Monday, September 1, 2008

ДОН КИХОТ


Өмнөд Испанийн Вальдепеньяс хотын оршин суугч Мигель Бордой Серда ер бишийн цуглуулга хийжээ. Уг цуглуулгыг Испанийн гарамгай зохиолч, "Дон Кихот" хэмээх алдартай зохиол туурвисан Мигель де Сервантест зориулжээ.

Түүний цуглуулгад 45 хэлээр хэвлэгдсэн мөнхүү зохиолын 628 хувь ном байна. Бордой Сердад янз бүрийн оронд хэвлэгдсэн Сервантесийн 156 намтар, түүний 386 зохиол, тэрчлэн "Дон Кихот" зохиолыг зохиогчтой ямар нэгэн талаар холбоотой байсан 286 хүний гарын үсэг бий.

Бас Сервантес болон түүний зохиолын тухай өгүүлсэн шүүмжийн зүйл 1180, Испанийн энэ их зохиолчид зориулсан сонин сэтгүүлийн 20 мянга орчим өгүүлэл мөн цуглуулгад байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Бордой Сердагийн цуглуулга нь энэ сэдвээрх дэлхийн хамгийн шилдэг цуглуулгын нэг ажээ.

3 comments:

Anonymous said...

goeiimaa..nom tsugluulax saixan shuu..

Soronzon said...

Ном бол
Мунхагын балар ширэнгийг гэрэлтүүлэгч шидэт бамбар мөн.
Владимир Ильич Soronzon

Dr. louis said...

Та бөөрөө зарахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралаас болоод бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь өнөөдөр dr.louisclinic@gmail.com хаягаар бидэнтэй холбоо бариарай, бид бөөрөнд шаардлагатай сайн хэмжээг санал болгох болно.
имэйл: dr.louisclinic@gmail.com
whatsapp: + 1- (725) 2017759
Үнэ: $650,000usd