Monday, September 8, 2008

Чамин үзэгний "донтой" Жанцанноров

Түмэн олныхоо дуу хуурын их санд “Төрсөн нутгийн бараа” дуугаараа түрлэг нэмж уран бүтээлээ эхэлсэн хүн бол төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ. “Сэвтээ нь үгүй сэтгэл”, “Чандмань эрдэнэ”, “Тогосын цагаан овоо”, “Бурхан бумбын орон” зэрэг 100 гаруй дууны ая, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Би чамд хайртай” киноны хөгжим зохиож, морин хуур, симфони найрал хөгжмийн концертыг Монголд анх удаа зохион байгуулсан түүний хобби нь сайн чанарын үзэг цуглуулах. “Мандухай цэцэн хатан” киноны яруу тансаг аялгуугаараа Монгол хэмээх нэрийг тэнгэр газрын хооронд таталган бичсэн ардын жүжигчин маань дэлхийд алдартай “Parker” үзэгний баялаг цуглуулгатай гэнэ. “Сайн үзэг сэтгэлийн таашаал өгдөг” хэмээн өгүүлэх дуртай хөгжмийн зохиолчийн оюун бодлоос урган урсах сайхан аялгуунууд өнөөх хайртай үзэгнийх нь тусламжтай цаасан дээр буудаг ажээ.

2 comments:

munkhbayar said...

goy blog bna unshinaa. amjilt husii

Soronzon said...

Баярлалаа Мөнхбаяраа.
Тавтай морил.