Wednesday, September 10, 2008

Бадмалан асах мөнхийн зул өргөе

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.
Нийтээр нь хомроглох Их баривчилгаа эхэлсэн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрийг дурсан улс даяар хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэх болсоор 12 жилийн нүүр үзлээ.

Таван хошуу малаа маллан, тааваараа айраг цагаагаа хүртэж, дөрвөн цагийн эргэлтэнд дураараа нүүж явсан нүүдэлчин монголчуудыг “ангийн хувьсгал” хэмээх аймшигт мангас хоттой хонинд орсон галзуу чоно мэт хүү татаж, дураараа тонгочсон хар дарсан он жилүүд байсан юм.
“Революция гэж мэдэхгүй бол
Энэ маузераар ярихаб, сархинсаг”
гэсэн үг “моодонд” орсон будантай манантай тэр жилүүдийн шуурганд 37 мянган хүн хэлмэгдсэн гэдэг. Гэхдээ энэ бол ердөө багцаа төдий тоо ажээ!

Монгол улсын нутаг дэвсгэрт байсан 800 шахам сүм хийдийг бараг бүгдийг нь газрын хөрснөөс арчиж, сурвалжит тайж ноёд явсан хүмүүс, ном эрдэмтэй лам хувраг, төрийн мэргэн түшмэд, төвшин энгийн ард зэрэг нийгмийн бүх давхаргын төлөөллийг хуйгаар нь хядсан аймшгийн тэр он жилүүдэд дэлгэсэн тэрлэг шиг нутагт минь айл бүрээс шахуу хэн нэг нь толгой дээгүүрээ дээлээ нөмөрч, ард үлдсэн эхнэр хүүхэд нь нүүрээ нулимсаараа угааж суусан юм гэдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Р.Рейган Зөвлөлтийн коммунист төр, засгийг “Ороолонгийн эзэнт гүрэн” хэмээн онож нэрлэсэн билээ. И.Сталины толгойлсон “Ороолонгийн эзэнт гүрний” хараа хяналт, хатуу ширүүн нударга дор 37 мянган хүнээ хэлмэгдүүлэн хядсан “Тоглоомын бүгд найрамдах улсын” Ерөнхий сайд асан А.Амар гуай их хэлмэгдүүлэлтийн өмнөхөн буюу 1936 онд “Бид дотооддоо эв нэгдэлтэй, гадааддаа найртай болбоос манай улс тогтнож чадах ажээ. Манай улсын удирдлагын явж ирсэн байдлыг үзвээс хэдэн жил болмогц ямагт эвдрэлцэн тэмцэлдсээр ирсэн бөгөөд бидний энэ тэмцэл нь улс тогтнон хөгжих хийгээд ардууд амар тайван орших явдалд ихээхэн саадтай бөгөөд хэдий нэгэн удаа эвлэрсэн нэртэй болдог боловч бас хэдэн жил өнгөрөлгүй эвдрэх хэрүүлийг хийсээр ирсэн баймой. Энэ явдлын үндсэн гол шалтгаан нь өөрийн улсаа бодолгүй элдэв төөрөгдөлтэй явдлаас гарах амой” хэмээн бичиж байсан нь гашуун боловч үнэн билээ.

Эх орон, элгэн нутгийнхаа төлөө ингэж цогтой үнэн үгээ хэлж байсан Монгол улсын Ерөнхий сайд А.Амарыг 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Москвад онцгой комиссын хурлаар оруулан цаазаар авах ял оноосон байдаг. Дэлхийн II дайн эхлээд бараг сар шахуу болж, эх орныхоо ихэнх хэсгийг фашистын Германы армийн хүчтэй довтолгоонд алдаад байсан мөртлөө туурга тусгаар Монгол улсын Ерөнхий сайдыг ардын хувьсгал ялсных нь 20 жилийн ойн баярын өдрөөр цаазаар авах ял оноож байдаг нь ёстой л “Ороолонгийн эзэнт гүрэн”-ий харгис махчин бодлого мөн дөө.

Малаа хариулж явсан малчин, маань уншиж суусан хувраг, төрийн төлөө оготно мэт зүтгэж явсан албан хаагч, цэрэг цуух, хөдөлмөрчин ард зэрэг хэлмэгдүүлэлтийн хар саварт амь насаа алдсан таны, миний, бид бүгдийн аав ээж, авга нагац, өвөг дээдсийн минь ариун сүнс энэ өдөр дээд тэнгэрээс үр хойч биднийгээ харж байгаа нь лавтай. Тэднийхээ дурсгалыг хүндэтгэн сэтгэлийнхээ хойморт гэгээн дүрийг нь залж, гэрийнхээ хойморт бадмалан асах мөнхийн зулаа өргөе.

Аръяабал. Ум ма ни бад мэ хун!!!

7 comments:

Oogii said...

Ix saixan bichleguud nemsen baina. Solongosd baisan dursamj bichleg ix taalagdlaa.
Sain admiraliinx xani xamag buxnees erxem shuu

Soronzon said...

Оогийд:
Баярлалаа.
Очигдор орой баруун чих чинь хангинав уу?
Бадрангуй бидэн хоёр өөрийн тань төлөө болор жүнзтэй дарсыг бяц атгаваа, хөөрхий

Oogii said...

Hooh yaasan saixan yum we. Neeree l baruun chix xanginaad baisan shuu. Ta buxentei xezee negen udur uulzaj xundaga urgux boltugai

soyoloo said...

sain bnuu bi tv1-n setguulch ohhin bnaa ta sanaj bnuu? ta ih olon goy goy sonirholtoi bbichleg nemjee. neereee odoohondoo horwoogiin humuus tur zwsarlasan tsagiig ni taaruulj bgad tgj bgd garganna odoo songuuli gd jaahan daramttai hetsuu bnoo. bas neeree bi udahgui surguulia tugsuh gd... tgd tun zawgui l ywnwdaa. bas tanias neg ym gguih gsiiman minii diplomiin sedew sotsrealizm mongoliin urlagt herhen noloolson ni gdg sedew irsen harin sotsrealizm gj yag yu we heden onuudiig hamardag ym boloo tanid medeelel bnuu? please...

Soronzon said...

Соёлоод:
Сайн байна уу?
"Хорвоогийн хүмүүс юу цуглуулдаг вэ?" нэвтрүүлгээр тань хамгийн сүүлд гарсан Алтангэрэлтэй хийсэн ярилцлага тун дажгүй болсон шүү.
Баяр хүргье.
"Социализм Монголын урлагт хэрхэн нөлөөлсөн нь" гэл үү?
Би энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байгаагүй болохоор үнэндээ мэдэхгүй юм. Гэхдээ чамд тус болох хүмүүсийг зааж өгч магадгүй...
Миний гар утасны № байгаа биз дээ?

Daanjuur said...

bayarlalaa.
www.bayanmongol.com Ehiin hair uraldaanaas

Anonymous said...

соцреализм, социалист реализм – урлаг, утга зохиолын нэг чиглэл. 1934 оноос оросын урлагт эхэлж 1945 оноос бусад соц оронд тарсан (дэлхийн II дайны дараа). 1953 oнд Сталин үхэж соцреализм суларч эхэлсэн, 1991 онд Зөвлөлт улс задарснаар соцреализм дуусав. Урлаг, утга зохиолыг зөвхөн улс төрийн ухуулгад зориулж туурвих хэлбэр. Комунист намын бодлогод “харшлах” уран бүтээлчийн хувь заяа хурдан дуусдаг байжээ. Гол сэдвүүд нь ангийн дайсний тэмцэл (Тунгалаг тамир, Ардын элч), хөдөлмөрчдийн ажил, бүтээл (? ...Ноён нуруу) г.м. Утга зохиолын анхны соцреализм бүтээл бол Максим Горькийн “Эх” зохиол аж. Соцреализм бол сурган хүмүүжүүлэх арга байжээ. Өөрөөр хэлбэл соц, ком системд сургах. Эх орон, нам засгийн төлөө алтан амиа зориулах амьдралын сайханыг муу, сайн дүрүүдээр тун тод харуулдаг байжээ.
Соцреализм дүрслэх урлагийг чөдөрлөж чаджээ. Тэргүүлэгчдийн зургууд (Чойбалсан, Цэдэнбал, Сүхбаатар, ленин), адуучин, саальчид, хөдөлмөрчид, комунизмын ялан дагуулалтын дүрслэл бүтээж байжээ. Энэ нь бодит ахуйг гаргахдаа бус намын үзэл суртлыг нэвтрүүлж байгаа арга ажээ.
Архитектурт улсын сүр хүчийг тусгах учиртай байж. Индрийн өмнүүр жагсаалийн том талбай байгуулах г.м.