Охиноо томрохыг хүлээсээр байтал хүүхэд нас нь өнгөрчихнө. тэр нь шиг харамсалтай юм байхгүй шүү дээ. эргээд дурсахад ээждээ хориулсаар өнгөрсөн дурсамж :-(.нас насанд нь таарсан үүргийг өгөх хэрэгтэй л гэж бодож байна.

soulmate said...

ямар сүрлэг сайхан ёолк вээ... манайх бас шинээр авсан, охинтойгоо яг чацуу өндөртэйг...миний зулзага он гараад 3 хүрэх гэж байгаа ч гэсэн ёолк засахад гар бие оролцсон шүү ккк

Pro31 said...

-аав шигээ ингээд томоотой суужээ...
-аавтайгаа томтоотой суужээ...

...ккк... ёолкоо засах үйл ажиллагаа амжилттай дуусчээ... ер нь бол ээж л бага насныхаа мөрөөдлийг биелүүлэв бололтойдог оо тийм үү?

ШИНЭ ЖИЛЭЭ БАЯР ЖАРГАЛААР ДҮҮРЭН УГТААРАЙ... ИРЭХ ЖИЛ ААВ ОХИН 2 ЭЭЖИЙГЭЭ СЭТГЭХЭЭС НЬ ӨМНӨ АМЖААД ЁОЛКОО ЗАСЧИХ... ТЭГЭЭД ЁСТОЙ ЭЭЖ ИНГЭЭД ТОМООТОЙ СУУЖЭЭ ГЭЭЛ.......

bluefire said...

Хамгийн сайн сайхан бүхнийг хүсьеm 2010.

Oogiinoo said...

Ёстой гоё гацуур бна. Охин тань хөөрхөн юмаа. Аз жаргал эрүүл энх сайхан бүхнийг хүсий

Anonymous said...

Shine onoo saihan ugtaarai!!