Monday, September 8, 2008

Монголын уран зохиолын сүмбэр оргилуудын нэг


XX зууны Монголын уран зохиолын сүмбэр оргилуудын нэг, анхны Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн судар цуглуулах хорхойтой байсан ажээ. “Монголын нууц товчоо” зохиолыг шинэ үсэг дээр хөрвүүлэн буулгаж, “Гэсэр”, “Субашид” зэрэг эртний уран зохиолын дээжсийг судлаж, "Монголын уран зохиолын дээж зуун билэг оршив", "Монголын уран зохиолын тойм" гурван боть зэрэг олон бүтээл туурвиж явсан буурал эрдэмтний цуглуулсан хуучны судар ном нь хэд хэдэн хасаг тэрэг дүүргэхээр болсон гэдэг. Өвгөн академичийн цуглуулсан тэр бүх шоголтой судраар нь 1988 онд Улаанбаатар хотноо гэр музей байгуулсан билээ.
Хахир говьд эрдэнэ бий
Хазгар өвгөнд эрдэм бий
Хар авдранд ном бий
Хамаагүй басаж болохгүй
хэмээн 1962 онд “Балбар дархан” шүлэгтээ бахдан бичиж байсан Да багшийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буйг дуулгахад таатай байна.
Жич: Дээрх гэрэл зургийг фото мастер Р.Гомбожавын хувийн архиваас авч ашигласан болно. Харин photoshop мэдлэгээр маруухан миний бие засвар хийн гоё болгож чадсангүй. Бас зургаа багасган тавьж чаддаггүй ээ. Мэддэг чаддаг мэргэн түргэн хүн байвал зааж өгч тус болно уу. Таньд урьдчилаад талархлаа илэрхийлье.

No comments: