
Энэ тухай ноён хутагтын тахилч Г.Түдэв “...Равжаа сэрүүн тунгалаг ахуйдаа тэр сүмийг бариулж олон газрын эрдэнийн чулуу, уран дархчуудын сайн бүтээл, эмийн өвс ургамал, шавь нараас нь ирүүлсэн

Үзмэрийн сүм нь бусад хурал номын газраас огт өөр зөвхөн хутагтын цуглуулгын нэг хэсгийг хадгалах, нөгөө хэсгийг нь нийтэд үзүүлж харуулах зорилготой байсан бөгөөд өөрөөр хэлбэл музейн зориулалтайгаар түүнийг тусгайлан байгуулсан аж. Одоогийн байдлаар орон нутгийг судлах музейнүүд голдуу 7000-10000 гаруй нэгж үзмэртэй байдгийг жишин бодоход үзмэрийн сүм нь цуглуулгынхаа тоогоор өнөө үеийн улсын музейтэй эн зэрэгцэхүйц цуглуулгын арвин их сан хөмрөгтэй байсан байна.
Үзмэрийн сүмд үзмэр цэвэрлэж арчлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, тайлбарлан таниулах үүрэг бүхий “Гонир” нэртэй хоёр хүн ажилладаг байсан бөгөөд хутагтыг таалал төгссөний дараа тэднийг болиулж тусгай тахилч уг ажлыг хариуцах болжээ.
Ноён хутагтын тахилч нь шарилын сүмийн горим жаягийг гүйцэлдүүлэн нууцалсан зан үйлийг гүйцэтгэж, ном судар, бусад зүйлийг арчлан хамгаалах, үр хүүхдээ энэ а

Г.Түдэв гуайн авч үлдсэн зүйлийг тоймлон үзвэл нэг зуу гаруй төрлийн 500 орчим нэрийн эд өлгийн зүйл, 800 орчим судар ном, 40-50 орчим алт, гуулин шармал бурхад, өмнөх 33 дүрээ зурж үлдээсэн зурмал бурхад зэрэг үнэт үзмэрүүд хадгалагдан байна.
Равжаагийн байгуулсан үзмэрийн сүм нь бусад музейн адил тодорхой хэмжээний үзмэрийн цуглуулгатай, сан хөмрөгийн өрөөтэй, үзмэрээ хадгалдаг, хийж зөөдөг зориулалтын савтай, тусгай байртай түүндээ олон түмэнд үзүүлэхэд зориулж үзүүллэгээ өрж дэглэсэн, дотоод дэг жаягтай, тусгай хөтөлбөрийн дагуу тогтмол үйл ажиллагаа явуулдаг, өөрийн мэргэжлийн ажилтантай, сүсэгтэн олныг гэгээрүүлэх зорилготой тэр үеийн нэлээн том хэмжээний музей үзвэрийн газар байсан болохыг судлаач Ц.Цэндсүрэн шинжлэн нотлосон байна.
3 comments:
tiim xuuchnii tsugluulguud bas sonirxoltoi shuu tee..odoo ter muzei bdag bolov uu?
Алтайн уулст: Байгаа./Дорноговьд/
Би тогтмол 3 бичлэг зураг хөрөгтэй нь блог дээрээ тавих ёстой юм л даа.
Долоо хоног бүр миний номноос "МН-25"-ТВ-ээр нэвтрүүлдэг юм.
Дараа бүр илүү сонголт сайтай тавихыг хичээнэ ээ.
oops..ixer blog..xe xe xe..goe..
Post a Comment