Sunday, November 28, 2010

“Урлахуйн өв” үзэсгэлэнгээс


Монгол Улсын ардын зураач, төрийн шагналт Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 105 жилийн ойд зориулсан “Урлахуйн өв” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдсэн билээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэн дээр дарсан хэдэн зургаа орууллаа.

Үзэсгэлэнгийн нээлтийн өмнөхөн эрдэм шинжилгээний бага хурал болсон. Би харин тэрэнд сууж чадаагүй, хоцорч очсон болохоор жаахан тиймхэн. Монгол зургийн нэрт мастер энэ хүний уран бүтээлийн үзэсгэлэнг ач үрс нь сэтгэл гарган зохион байгуулж байгааг харахад таатай байлаа.

Жич: Би андуураагүй бол үзэсгэлэн маргааш буух байх шүү. Уран зураг сонирхдог хүмүүс өнөөдөр амжаад үзвэл амралтын өдөр тань үр ашигтай, сайхан өнгөрөх болно гэдэгт итгэж байна.

























2 comments:

peakfinder said...

Өвгөн хуурчаас өөр зураг мэддэггүй юм. Энэ хээ угалз үнэхээр чамин гоё, өвөрмөц юм байна. Ингээд дараа бас зорьж хайж үзэх юмтай болов, баярлалаа.

Soronzon said...

Миний хайртай зураачдын нэг.
Я.Булганаас зөвшөөрөл аваагүй болохоор авсан бүх зургаа нетэд байршуулж болохгүй байнаа.