Ижил зураг бүхий марк нүүрэн талд нь наасан ил захидал. Ийм ил захидлыг түүнтэй утга нэг тусгай тамгаар тамгалдаг. Монгол маркийн 83 жилийн түүхэнд картмаксимум олныг гаргасан юм. БНМАУ-ын 25 жилийн ойг тохиолдуулан урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чойдогийн зургаар 1946 оны YII сарын нэгэнд “Бид ялав” медаль, “Ардын хувьсгалын 25 жилийн ойн” дурсгалын медаль зэрэг марк, ижил зураг бүхий ил захидлын хуудас хэвлүүлэн гаргаж байжээ.
В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулан 1970 оны IY сарын 22-нд гурван төрөл марк гаргасан билээ. Түүний нэг нь болох ардын зураач А.Сэнгэцохиогийн “Ленинд бараалхсан нь” зургаар картмаксимум бүтээсэн байдаг.
Нэгэн ижил зурагтай ил захидал, маркан дээр уг үйл явдалтай холбогдол бүхий “БНМАУ шуудан 70.04.22” гэсэн тамга даржээ. XX зууны монголчуудын нэгэн үеийнхний шүтээн болж,
Хүн бүхний багшаа
Хүндэт Ленин багшаа хэмээн магтан дуулагдаж байсан “дэлхийн хөдөлмөрчдийн их багш” энэ хүн монгол марканд түүх болон үлдсэн билээ. Марк түүхийн баримт, он цаг, үйл явдлын гэрч болдог гэдэг энэ билээ.

No comments:
Post a Comment