Monday, February 8, 2010

“Маршал Чойбалсан мандтугай”


Өнөөдөр маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 115 жилийн ойн өдөр. Тэрбээр аргын улирлын 1895 он буюу билгийн тооллын 15 дугаар жарны хөхөгчин хонин жил Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд төржээ.

Монгол Улсын шинэ үеийн түүхэнд өөрийн гэсэн орон зай эзэлж, алдар нэрээ цус, нулимсаар “хачирлан” дэндүү тодоор сийлж үлдээсэн энэ хүний тухай,
Эрэлхэг Монголын ард түмэндээ
Чимэг болон хайрлагдсан Чойбалсан
хэмээн нэгэн үеийнхэн магтан дуулж байсан гэдэг.

Хэлмэгдлийн хар шуурганд уруудаж, хилсээр цаазлуулсан олон хүн түүнийг аврагчаа гэж итгэн “Маршал Чойбалсан мандтугай” хэмээн хашгирсаар буудуулж байжээ. Аж үйлдвэрийн комбинатын дарга байсан партизан Пунцаг хилс хэрэг хүлээлгүй тамлуулж байхдаа “Удирдагчид Догсом, Амар, маршал нарт үнэнч явсан ба үнэнээ илчилснийг цусаараа тангараглая Монгол улс ба түүний ард мандтугай. Пунцаг. 27-11-28” гэж өмсөж байсан цамцныхаа ар дээр бичсэн нь одоо Цэргийн түүхийн музейд бий.

Харин Архангай аймгийн дарга байсан Буянтогтох буудуулах үедээ “МАХН засаг мандтугай”, “улаан яргачин махчин Чойбалсан сөнөтүгэй” гэж хашгирахад нь ДЯЯ-ны ерөнхий комендант байсан Дамба түүний толгойг цохиж, дараа нь буудан алсан ажээ.

Монголын ард түмний өмнө маршал Чойбалсангийн үйлдсэн нүгэл, байгуулсан гавьяа хоёрын аль нь илүү болохыг би өнөөдөр дэнслэн шүүх гэж зорьсонгүй. Тэгж шүүн нягталж ял оноох, эсвэл өршөөн нигүүсдэг хүн нь ч би биш. Харин түүний тухай манай зураач урчууд уран зурагт хэрхэн дүрсэлж байсныг цухасхан ч болов сонирхуулах гэсэн юм.

Эх сурвалж:

Л.Бат-Очир-Чойбалсан /намтрын нь балархайг тодруулахуй.../ УБ.1996 он
Д.Өлзийбаатар-Яагаад 1937 он?... УБ.2004 он
Уран зургийн галерейн сайт. http://www.art-gallery.mn/






Зураач Ц.Доржпалам











Зураач Д.Дондог











Зураач Ү.Ядамсүрэн











Зураач Ү.Ядамсүрэн











Зураач Ү.Ядамсүрэн

6 comments:

soulmate said...

2.9нд гэж боддог байсийн үгүйм байхдаа

Soronzon said...

Хэдэн зураг оруулах гэж ухнатаж байх зуур минь давхиад ороод иржээ. ккк
Бишээ, хө. Өнөөдөр төрсөн өдөр нь.
Тагнуулын Ерөнхий Газрын захиалгаар найруулагч Норолхоогийн хийсэн баримтат кино өнөө орой МҮТВ-ээр гарах юм гэсэн шүү.

peakfinder said...

Ugui yag yu ch bodoj yavsaniig n' medehgui bolohoor sain muu gej heleh hecuu. Argagui bolood tegev uu ali esvel erh medlees uhaanaa ogov uu gej... Al' al' n' baij ch boloh. Bi huv'daa neg ih sain udirdagch baij gej bododj chaddaggui yum.

Сэгсгэр said...

Тэр киног маш сайхан хийсэн байна лээ. Ангайсаар суугаад дуусгасан даа. Өнгөрсөн түүхээ өөр нүдээр харж эхэлсэнд их баяртай байгаа... Яасан ч айхтар гэрэл гялбасан нийгмийн харанхуй бүдүүлэг улс юм бэ дээ манай үеийнхэн, өөрсдийгөө өрөвдөж л суулаа. Анд аа, чиний блогт өнжлөө. Маш их таалагдлаа. Их баяртай байна, сайхан блог. Бичээд байгаарай, хаалга үүдийг чинь сэвээд салахгүй нэг нөхөр нэмэгдлээ шүү хэхэ. Амжилт хүсье. Мөн ч олон бичлэг дээр сэтгэгдэл бичмээр байлаа. Чадсангүй, уучлаарай

Оогий said...

Sar shinedee saihan shineleerei

Soronzon said...

peakfinder:
Маршалын хувьд юу гэж бодох нь таны хэрэг тул хүндэтгэж байна аа:
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Сэгсгэр:
Манайд тавтай морил.
Таны албаны болон амины бичлэгүүдийг тань би эртнээс мэднэ ээ.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Oogii:
Баярлалаа. Дүү охиндоо бас сар шинийн мэнд хүргэе ээ. Сайхан шинэлээрэй.