Sunday, July 10, 2011

Монгол Циркийн 70 жилд


Монгол улсад циркийн урлаг үүсэж хөгжсөний 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Хүүхэд насны гэнэн цагаахан өдрүүдийн минь дурсамжтай хамт хоногшин үлдсэн зүйл бол цирк үзэх байлаа. Сургуультай амьтдын тоглолт, хөгжилтэй алиалагчид, хүч тамирын гайхамшиг, агаарын гимнастик, акробат, уран нугаралт зэрэг олон олон сонирхолтой тоглолтыг амаа ангайн үзэж суусан балчирхан нас минь бас азтайяа.

Үндэсний циркийн урлаг үүсэж хөгжсөний ойн баярыг тохиолдуулан үе үеийн циркийн уран бүтээлчид, тэдний гэр бүлд баярын мэнд хүргэе. Мөн нэрт илбэчин Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Цэнд-Аюушийн үр хүүхэд, ач зээ нар болон, ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу гуайд баярын мэнд хүргэж байна аа.







Монгол циркийн 1942 оны хөтөлбөрийн хавтас











Алиалагч Данзан 1940-өөд он












Илбэчин Х.Цэнд-Аюушийн тоглолт











уран нугараач Б.Норвсамбуу










Амьтан сургагч Ц.Цэрэндорж

1 comment:

ganga said...

Сайхан зургууд оруулжээ, баярлалаа. Амьтан сургагч Цэрэндорж нагац ахын багийн найз ангийн хүүхэд байж, бидний хэдэн хүүхдүүд улаан гэрлээр үнэгүй цирк үздэг байлаа. Арслангийн аманд толгойгоо хийхээр айгаад нүдээ аньчихдаг, та дахиад битгий тэгээрэй гээд гуйдаг сан.