Дэлхийн олон орны хүүхэд багачуудын ширээний ном болсон “Робинзон Крузо” ном нь 1719 оны дөрөвдүгээр сарын 23-нд “Йоркийн далайчин Робинзон Крузогийн амьдрал ба ер бусын адал явдал” нэртэй анх хэвлэгдсэн түүхтэй. Хэвлэгдсэн даруйдаа уншигч олны талархлыг хүлээж гуравхан сарын дотор дөрвөнтээ хэвлэгдэж шуугиан тарьж байсан энэ ном хожим дэлхийн бараг бүх хэлнээ орчуулагдсан гэдэг. “Хүн төрөлхтөний тэн хагас нь хүүхэд насандаа “Робинзон Крузо”-г уншсан байдаг” гэлцдэг нь оргүй үг бус болов уу.
Тэгвэл энэхүү алдарт бүтээлийн зохиогч Даниэл Дефо /Daniel Defoe 1660-1731/ нь Фо овогтой махны худалдаачны гэр бүлд төрсөн бөгөөд залуу насандаа олон ажил сольж хийн өөрийгөө “эрж” байсан тухай түүний түүх намтарт тэмдэглэсэн нь бий. Шашны номлогч болох гэж үзээд бүтэхгүй болохоор нь наймаачин болохоор шийдсэн боловч ашиг олохоосоо илүү өр зээлд баригдаж мөн л бүтэлгүйтсэн аж. Харин дөч хүрсэн хойноо сэтгүүлчийн хөдөлмөрт хүчээ сорьсон нь түүний нуугдмал авьяасыг илрүүлэн олны танил болгосон хэмээдэг билээ. Бийр бэхтэй нөхөрлүүлсэн энэ ажил нь түүнд яг тохирч байсан бөгөөд сэтгүүлчээс зохиолч болсон тэрээр жинхэнэ нэрээ нуухын тулд сурвалжит язгууртны байдалтай Де Фо хэмээсэн нэрээр зохиол бүтээлээ хэвлүүлж байжээ.
Далан нэг наслахдаа улс төр, эдийн засаг, далайн аялал зэрэг олон төрөл зүйлээр нийт 250 гаруй зохиол бүтээл бичиж туурвисан асар хөдөлмөрч энэ зохиолч хэзээ ч жуулчин байгаагүй юм. Харин бараг 60 шүргэх насандаа дэлхийн сонгодог утга зохиолын түүхэнд “Робинзон Крузо” хэмээх алдарт бүтээлээ бэлэглэж нэрээ үүрд мөнхөлсөн энэ эрхмийг Английн тагнуулын байгуулагын удирдагч байсан тухай нь тэр бүрий уншигчид мэддэггүй билээ.
Англи орныг бүхэлд нь тор мэт сүлжсэн нарийн нягт туршуулын сүлжээ бүхий тагнуулын байгууллага байгуулж тэргүүнээр нь олон жилийн туршид чадварлаг ажиллаж байсан түүний энэхүү нууц намтар нь хэдэн арван жилийн дараа л нийтэд ил болсон билээ. Тэрээр зөвхөн английн дотоодод төдийгүй хилийн чанадад, тэр дундаа Парис, Тулон зэрэг хотуудад мэдээлэл цуглуулах төв байгуулан амжилттай ажиллуулж байжээ.
Тэрээр английн тусгай албыг 10 шахам жил гайхмаар чадварлаг удирдаж байсан бөгөөд 70 гарсан хойноо ч тэр тагнуулчийн авьяас билгэ, мэргэжлийн ур чадвараа ашиглан татварын албанаас бултаж ор сураггүй алга болж байсан тухай Кембриджийн их сургуулийн доктор, тагнуулын түүх судлаач Кристофер Эндрю “Английн тагнуулын алба үүсэн байгуулагдсан түүх” номдоо тэмдэглэсэн байдаг.
Даниэл Дефо английн тагнуулын байгууллагын удирдагч байсан гэдгийг батлаж илчлэх ганц мөр ч болов олж үзэхийн тулд дэлхийн орон орны тагнуулч, судлаачид “Робинзон Крузо” зохиолыг уйгагүй судласан боловч харамсалтай нь тийм дүгнэлт хийж болох баримт олоогүй юм гэдэг.
Эцэст нь сонирхуулж хэлэхэд алдарт “Робинзон Крузо” зохиолыг эрдэмтэн, зохиолч Эрдэнэбатын Оюун орчуулж, билгүүн номч Бямбын Ринчен гуай зураач марзан Шаравт захиалга өгч номын чимэг зургийг зуруулан худам монгол үсгээр 1937 онд хэвлүүлж байсан түүхтэй.
Шарилынх нь хавтан дээр “Робинзон Крузо”-г зохиогч гэхээс өөр илүү дутуу зүйл бичээгүй энэ эрхмийн нэр алдар дэлхийн утга зохиолын түүхэнд мөнхөрснөөс гадна тагнуулын түүхэнд хүндтэй байр эзэлдэг болох нь интернетийн энэ эрин үед улам улам тодрох болж дээ.

7 comments:
Ih sonin tuuh baina. Manai ulsad bas zunduu ert hevlegdsen yum baina shuu.
Huuhed baihad eldev adal yavdaltai nomond gui mun durtai baijee. Robinzon Kruzo-g unshaagui huuhed baihgui baisan baihoo. Gesnees neeree odoonii nomond durgui huuhduuded bariulchihval nomond durlachij medeh yum shuu, tee...
saixan medeelel baina. Bayarlalaa
сонирхолтой мэдээлэл байна шүү, гялайлаа
Mongoliin 1900-1940 onuud egzegtei, chuhal bas sor bolson manlai humuustei baisan shuu
Bas Robinzo Kruzo g bodit hun baisan buguud, ter zag uyed tuunii tuhai am damjsan yaria ih baidag baisan taamaglaliig devshuulsen Discovery channel baihaa barimtat kino baidag. Zarim ulsuud Daniel Deffo uuruu Robinzon Kruzo ch baisan gesen taamaglal devshuulsen baina lee. Rudyard kipling gej bas neg sonirholtoi zolhiolch bii. Huuhdiin zarim neg sugnult nom bichsen. Hamgiin aldartai Kim gedeg nom. Kim buddhist lam tai uchirch bas adal yavdald umbana. Kipling ene nom bas neg uur nomooroo Nobeliin shagnal avsan. Bi duu ene nomiig beleglej bailaa. Bi uuruuch huuhdiin nom gelgui bas haraad avsan. Kipling iin uuriin tuuh bas ih sonin. Husvel tuunii tuhai unshaarai. Kim geed nomiig mongol huuhduuded orchuulj ugvul ih saihan shuu. Bi bol hel mohoo, ene talaar mongol helee gutaaj medeh avyasgui hun.
Kim nomd hyatadiig Khitai gej bichsen bdag, ene ni anglid buuhdaa china, germanaar ch china gej bicheed hina gej duuddag. Za holbogdolgui uim bichchevuu dee. Mini huvid ugsiin garal uusel bas ih sonin baidag yumaa (ogt-orgui). Tanaihaas salahaa boliloo shuu. ;P
blue fire: Сонирхолтой сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
Үгсийн гарал үүслийн хувьд бол таньтай санал нэг байна шүү. Л.Түдэв гуай "Үгсийн уурхай" гэж ном бичиж, С.Жамбалдорж гуай үгсийн гарал үүсэл, хөгжил хувиралаар мөшгөн Америк тивийг өвөг монголчууд нээсэн тухай асуудал дэвшүүлж байсан нь санамсаргүй хэрэг биш болов уу?
Post a Comment