Wednesday, December 29, 2010

“Зураг болсон Богд ламыгаа Зонховын ширээнд зална аа хө”


Одоогоос 99 жилийн тэртээ буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бидний Монголчууд Манж гүрний дарлалаас салж, бие даан тусгаар тогтнож, эртний түүхт төр улсаа СЭРГЭЭН ТУНХАГЛАЖ буйгаа дэлхий дахинд албан ёсоор зарласан билээ.

Туурга тусгаар Улс болохын төлөөх тэмцэлд нэгэн дуугаар эвлэлдэн нэгдэж боссон монголчууд Монгол Улсын эзэн хаанаар VIII Богд Жавзандамбыг өргөмжилж оройн дээд шүтээнээ болгосон билээ.

“Монгол хүн гэж хэлэхийн тулд монголын төлөө цохилох зүрхтэй байх хэрэгтэй”-г гүнээ ойлгосон Халх дөрвөн аймаг 98 хошуу төдийгүй Өвөр монголын 6 чуулган 49 хошууны 35 нь Богдын засгийн газарт дагаар орж Тусгаар тогтнолоо уухайлан түрж байсан түүхтэй.

Энэхүү үйл явдлыг анхааралтай ажиглаж байсан гадаадын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг сонирхвол,

Оросын Петербургийн “Речь” сонинд:
-Өнөөдөр Монгол оронд тэмдэглэлт баяр ёслол болж байна. Монголын хутагтыг хаан ширээнд сонгон өргөмжилснөөр Манж Чин улсаас Монголын хараат байсан үе нэгэнт эцэс боллоо хэмээсэн бол,

Манжуурын “Харбинский вестник” сонин 1912 оны нэгдүгээр сарын 1-ний дугаартаа:
-Хутагт хаан ширээнд залран суух ёслолд их олон хар шар монголчууд цугларч баяр баясгалантай байдлын дунд боллоо гэж тэмдэглэсэн бол,

Английн “Таймс” сонинд:
-Ази тивд Монгол улс шинээр төрж гарсан буюу бүр нарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо хэмээн бичиж байжээ.

Манжаас Монголыг эзэрхсэн 220 гаруй жилийн түмэн зовлон, мянган гашуун дарлалыг устгаж Туурга тусгаар Улс юугаан Сэргээн мандуулсандаа хэмжээлшгүй ихээр баярлаж хөөрсөн тэр үеийн монголчууд

Зуун лангийн жороо луусыг
Жуузан дундаа хөлөглөнөө хө
Зураг болсон Богд ламыгаа
Зонховын ширээнд залнаа хө
хэмээн дуулж байсан гэдэг.

11 comments:

Unknown said...

Тусгаар улсын 99 жилийн ойн мэнд Дараа жил аятайхан сүртэй тэмдэглэчихээсэй

Я.Баяраа said...

bat orshig ee

SUNShine said...

Тусгаар улсын 99 жилийн ойн мэнд





_Π____
/_____/ \
| 田田|門|

*
**
***
****
A Happy New Year

Оогий said...

Happy New Year!!! ▲
☼☼
*•♥•*
*♥♀ ♂♥*
*♥•►◄••♥*
*♥☺▬♥▬☺♥*
*♥•♥▬#♠♥▬♥*♥*
*♥♫♥▬♫♥ ♥♫▬♥♫*
*♥☺♥☺♥♫*♣♥♫♥☺♥♥*
*♥♥♣♫♥♣♥☺♥♫♥☺♥♫♣♥♥*
*♥♥☺♣♥♫♥♫♥☺♥♫♥♫ ♥♣☺♥♥*
▓█
▓█

Ганзо said...

Танд Тусгаар тогнолын өдрийн баярын мэнд хүргэе. Ташрамд нь бас Шинэ оны мэнд!

Soronzon said...

www.ulemj.com
Баярлалаа. Таньд ч бас давхар баярын мэнд. Харин тиймээ.

oldoshaksli
Ерөөлөөр болог ээ. Баярын мэнд хүргэе.

SUNShine
Баярлалаа.
Сайхан ном бүтээсэнд тань баяр хүргэе ээ. Ирэх жил загварын ертөнцөд шинэ өнгө нэмсэн сайхан ном бүтээгээрэй.

Оогийд:
Дүү охиндоо шинэ оны баярын мэнд хүргэе ээ. Хичээл сурлага нь өндөр, хувийн амьдрал нь өөдрөг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Ганзод:
Баярлалаа.
Шинэ он амьдралд тань аз жаргал авчирах болтугай!

M. Tuul said...

Sonin barimtuudtai saikhan niitlel baina. Omno ni sonsoogui yum baina. Bayarlalaa.

Soronzon said...

Баярлалаа.
Танд шинэ оны мэнд хүргэе ээ.

бж said...

Та 3-таа шинэ оны мэнд хүргэе. Шинэ ондоо хүссэн, төлөвлөсөн бүхэн чинь биелэх болтугай.

Soronzon said...

Ерөөлөөр болог.
Танай гэр бүлд бас шинэ оны мэнд хүргэе ээ.

Blacker said...

Энэ ламыг шүтээд ч, муу л байна даа. Үхэр монголчуудад өөрт нь хаан ширээг нь өгч яасан ч болохгүй гэж үхтлээ өчнөөн сор болсон хүмүүсийн толгойг маанийн эрхнийхээ тооноос ч олноор нь залгисан амьд тийрэн дээ наадах чинь.