9 сарын 17-нд Хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой тохионо. Эх орныхоо газар шороо, хил хязгаарын амар амгалан байдлыг сахин хамгаалахын төлөө аагим халуун, тэсгим хүйтнээс ч халшралгүй, хоногийн 24 цагт нүд цавчилгүй алба хаах эр зоригтнуудын тухай цөөн мөр бичье гэсэн юм.
Одоо таны харж буй энэ зурган дээр Монгол улсын хил хамгаалах байгууллагын үе үеийн командлагч нар байна. “Монгол улсын төлөө зүтгэе” хэмээн ёслоод 1927 онд Хөх Ишгэнтийн хилийн харуулд гарч байсан “амьд домог” дэслэгч генерал Б.Цэдэн-Ишээс авахуулаад хошууч генерал Паламын Сүндэв тэргүүтэй дархан хилийн дайчин “бурхад” болсон энэ хүмүүсийн идэвх зүтгэл, хүчин чармайлт, ажлын үр дүнд Монгол улсын хил бүрэн баталгаажсан түүхтэй. Хоёр хөрштэйгээ хилээ харилцан баталгаажуулж, НҮБ-д бүртгүүлсэн нь эдгээр хилчин дарга нарын бахархам гавьяат үйлс билээ. Ийм л сайхан хөвгүүдээрээ эх орон минь бахархдаг биз ээ!
Өрлөг жанжин таны тушаалаар

Өөлд найрагч энэ номыг бүтээв.
Монгол Улсын төлөө
Монхор Галсан зүтгэнэ! хэмээн ардын уран зохиолч Тангадын Галсан гуай Хилийн Цэргийн 70 жилийн ойгоор бүтээсэн номынхоо дээж дээр бичсэн байж билээ.
Хилчин заяандаа насаараа үнэнч яваа эх орны итгэлт цэрэг энэ хэдэн буурал генерал, “бурхан” хилчдийн буян хишиг нь дэлгэрч явах болтугай!
Зургийн тайлбар: Зүүн гараас хошууч генерал Ч.Сангишарав, Д.Базарсад, дэслэгч генерал Ш.Арвай, хошууч генерал Л.Баябазар, дэслэгч генерал Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш, хошууч генерал П.Сүндэв
Зургийн тайлбар: Зүүн гараас хошууч генерал Ч.Сангишарав, Д.Базарсад, дэслэгч генерал Ш.Арвай, хошууч генерал Л.Баябазар, дэслэгч генерал Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш, хошууч генерал П.Сүндэв
6 comments:
Цэдэн-Иш гуай нээрээ бие сайтай мундаг хүн шүү. Одоо хүртэл сониндоо өөрөө явдаг гэсэн. Манай аавынхтай ойрхон байдаг, хоёр өвгөн өглөө шуудан дээр их таардаг гэсэн.
Ярих юм биш, жинхэнэ хилчин хүн дээ.
тун сайхан блог анх удаа орж уншиж үзлээ. одоо байнга орж байна аа.
дархан хилчидийн яруу алдар бадартугай, тун золбоолог харагдаж байна. сайхан зураг байна.
Болжгонод:
Баярлалаа. Тавтай морил.
saixan medeelel baina. Tanii medeelel ix ur uguujtei baix yumaa.
Оогийд:
Баярлалаа. Маргааш бүр сайхан бичлэг оруулна, сонирхоорой.
Post a Comment