Friday, March 19, 2010

Чойномын ертөнцөд тавтай морил!



Өнөөдөр 15.00 цагаас Дүрслэх урлагийн музейн нэгдүгээр давхарт байрлах Монголын Урлагийн Зөвлөлийн Улаан гэр галерейд нэгэн сонирхолтой үйл явдал болж өнгөрлөө. Тэнд, Р.Чойномын орчуулсан Расул Гамзатовын “Кавказ аялгуу” хэмээх хайр сэтгэлийн тухай номын хурим, мөн “Чойномын ертөнц” вэб сайтын нээлт болсон юм.

Монголын их утга зохиолын хүрээлэнгийн үе үеийн төлөөлөл
Дамдинсүрэнгийн Урианхай,
Долгорын Нямаа,
Ломбын Нямаа,
Шаравын Сүрэнжав,
Дөнгөтийн Цоодол,
Гомбожавын Мэнд-Ооёо,
Баатарын Галсансүх болон орчуулгын арслан
Готовын Аким,
Жигжидсүрэнгийн Нэргүй,
Цэвэгжавын Цэрэн,
Юрий Кручкин мөн зураач С.Төгс-Оюун, сийлбэрч Цагаан-Өвгөн зэрэг найрагч Чойномыг хүндлэн дээдэлдэг номын садангууд хүрэлцэн ирсэн байлаа. Дуу хууртай, шүлэг найрагтай, Чойномын зурсан гар зургийн үзэсгэлэнтэй, дээр нь улаан цагаан дарс сөгнөсөн, уяхан туяхан охид хүүхнүүд олонтой эл баярын тухай зав гарвал дараа дэлгэрэнгүй бичнэ ээ.

Харин энэхэн зуур эрхэм Та
“…Ад үзэгдсэн номын минь гар бичмэлийг
Алтаар үнэлэх цаг заавал ирнэ” хэмээн нэгэн цагт бичиж байсан “Чойномын ертөнц” вэб сайтад тавтай морил!

Түүний мөнх оршин буй
газрын хаяг нь: http://www.choinom.mn/

2 comments:

Aligermaa said...

улаан гэрт болж байгаа үйл ажиллагааны талаар хэрхэн мэдэж болох вэ? ихэнхдээ дууссан хойно нь мэдээллийг нь олж авах юм. Үйл ажиллагааны хуваарь ч юм уу байдаг болов уу?

Soronzon said...

Харин тиймээ, би бас голцуу өнгөрсөн хойно нь сонсдог гээч...
Гэхдээ Урлагийн зөвлөлийн сайт руу нэг ороод үзээрэй!