Би нэлээд хэдэн жилийн өмнө БНСУ-д ажиллаж байлаа. Мэдээж харласан хэрэг л дээ. Хоёр жил гаран ажиллаж билээ. Ах дүү тав, дээр нь гурван хүргэн нийлсэн 8 хүн нэг үйлдвэрт ажиллаж, нэг гэрт амьдарч байлаа. Манай ажил, гэр маань их сайхан газар байсан шүү. Сөүл хотын Чамшил хэмээх дүүрэгт байв. Метрогоор явахад Ногооны 16-д байрладаг байсан. Сөүлийн бусад дүүрэгтэй харьцуулахад тохижолт их сайтай, худалдаа наймаа, үзвэр үйлчилгээний газар ихтэй тун дажгүй газар байж билээ.
Ах дүү, амраг садангаараа холбогдсон бидний 8 Монгол Ээрмэлийн үйлдвэрт ажилладаг байлаа. Ажлын нөхцөл хүнд боловчиг цалин сайтай. Анх Чамшил дүүрэгт хөл тавьж ажил олсон Отгоо дүү маань боссын итгэлийг хүлээж кунжинжан болсон тул биднийг ээлжлэн татаж авсаар наймуулаа болсон нь тэр. Ах дүү улс нэг дор хамт ажиллах нь үнэхээр зүгээр юм билээ. Ажилд дөр муутай нэгнийгээ дундаа хийж “дамжилсаар” адилхан л өндөр цалин хөлс авна. Бид дор бүрнээ мөнгө хурааж чадсан, муу хэлэх юм биш. Харин хураасан мөнгөө зөв зарцуулж чадсан эсэх нь өөр асуудал.
Дөрөв дөрвөөрөө өдөр шөнийн ээлжинд гарна. Хоол ундаа хамтран бэлдээд хийчихнэ. Гэр орон луугаа мөнгөө нийлүүлээд явуулчихна. “Хараар” ажиллаж буй гэлтгүй Сөүл хотын хамгийн гоёмсог бүх газрыг үзсэн дээ. 63 давхар барилга, Намсан тауэр, зоопарк, Lotte World зэрэг сар бүр нэг газрыг сонгож үздэг байлаа. Амралтын өдрүүдээр Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд очиж өдөржингөө тоглодогсон. Тэнд л би анх дугуй унаж сурч өөрөө өөртөө “нээлт” хийсэн юмдаг.
Ном шагайж сурсанаас биш спортод маруухан намайг дүү Отгоогийн маань хэлсэн,
-Баавгай дугуй унаж давхиад байдаг юм. Баясаа /миний хэрэглэж байсан хуурамч нэр/ харин юу л бол доо гэсэн үг шар хөдөлгөж дугуйн дээр гаргаж билээ. Одоо бидний Сөүлд ажиллаж байснаас үлдсэн дурсамж гэвэл түүх дурсгалын тэр сайхан газруудыг нүдээр үзсэн сэтгэгдэл, тэнд авахуулсан гэрэл зургууд л гэрч болон үлдэж дээ.
Баяр ёслол болохоор харин ч нэг нижгэр тэмдэглэнэ дээ. Цагаан сар, наадам, улс тунхагласны баяр, шинэ жил, март, цэргийн баяр, төрсөн өдөр гээд за ер нь тэмдэглэж л болох бүх баярыг алгасахгүй дээ. Арай л “шувууны баяр” гэж тэмдэглээгүй байх. Тэмдэглэсэн ч бил үү?...
Баяр болгоноор л дуулна даа. Олноороо цуглахаар заавал дуу дуулдаг энэ ёс мэт зан монгол хүний цус, генэнд удамшсан байдаг байх аа. Тэгээд ч харьд яваа монгол хүн эх орон, элгэн нутаг, ээж аав, эхнэр хүүхдээ санан мөрөөдөхөөрөө өөрийн эрхгүй дуу аялдаг биз ээ? Манай гэрийн ойролцоох хөрш хангү нар ч андахаа больсон. “Өнөө хэдэн монгол дуулаад эхэллээ. Бас л нэг баяр нь болсон юм байх даа” хэмээн ярьдаг байсан гэдэг.
Ажаад байхад хүн бүр нэг сүлд дуутай. Тэрийгээ л хамгийн түрүүнд дуулна даа. Сүүлдээ ч бие биенийхээ дуулдаг дууг андахаа байсан. Залгаад залгаад л “аваад хаячихдаг” болсон шүү. Хадам эгч Төгсөө маань дуучин Төмөрийн дуулдаг “Аяны шувуу”-г “өмчилчихсөн”. Өөр хүн тэр дууг нь эхэлж дуулах эрх байхгүй. Хадам эгч л ганцаараа дархан эрхтэйгээр,
Аялан дуулдаг чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад гээд л “хангинуулж” эхэлдэгсэн. Хүргэн Ганболд болохоор:
Нарлаг өндөр Алтайн ууланд
Намрын хяруу унахад аа гээд л “мэлмэрүүлнэ”. Солонгос явахаасаа өмнөхөн аавыгаа алдсан болохоор сэтгэлд нь хүнд байдагсан уу, сааралтаж чичирхийлсэн хоолойгоор дуулж дуусаад нулимсаа арчдагсан. Халанги үедээ бид ч бас дагаад л “намирчихдаг” байж билээ.
Би бас ганц дуутай тэр нь “Жаргаах зүрхэн”. Даруу бус зан гаргахад ардын болон зохиолын олон дууны гарал үүсэл, үүх түүх, үг аяыг мэднэ л дээ. Ялангуяа монгол ардын уртын болон богино дууны тухай материал цуглуулж, судалгааны шннжтэй ганц хоёр зүйл бичиж байсан болохоор жижүүрийн хэдэн дуу цээжинд явдаг л байлаа. Харин Сөүлд ажиллаж байхад яагаад ч юм бэ энэ дуу л аяндаа аманд ороод ирдэг болсонсон.
Хүдэн татсан сарьдаг байна аа хө
Хүний нутгийн хангай юу даа хө
Хүслэн татсан амраг тэр минь
Хүрэн зүрхний уяа юу даа хө гэсэн үгтэй энэ дууг дуулахаар л хоолой зангираад ирдэг байж билээ. Нуугаад яахав ээж ааваасаа илүү эхнэрээ л санадаг байсан шүү. Ханилж нийлээд яг 10 жил болох хугацаанд би эхнэрээсээ олон сар жилээр холдож үзээгүй юм билээ. Хамгийн дээд тал нь 45 хоногийн хугацаатай Германд курсэд явснаас өөрөөр салж холдоогүй байсан юмсанж. “Ээжийнхээ өврөөс эхнэрийнхээ өвөрт шууд орсон азтай эр дээ” гэж хань минь намайг заримдаа шоолдог юм. Цэргийн алба хаагаагүй намайг Солонгос явж байж л “жинхэнэ эр хүн болсон” гэж “магтахыг нь” яана.
Хүний нутаг, гүний газарт ажиллаж, амьдарч яваа эр хүн юу эсийг бодох вэ? “Сиймхий ч болов гэр минь Сэгсгэр ч болов ижий минь” гэгчээр зовлон жаргалаа хамтатгасан ханиа л их санадаг юм билээ. “Чингис хааны” Жагаагийн дуулдагаар “Нэгэн биений нөгөө тал Нинжин сэтгэлийн цагаан сүүдэр” болсон гэргийгээ санан гансран мөрөөдөж явахад энэ дуу л “хань” болж байсан даа. “Эх орны эр цэрэг”, “Эмээл дээр ургасан уул”, “өрх гэрийн тэргүүн”, “өмөг түшиг” энэ тэр гээд л сүржин гоё цол гуншинтай ч хань ижлээсээ салж холдохоор хатаж хорчийдог хөөрхийлөлтэй улсдаа, эрчүүд бид чинь...
ЖАРГААХ ЗҮРХЭН
Хүдэн татсан сарьдаг байна аа хө
Хүний нутгийн хангай юу даа хө
Хүслэн татсан амраг тэр минь
Хүрэн зүрхний уяа юу даа
Алтлан дуртсан наран гийсээр хө
Ашдын заяат нутаг билээ хө
Алслан холдсон уран гоо минь хө
Алаг зүрхний янаг билээ хө
Салхин сэнсрэн исгэрч байна аа хө
Санаа бодлыг дэнслүүлнэ дээ хө
Санан гансран мөрөөдөж сууна аа хө
Саран чамдаа тэмүүлнэ дээ хө
Будан татсан халил байна аа хө
Бусдын нутгийн хавцгай юу даа хө
Буцан харьсан учрал ирнэ ээ хө
Булгих зүрхээ жаргаах шүү дээ хө хэмээсэн энэ дууны үгийг яруу найрагч Ж.Бадраа бичиж аяыг нь С.Гончигсумлаа гуай зохиосон ажээ. Дууны уг гарал нь нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай залуудаа манай театр киноны нэгэн нэрт жүжигчний гэргийд сэтгэл алдран явах үес онгод нь хөглөгдөж нэгэн сайхан аялгуу урсан орж ирсэн юм гэдэг. Энэ тухайгаа найз, яруу найрагч Ж.Бадраад хэлж дууны үг захиалснаар энэ дуу төрсөн түүхтэй...
Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах юмсан
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрахсан хэмээн яруу найрагч Б.Явуухулан дуу алдаж, зохиолч Ч.Лодойдамба “Сайхан хайр байдаг юм. Олвол алдаж болохгүй” гэж бичиж байсан нь аргагүй ээ. Тэд чухамхүү “Монголын үзэсгэлэнт саран гоо” болсон гэргий нартаа зориулан ингэж бичиж, магтан дуулж байсан билээ.

Хорвоод хүн болж төрөөд бусдад хайрлуулж, бусдыг хайрлаж явна гэдэг жаргал бус уу? Одоо энэ мөрүүдийг уншиж суугаа та ч бас хэн нэгэн хүний хайрын ЭЗЭН байж таарна. Хорвоогийн хатуу ширүүн амьдралын бартаа саад дундуур хамтдаа туучиж, жаргал зовлонгийн алинд ч мөр мөрөө түшин хайрын дээдээр цатгаж, дутуу дундуур бүхнийг тань дүүргэж явдаг тэр хүнийхээ ЖАРГААХ ЗҮРХЭН болж явахыг ерөөе.
Жич: Дээрх зургийн зураачийг олж мэдэж чадсангүй. Бичлэгт маань таарч тохирмоор санагдахаар нь тавьж орхилоо. Энэхүү зургийн зураачийг мэдэх хүн байвал хэлж өгч тус болоорой. Баярлалаа.
12 comments:
Сайхан блог байна. Саяханаас л мэдэж уншиж эхэллээ. Амжилт хүсье.
Г.Ганбатад:
Баярлалаа. Тавтай морил.
Г.Ганбатад:
Баярлалаа. Тавтай морил.
Negiig bodogduulsan uneheer saihan bichleg boljee. Hunii nutagt baihad ch hetsuu shu. Yapond baihdaa Chinggisiin Jagaa-iin duunuudiig l hurdnii zamiin hajuuhand hungui gazar ochij bgaad l gantsaaraa duuldag baij bilee.
Цэцэн туулайд:
Баярлалаа.Чи удахгүй "гадагшаа" явахаараа энэ дууны учир утгыг бүр илүү ойлгоно оо.Нэг биш хоёр хүнийг санан гансран мөрөөддөг болно доо, хөөрхий.
Би харин одоо бол эхнэрээ бус эрх шар охиноо л илүү их санаж бэтгэрэх байх шүү, ккк.
Mash saihan bichleg baina. Bas goyo dulaahan blogtoi yumaa. Unshihad tun ch taatai.
Manaihaar zochilsond bayarlasan shuu.
Henii yanaagui mongol duugaa ayalj ugnu shuu. Niitiin duunaas avahuulaad ardiin duug "avaad" hayana shuu dee. Durtai durtai.
Sanadag hunii too ulam olshroh boltugai...
Ганаа_бж:
Баярлалаа. Дуртай үедээ манайхаар орж ирж байгаарай.
Таны сүүлийн хэдэн бичлэгүүд үнэхээр сайн болсон байна лээ. Өмнөөс чинь баярласан шүү.Нөхөр хүүхэддээ миний өмнөөс мэнд хүргээрэй.Та бүгдийг бурхан ивээг.
bi bas yaj duthuu, 1 yum duugriidaa. unshihad dajgui l yum bna. sedevuud ni tsoohun yum. tsaashid olon sedveer bichih bicheerei. manaih ch seoul-iin meonmog dund baidiin. han murniihee hoit taldldaa. 10 jil bolloo. dasdiin bainoo. avgai, huuhed hamt bolhoor ter bizdee. ehnii 3 jil l hetsuu. tegeed davchuul on jiluud ursaad alga bolndoo. za ug oldoj uher holdoh ni. munge sain huraagaad, pc-tei sain nuherleed, bodol sanaa hurts mergen, huruu gar hurdan hudelgeentei baihiig yureegeed,huviin zugees margaash udriin/uneedriin/ mendiig ineed baysaltai hamt urgen bariya. UM amaglan baih boltguai
Mended:
Таныг зочилсонд талархлаа. Харийн нутаг давчдаад хэцүү, хэцүү.Одоо Солонгост миний өөрийн болон эхнэрийн 4 дүү, 3 зээ минь байна.
Сар шиг холын газраас саналаа гээд ч яах билээ дээ.
Таны зөвлөгөөг анхаарч цаашид олон төрөл зүйлээр бичих болно оо.
Дуртай үедээ зочилж байгаарай.
Saihan dursamj baina shuu. Bas saihan eruul tavisand bayarlalaa. Sain saihan buhniig husye.
Зураачийн нэрийг нь нэг бүсгүй хэлж өглөө. Банжиг блогчин Uujim Mng: Ene zurag Irina Vitalievna Karkabi gedeg zuraachiin zurag,,, blogt ni bichij boldgui, hehe
MRowan:
Зураачийн нэр хэлж өгсөнд тань баярлалаа.
Миний блогийн зарим тохиргоо нь ажилладаггүй юм уу, эсвэл би ажиллуулж мэддэггүй юм уу, бичсэнийг тань сая л олж үзлээ, өршөөгтий.
Энэ 2013 он өөрийн тань "захиалсан, хүссэнийг" авчирах болтугай.
Post a Comment