Маршал Б.Тито автомашин цуглуулдаг байв. Дөчин жил Югославын коммунист намын, гучин таван жил Югослав улсын удирдагч байсан түүний хувийн цуглуулгад “Мерседес-540к”, “Хорьх”, хуягласан “Мерседес” болон “Роллс-Ройс”, “Линкольн”, “Кадиллак”, мөн И.Сталин, Н.Хрушев нараас бэлэглэсэн 1945 оны хуягласан “Паккард”, 1956 оны “Зис” зэрэг хэдэн зуун машин байжээ.
Тито сүүлийн үеийн загварын машинаас гадна шуудангийн марк, дүрслэх урлаг, уран зургийн ховор нандин цуглуулгатай, 200 гаруй орд харш, эдлэн газар, сайн үүлдрийн адуун сүрэгтэй, дэлхийн хамгийн баян коммунист удирдагчдын нэг байсан юм.
Сонирхуулахад, Б.Тито айрганд тун дуртай нэгэн байжээ. Учир нь дэлхийн нэгдүгээр дайны үед Сибирьт олзонд байсан тэрээр нутгийн баян казах айлд зарцлагдаж байхдаа айраг ууж сурсан гэдэг. Октябрийн хувьсгалын 50 жилийн ойн баяраар /1967 онд/ Ю.Цэдэнбал даргатай Москвад уулзахдаа “Би удалгүй танайд очиж айраг ууна даа” хэмээн наргиа болгон хэлж байсан тэрээр 1968 онд Монгол улсад айлчилсан билээ.
Тухайн үеийн заншил болсон ёсоор Броз Тито болон гэргийд нь монгол үндэсний хувцас дээл өмсүүлэхэд,
-Одоо би Чингис хаан шиг байгаа биз дээ хэмээн хошигнон өгүүлж байсан тухай Ю.Цэдэнбал хувийн тэмдэглэлдээ бичсэн байдаг сан.

No comments:
Post a Comment